Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Зэвсэгт хүчин, батлан хамгаалахын салбарт хүний эрхийг дээдлэхэд анхаарч ажиллаарай Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай Засгийн газрын тогтоолыг баталлаа Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Олон улсын улаан загалмай хорооны Ерөнхийлөгчийг хүлээн авч уулзлаа НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 79 дүгээр чуулганы Ерөнхий санал шүүмжлэл эхэллээ Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Испанийн Хаант Улсын Ерөнхий сайдыг хүлээн авч уулзав Угаарын хий мэдрэгчийн хэвийн ажиллагааг тогтмол шалгахыг зөвлөж байна Богдхан ууланд хяналтын камер байршуулж байна Энхтайваны гүүрээс тэмээтэй хөшөө хүртэл авто замыг хэсэгчлэн хааж шинэчилнэ Улаанбаатарт өдөртөө 20 хэм дулаан Гэр хорооллын дахин төлөвлөлтийн улмаас хохирсон 26 өрхийн асуудлыг энэ онд багтаан шийдвэрлэнэ
Улаанбаатарт өдөртөө 20 хэм дулаан

Малчид, хадланчид, тариаланчдад зориулсан мэдээ:  Өнөөдөр Алтайн салбар уулсаар салхитай, ихэнх нутгаар дулаан байна.

2024 оны есдүгээр сарын 25-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Нутгийн баруун хагаст үүлшиж, Увс нуурын хотгор, Хөвсгөлийн уулархаг нутаг, Тэс голын хөндийгөөр хур тунадас орно. Бусад нутгаар багавтар үүлтэй, хур тунадас орохгүй.

Салхи ихэнх нутгаар баруун өмнөөс секундэд 6-11 метр, Алтайн салбар уулсаар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ.

Дархадын хотгор, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчмоор 9-14 хэм, Их нууруудын хотгор, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн баруун хэсэг, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө голын хөндийгөөр 21-26 хэм, бусад нутгаар 15-20 хэм дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Өдөртөө 18-20 хэм дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 7-12 метр. Өдөртөө 17-19 хэм дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Өдөртөө 16-18 хэм дулаан байна.

2024 оны есдүгээр сарын 26-наас 2024 оны есдүгээр сарын 30-ныг
хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв

26-нд Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар, 27-нд нутгийн зарим газраар, 28-нд ихэнх нутгаар, 29-нд нутгийн зүүн хагаст бороо, нойтон цас орж, цасан шуурга шуурна. Салхи 26-нд Алтайн салбар уулсаар, 27-нд нутгийн зарим газраар, 28-нд ихэнх нутгаар, 29-нд нутгийн зүүн хагаст секундэд түр зуур 16-18 метр хүрч ширүүснэ. 26-нд ихэнх нутгаар дулаан байх боловч 27-нд нутгийн хойд хэсгээр, 28-нд ихэнх нутгаар хүйтэрч Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 7-12 хэм хүйтэн, өдөртөө 1 хэм хүйтнээс 4 хэм, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 0-5 хэм, өдөртөө 9-14 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 1-6 хэм хүйтэн, өдөртөө 4-9 хэм дулаан байна.

Нийтэлсэн: Цаг Уур Орчны Шинжилгээний Газар

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан