Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ц.Эрдэмбилэг: Хог хаягдлыг эрчим хүч болгох төсөл надад бий “Ерөнхий инженер чинь авлигын гэмт хэрэгт холбогдох гээд байна” гэж АТГ-ынхан жил гаруйн өмнө “Эрдэнэт үйлдвэр”-ийн захирал Г.Ёндонд анхааруулжээ Намрын ургац хураалтыг цэргийнхэн нугалж байна Эдийн засгийн өнгөрсөн гурван жилийн өсөлт  дахиад таван жил үргэлжилбэл... Үндэсний орон сууцжуулалтын хороог Ерөнхий сайд ахална “Фүүд сити” орчмоос “Бритиш” сургууль хүртэлх авто замыг хэсэгчлэн хааж, шинэчилнэ Офицеруудын ордны тойргоос Цайз захын уулзвар хүртэлх авто замыг хааж, шинэчилнэ Сэлбэ дэд төвийг түшиглэн гэр хорооллыг орон сууцжуулах төслийн 13 га талбайн барилга угсралтын ажлын тендерийг нээлээ Хуурамч санхүүгийн баримтаар 2.5 тэрбум төгрөгийн татвар төлөхөөс зайлсхийх боломж олгосон хэргийг шүүхэд шилжүүлэв Улаанбаатарт өдөртөө 18 хэм дулаан
Үндэсний орон сууцжуулалтын хороог Ерөнхий сайд ахална

Т.САЙХАН

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ цахим хуудсаараа дамжуулан мэдэгдэл хийлээ. Тэрээр "Засгийн газар 2025 оныг Залуучуудын жил болгож байгаатай холбогдуулан судалгаагаар хамгийн өндөрт эрэмбэлэгдсэн Үндэсний орон сууцжуулалтын хороог миний бие ахлахаар болов.Өнгөрсөн хугацаанд аялал жуулчлал болон боомтын сэргэлтийн асуудлыг төр, хөрөнгө оруулагчид, хувийн хэвшил, иргэдийн төлөөлөл хамтарч томоохон реформ хийснээр эдийн засаг сүүлийн гурван жилд гурав дахин тэлсэн билээ. Одоо энэ өсөлтийг хүртээмжтэй болгохын тулд Үндэсний орон сууцжуулалтын асуудлыг нэг салбар биш, салбар дамнасан цогц асуудал хэмээн үзэх болов.

Залуучууд, эрдэмтэн судлаачид хувийн хэвшлийнхэн, олон улсын байгууллагууд та бүхнийг идэвхитэй хамтран ажиллаж том реформд нэгдэнэ гэдэгт итгэж байна.Удахгүй салбарын уулзалтаар дэлгэрэнгүй санал солилцъё" гэлээ.

Эх сурвалж:www.polit.mn 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан