Монгол Улсын Засгийн газрын 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан “Сайншанд” аж үйлдвэрийн цогцолбор төслийн дэд бүтцийг барьж байгуулах ажлыг удирдан зохион байгуулах үүрэг бүхий “Сайншанд аж үйлдвэрийн цогцолбор” ХК-нд дараахь ажлын байранд ажилтан сонгон шалгаруулж авна.
Өрсөлдөхүйц цалин, эвсэг хамт олон таныг хүлээж байна.
Ажлын байрны нэр:
- Хуульч
- Хэвлэл, мэдээлэл хариуцсан мэргэжилтэн
- Гадаад харилцаа хариуцсан мэргэжилтэн
- Төмөр замын инженер
Тавигдах шаардлага:
- Тухайн мэргэжлээрээ их, дээд сургууль төгссөн. /Гадаадад их, дээд сургууль төгссөн бол давуу тал болно/
- Мэргэжлийн чиглэлээр 5-аас доошгүй жил ажилласан туршлагатай байх.
- Асуудал боловсруулах, дүгнэлт гаргах чадвартай байх.
- Багаар ажиллах, олон нийттэй харилцах чадвар эзэмшсэн байх.
- Компьютерын хэрэглээний программууд дээр ажилладаг байх.
- Англи хэлний ярианы болон бичгийн чадвартай.
Бүрдүүлэх материал:
- Ажилд бүртгүүлэх өргөдлийн маягт /Жич:Өргөдлийн маягтыг www.ssic.mn цахим хуудаснаас татаж авна уу./
-Иргэний үнэмлэхийн хуулбар
-Диплом, гэрчилгээний хуулбар
- Цээж зураг 2%
Сонгон шалгаруулалтад оролцох хүсэлтэй иргэд материалаа бүрдүүлэн 2013 оны 09дугаар сарын13-ны дотор доорх хаягаар ирж бүртгүүлнэ үү.
Хаяг: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 1-р хороо
Энхтайваны өргөн чөлөө, “BOOBSH” XXК-ийн байр, 502 тоот
Утас: (+976) 99083225, Факс: (+976) 7710-6399
И-Мэйл: info@ssic.mn, Вебсайт: www.ssic.mn