Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ТЕНДЕРИЙН УРИЛГА


Огноо: 2013.09.04
Тендер шалгаруулалтын нэр: “Боловсруулсан түлшийг борлуулалтын цэгт хүргэх ажил”
Тендер шалгаруулалтын дугаар: НХААГ-13/0384
Нийслэлийн Худалдан Авах Ажиллагааны Газар нь эрх бүхий тендерт оролцогчдоос “Боловсруулсан түлшийг борлуулалтын цэгт хүргэх ажил/-ыг түлхүүр гардуулах нөхцөлтэй гэрээгээр ажил гүйцэтгэх тухай битүүмжилсэн тендер ирүүлэхийг урьж байна.
Тендерийн баримт бичгийг (хүсвэл нэмэлт хувийг) бичгээр хүсэлтээ гаргаж, эргэж төлөгдөхгүй нөхцөлтэйгээр иж бүрдэл бүрийг нь 100 000[ зуун мянга ] төгрөг, эсхүл түүнтэй тэнцэх хэмжээний чөлөөтэй хөрвөх валютаар худалдан авч болно. Төлбөрийг Нийслэлийн төрийн сан банкны 200051003 тоот дансанд тушаана /гүйлгээний утгад тендер шалгаруулалтын дугаарыг бичнэ/. Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 45 хоногийн дотор хүчинтэй байна.
Тендерт оролцогч нь Санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан байна. Үүнд:
Борлуулалтын хэмжээ: Сүүлийн 2 жил буюу 2011, 2012 онуудад хийж гүйцэтгэсэн ажлын гэрээний дүн санал болгож байгаа үнийн дүнгийн 30 хувиас доошгүй байна.
Сүүлийн гурван жилд хэрэгжүүлсэн ижил төстэй ажлын өртөг: Боловсруулсан түлш тээвэрлэх дээд хүчин чадал 1 өдөрт 250 тонныг ачиж тээвэрлэж буулган хураах чадвартай байх.
Аудитаар баталгаажуулсан санхүүгийн тайлан ирүүлэх жилийн тоо: Сүүлийн 2 жил буюу 2011, 2012 онуудын санхүүгийн тайлан, аудитын дүгнэлтийг нотариатаар баталгаажуулсан байх
Тендерийн хамт  8 400 000 /найман сая дөрвөн зуун мянга/ төгрөгийн дүнтэй тендерийн баталгаа ирүүлнэ.
Тендерийг 2013 оны аравдугаар сарын 04-ний өдрийн Улаанбаатарын цагаар 10 цаг 00 минутаас өмнө доорх хаягаар ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг 2013 оны 10 дугаар сарын 04-ны өдрийн Улаанбаатарын цагаар 10 цаг 30 минутад нээнэ.
Гадаадын этгээд тендер ирүүлэх эрхгүй.
Дотоодын давуу эрх тооцохгүй.
Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.

Хаяг: Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг,  Багатойруу 15, Самбуугийн гудамж, Нийслэлийн заса гзахиргааны  IV байрны 10 давхар, Нийслэлийн Худалдан Авах ажиллагааны газар, 1011 тоот
Утас: 75757805 Мэргэжилтэн Г.Тэмүүжин

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан