Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

АБГББХ: Зээлийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг батлахыг дэмжлээ Амьгүй төрөлтийн тоо 15.7 хувиар буурчээ Засгийн газар, Энэтхэгийн Экспорт, импорт банктай байгуулах зээлийн хэлэлцээр соёрхон батлах асуудлыг хэлэлцэж эхэллээ Гэр хорооллын авто замын 10 хувь нь хаалттай, гал унтраах автомашин зорчих боломжгүй нөхцөлд байна Баянхошуу орчимд агаарын бохирдол маш их байна Улаанбаатарт өдөртөө 9 хэм хүйтэн УИХ: Зээлийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ Монгол Улс Франц Улстай ураны төсөлд хамтран ажиллах хөрөнгө оруулалтын гэрээнд гарын үсэг зурлаа Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Франц Улстай хөрөнгө оруулалтын гэрээ байгуулснаар Засгийн газрын 14 мега төслийн гурав дахь нь хөдөлж байна Лурон Сэн Мартайн: Зөөвч-Овоо Монголыг дэлхийн ураны зах зээлд томоохон шинэ тоглогч болгоно
Цагаан сарын дараа “S Outlets”-ын талбайг бүрэн чөлөөлнө

Сэлбэ гол дагуу үерийн бүс дэх “S’Outlets” дэлгүүрийн агуулахын барилгыг хоёр хоногийн өмнө буулгаж, барилгын хаягдлыг өчигдөр шөнө цэвэрлэж дууссан байна. Агуулахыг нэгдүгээр сарын 17-22-нд чөлөөлсөн бөгөөд энэ сарын 24-ний өдрөөс барилгыг буулгасан юм. Барилга буулгалтыг тус дэлгүүрийн 10 орчим ажилтан болон нийслэлийн харьяа байгууллагын хоёр оператор, хоёр машин техниктэйгээр гүйцэтгэж буй. Харин дэлгүүрийн үндсэн барилгыг ирэх хоёрдугаар сард буюу цагаан сарын дараа буулгаж талбайг бүрэн чөлөөлөх болсон байна.

Дэлгүүрийн удирдлагуудын зүгээс харамсалтай нөхцөл байдал үүсч, барилгаа нураалгах болсонд харамсч байгаа ч шийдвэрийг хүлээн зөвшөөрөхөөс аргагүйд хүрсэн талаар мөн өчигдөр онцлов.

Голын голдирол өөрчлөн барьсан барилга, байгууламжийг буулгах нийслэлийн Засаг даргын захирамж 2023 оны наймдугаар сарын 31-нд гарсан. Энэ хүрээнд өнгөрсөн оны аравдугаар сард нийслэлийн удирдлагууд “S’Outlets” дэлгүүрийн газар болон үл хөдлөх хөрөнгийг эзэмшигч компанийн төлөөлөлтэй уулзаж, газрыг чөлөөлөхөөр тохиролцсон билээ.

“S-Оutlets” дэлгүүр болон “Шунхлай” ШТС-ийгнураах асуудлаар өнгөрсөн аравдугаар сард /2023.10.27/нийслэл хотын нэгдүгээр орлогч П.Сайнзориг мэдээлэл хийхдээ “S-Оutlets” дэлгүүрийг нураах шийдвэр гарсантай холбоотой газрын эзэдтэй газрыг чөлөөлж, хаана шилжүүлэх үү гэдэг яриа хэлэлцээр хийхээр тохирсон.

“S-Оutlets” нь ажлын байр бий болгогч, татвар төлөгч учраас шинэ байршил, бусад объект шилжүүлэн барих асуудалд хотын зүгээс харилцан ойлголцох шийдэл гарсан.

Хөрөнгийн үнэлгээг цаг тухайд хийнэ. Ямар хэмжээний хөрөнгө оруулалт орсныг мэргэжлийн байгууллага гаргаж ирнэ. Шүүх дээр асуудал шийдэгдсэн ч хөрөнгийн үнэлгээ хийгдэж таарна. Мэдээж, энэ газрыг өмнө нь тодорхой шийдвэрээр олгосон. Хувийн хэвшилд өөр газар үйл ажиллагаа явуулах өөр газрыг санал болгож байгаа. Газрыг хаана байх уу гэдэг нь тодорхой болоогүй байна. Хэлэлцээ үргэлжилж байна" гэж байв.

Одоогоор “S-Оutlets”дэлгүүрийн удирдлагууд түрээсийн талбай олоогүй бөгөөд цагаан сар болтол үйл ажиллагаагаа хэвийн үргэлжлүүлэхийг мөн мэдэгдлээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан