Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Зэвсэгт хүчин, батлан хамгаалахын салбарт хүний эрхийг дээдлэхэд анхаарч ажиллаарай Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай Засгийн газрын тогтоолыг баталлаа Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Олон улсын улаан загалмай хорооны Ерөнхийлөгчийг хүлээн авч уулзлаа НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 79 дүгээр чуулганы Ерөнхий санал шүүмжлэл эхэллээ Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Испанийн Хаант Улсын Ерөнхий сайдыг хүлээн авч уулзав Угаарын хий мэдрэгчийн хэвийн ажиллагааг тогтмол шалгахыг зөвлөж байна Богдхан ууланд хяналтын камер байршуулж байна Энхтайваны гүүрээс тэмээтэй хөшөө хүртэл авто замыг хэсэгчлэн хааж шинэчилнэ Улаанбаатарт өдөртөө 20 хэм дулаан Гэр хорооллын дахин төлөвлөлтийн улмаас хохирсон 26 өрхийн асуудлыг энэ онд багтаан шийдвэрлэнэ
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Олон улсын улаан загалмай хорооны Ерөнхийлөгчийг хүлээн авч уулзлаа

НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 79 дүгээр чуулганд оролцож буй Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх 2024 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр Олон улсын улаан загалмай хороо (ОУУЗХ)-ны Ерөнхийлөгч Мирьяана Эггерийг хүлээн авч  уулзлаа.Уулзалтын эхэнд Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх олон улсын хүмүүнлэгийн эрх зүйн үндэс суурь болсон Женевийн конвенцын 75 жилийн ойг тохиолдуулан баяр хүргэж, дэлхий дахинаа өрнөж буй хурцадмал нөхцөл байдал, зэвсэгт мөргөлдөөн, байгалийн гамшгийн хүнд үед ОУУЗХ-ны манлайлал, шуурхай удирдлага, хамтын ажиллагаа, хүмүүнлэгийн тусламжийг бодитой, цаг алдалгүй хүргэх зорилт улам бүр чухал болж буйг онцлон хэлэв.Уулзалтын үеэр талууд Монгол Улс, ОУУЗХ-ны хамтын ажиллагаа олон жилийн турш өргөжин бэхжиж, олон улсын хүмүүнлэгийн эрх зүйн ойлголт, ач холбогдлыг нэмэгдүүлэх, хүмүүнлэгийн тусламж үзүүлэх чиглэлээр хамтран ажиллаж ирснийг тэмдэглэлээ.Мөн ОУУЗХ-ны хүмүүнлэгийн үйл ажиллагааг дэмжих зорилгоор Зүүн хойд Ази дахь хангамжийн агуулахыг Монгол Улсад байгуулах, хүмүүнлэгийн тусламжийн бүтээгдэхүүний багцыг нийлүүлэхэд цаашид хамтран ажиллах боломжийн талаар санал солилцов.Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Улаанбаатар хотноо энэ оны 8 дугаар сарын 22-23-ны өдрүүдэд амжилттай зохион байгуулагдсан “Дэлхийн эмэгтэйчүүдийн чуулга уулзалт”-д ОУУЗХ-оос төлөөлөгч оролцсоныг тэмдэглэж, ОУУЗХ-ын Ерөнхийлөгч Мирьяана Эггерийг Монгол Улсад тааламжтай цагтаа айлчлахыг урив.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан