Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хуулиудын төслийг батлав
Гаалийн ерөнхий газрын эхний 10 сарын тойм гарлаа
“УИХ-ын 2024-2028 оны стратеги төлөвлөгөө батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийг УИХ-ын дарга Д.Амарбаясгаланд хүргүүллээ
Ууланд алхахгүй байхыг зөвлөж байна
2024 оны өвлийн шалгалтын бүртгэл арваннэгдүгээр сарын 10-ны 18:00 цагт дуусна
Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хууль баталсантай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай тогтоолын төслийг батлахыг дэмжлээ
Арав хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
Асрамж, халамжийн төвд амьдарч буй хүүхдүүдийн эрх, ашгийг хамгаалахад анхаарч ажиллаж байна
АШУҮИС боловсрол, эрүүл мэндийн чиглэлээр Баянгол дүүрэгтэй хамтран ажиллана
Соёлын салбарт гэрээний үүргээ зөрчсөн 5 оролцогчийн тендер шалгаруулалтад оролцох эрхийг хязгаарлав
Ноос, ноолуурын салбарт залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төсөл хэрэгжинэ
БНСУ-ын дэмжлэгтэйгээр ОУХБ-аас Залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих чиглэлээр 2.5 жилийн хугацаанд хэрэгжүүлэх төслийн анхны хэлэлцүүлэг өчигдөр боллоо.Төслийн хүрээнд ноос, ноолуурын салбарын сонгогдсон аж ахуйн нэгж байгууллагуудын түвшинд хөдөлмөрийн бүтээмж, хөдөлмөрийн нөхцөлийг сайжруулах, ажилтанд ээлтэй ажлын байрны соёл, засаглалыг бэхжүүлэх, салбарын түвшинд бодлогын өөрчлөлтийг дэмжих чиглэлээр олон талт үйл ажиллагааг зохион байгуулах юм.Хэлэлцүүлэгт Олон улсын хөдөлмөрийн байгууллага, Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Монголын Үйлдвэрчний Эвлэлийн Холбоо, Монголын хөнгөн үйлдвэрийн ажилтны ҮЭ-ийн холбоо, Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим, Монголын Ноос Ноолуурын Холбоо, Монголын Ажил Олгогч Эздийн Нэгдсэн Холбоо болон хөнгөн аж үйлдвэрийн салбарын эрдэмтэн, судлаачид, аж ахуйн нэгж байгууллагуудын удирдлагууд оролцов гэж Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас мэдээллээ.
0 Сэтгэгдэл