Огноо: 2013 оны 08 дугаар сарын 16-ны өдөр
Тендер шалгаруулалтын нэр: Налайх дүүргийн амбулатори, поликлиникийн барилгын засварын ажил
Тендер шалгаруулалтын дугаар: _НХААГ-13/0312
Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газар нь эрх бүхий тендерт оролцогчдоос Налайх дүүргийн амбулатори, поликлиникийн барилгын засварын ажлыг гүйцэтгэх тухай битүүмжилсэн тендер ирүүлэхийг урьж байна.
Тендерийн баримт бичгийг (хүсвэл нэмэлт хувийг) бичгээр хүсэлтээ гаргаж, эргэж төлөгдөхгүй нөхцөлтэйгээр иж бүрдэл бүрийг нь 100 000 /нэг зуун мянга/ төгрөгөөр худалдан авч болно. Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 45 хоногийн туршид хүчинтэй байна.
Тендерт оролцогч нь Санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан байна.
Үүнд:
Борлуулалтын хэмжээ: 80 000 000 /наяан сая/ төгрөгөөс багагүй байх.
Түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийн хэмжээ: Санал болгож буй үнийн дүнгийн 30 хувьтай тэнцэх
Аудитаар баталгаажуулсан санхүүгийн тайлан ирүүлэх жилийн тоо: Сүүлийн 2 жил /2012 он, 2013 оны эхний хагас/
Тусгай зөвшөөрөл шаардлагатай бол тусгай зөвшөөрөл ирүүлэх эсэх: тийм.
-2.1.1. Барилгын засвар, засал чимэглэл, орчны тохижилт
Тендерийн хамт1 680 000 /нэг сая зургаан зуун наян мянга/төгрөгийн дүнтэй тендерийн баталгаа ирүүлнэ.
Тендерийг2013 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 11 цаг 00 минут–аас өмнө доорх хаягаар ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг 2013 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 11 цаг 30 минут-т нээнэ.
Гадаадын этгээд тендер ирүүлэх эрхгүй.
Дотоодны давуу эрх тооцно.
Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.
Чингэлтэй дүүрэг, Бага тойруу-15, Самбуугийн гудамж, Нийслэлийн Засаг захиргааны 4 дүгээр байр, 10 давхар, Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газар, 1001 тоот, мэргэжилтэн Д.Баярсайхан, Утас: 75757804