Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Нийтийн тээврийн "Зүүн 4 зам-Сансар-Вокзал", "Цагаан даваа-Гандан-Вокзал" чиглэлийг түр өөрчилнө

Авто замын өргөтгөл, шинэчлэлтийн ажил хийгдэхтэй холбогдуулан нийтийн тээврийн дараах чиглэлд түр хугацаанд өөрчлөлт оруулж байна.

Баянгол дүүргийн 2, 3 дугаар хороо, Хонхны гудамжны авто замыг 2024 оны есдүгээр сарын 21-ний 23:00 цагаас есдүгээр сарын 24-ний 06:00 цагийн хооронд зам засвар, шинэчлэлтийн ажил хийгдэхтэй холбоотойгоор хаах тул нийтийн тээврийн 2 чиглэлд түр хугацаанд өөрчлөлт оруулж байна.

Тодруулбал:

Ч:29Б "Зүүн 4 зам-Сансар-Вокзал"

Ч:74 "Цагаан даваа-Гандан-Вокзал"

Эх сурвалж: Нийтийн тээврийн бодлогын газар

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан