Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Зэвсэгт хүчин, батлан хамгаалахын салбарт хүний эрхийг дээдлэхэд анхаарч ажиллаарай Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай Засгийн газрын тогтоолыг баталлаа Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Олон улсын улаан загалмай хорооны Ерөнхийлөгчийг хүлээн авч уулзлаа НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 79 дүгээр чуулганы Ерөнхий санал шүүмжлэл эхэллээ Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Испанийн Хаант Улсын Ерөнхий сайдыг хүлээн авч уулзав Угаарын хий мэдрэгчийн хэвийн ажиллагааг тогтмол шалгахыг зөвлөж байна Богдхан ууланд хяналтын камер байршуулж байна Энхтайваны гүүрээс тэмээтэй хөшөө хүртэл авто замыг хэсэгчлэн хааж шинэчилнэ Улаанбаатарт өдөртөө 20 хэм дулаан Гэр хорооллын дахин төлөвлөлтийн улмаас хохирсон 26 өрхийн асуудлыг энэ онд багтаан шийдвэрлэнэ
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Зэвсэгт хүчин, батлан хамгаалахын салбарт хүний эрхийг дээдлэхэд анхаарч ажиллаарай

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Батлан хамгаалахын сэргэлт” салбарын удирдах бүрэлдэхүүний зөвлөгөөнд оролцож, үг хэллээ. Тэрбээр “Сөрөн тэсвэрлэх чадавх-Батлан хамгаалах тогтолцоо”-г бэхжүүлэх зорилт Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт туссаныг онцлоод салбарын алба хаагчдын нийгмийн асуудлыг дэмжих тал дээр Засгийн газар тодорхой бодлого гарган ажиллаж байгааг тэмдэглэв. Тухайлбал, зэвсэгт хүчний алба хаагчдын онцгой нөхцөлийн нэмэгдлийг 25 хувь болгон нэмэгдүүлжээ. Тус салбарынхны 20 жил хүлээсэн энэ шийдвэр ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжинэ.

Ерөнхий сайд үндэсний сөрөн тэсвэрлэх чадавх-батлан хамгаалах салбарын бодлого, стратеги, техник, технологийг шинэчлэх шаардлага бий. Тиймээс салбарын шинэчлэлийн бодлогоо тодорхойлж, УИХ-ын хаврын чуулганаас өмнө Засгийн газрын хуралдаанд танилцуулахыг салбарын сайдад үүрэг болголоо. Үүний зэрэгцээ хүн бүрд эх оронч үзэл төлөвшүүлэхэд энэ салбараас төсөв харамлахгүй. Тиймээс ирээдүйд, иргэдийн хандлагад, зэвсэгт хүчин, батлан хамгаалахын салбарт хүний эрхийг дээдлэхэд анхаарал хандуулаарай гэлээ.
Монгол Улсын Засгийн газраас дэвшүүлсэн “Хүний хөгжлийн бодлого” нь хамтарсан Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн цөм байхаар тодорхойлсон. Энэ хүрээнд хүний эрхийг дээдэлсэн бодлого, зорилтыг өөрийн салбарт анхлан хэрэгжүүлэхээр зорьж, алба хаагчдын нийгмийн асуудлыг шийдвэрлэхээс ажлаа эхлүүлснээ Батлан хамгаалахын сайд С.Бямбацогт зөвлөгөөний үеэр хэллээ. Мөн “Батлан хамгаалахын сэргэлт”-ийг жинхэнэ утгаар нь авчрахад нэн түрүүнд хугацаат цэргийн албаны сургалтын хөтөлбөрт өөрчлөлт оруулах замаар цэргийн албаны нэр хүндийг өргөж, амьдрах орчныг сайжруулж, хүний эрхийн зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлд ажиллахаа тодотгов.
Зөвлөгөөнд Батлан хамгаалах яам, Зэвсэгт хүчний Жанжин штаб, Төрийн цэргийн командлал, Үндэсний батлан хамгаалахын их сургуулийн удирдах бүрэлдэхүүн, Зэвсэгт хүчний нэгтгэл, анги, байгууллагын дарга, захирагч, аймаг, нийслэл, дүүргийн Цэргийн штабын дарга, офицерууд оролцлоо.

 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан