АБГББХ: Зээлийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг батлахыг дэмжлээ
Амьгүй төрөлтийн тоо 15.7 хувиар буурчээ
Засгийн газар, Энэтхэгийн Экспорт, импорт банктай байгуулах зээлийн хэлэлцээр соёрхон батлах асуудлыг хэлэлцэж эхэллээ
Гэр хорооллын авто замын 10 хувь нь хаалттай, гал унтраах автомашин зорчих боломжгүй нөхцөлд байна
Баянхошуу орчимд агаарын бохирдол маш их байна
Улаанбаатарт өдөртөө 9 хэм хүйтэн
УИХ: Зээлийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ
Монгол Улс Франц Улстай ураны төсөлд хамтран ажиллах хөрөнгө оруулалтын гэрээнд гарын үсэг зурлаа
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Франц Улстай хөрөнгө оруулалтын гэрээ байгуулснаар Засгийн газрын 14 мега төслийн гурав дахь нь хөдөлж байна
Лурон Сэн Мартайн: Зөөвч-Овоо Монголыг дэлхийн ураны зах зээлд томоохон шинэ тоглогч болгоно
Б.Тамир: Сарнисан, өртөөчилсөн тойрог хөдөлгөөнийг санал болгож, туршина
"Зууны мэдээ" сонин салбар, салбарын тэргүүлэгчид, шинийг санаачлагчдыг “Leaderships forum” буландаа урьж, Монгол Улсын хөгжлийн гарц, боломжийн талаар ярилцаж тэдний сонирхолтой шийдэл, санаануудыг уншигчдадаа хүргэдэг билээ. Ээлжит зочноор Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах Үндэсний хорооны ажлын албаны ахлах мэргэжилтэн Б.Тамирыг урьж, ярилцжээ.
Нийгэм
Шинэ автобусны дараагийн цуваа өнөөдөр нийслэлд ирлээ
Нийтийн тээврийн парк шинэчлэлийн хүрээнд энэ онд нийт 600 автобусны татан авалт хийхээр төлөвлөсөн. Өнгөрсөн 2023 оны арванхоёрдугаар сарын 31-нд багтаан нийт 36 автобус нийслэлд орж ирсэн бөгөөд үйлчилгээнд явж буй. Үлдсэн 564 автобусыг нийлүүлэх календарчилсан төлөвлөгөөг гаргасан бөгөөд энэ сард багтаан 500 автобусыг нийлүүлэх бол ирэх хоёрдугаар сард үлдсэн 64 автобусыг нийлүүлэхээр төлөвлөсөн талаар нийслэлээс танилцуулсан.
Нийгэм
Ч.Очирбат: Луу жил залуу хүмүүст маш сайн ажил үйлс дэлгэрсэн жил байна
XXVI жарны уламжлалт Цагаан сарын баярын шинийн нэгэн ирэх хоёрдугаар сарын 10-ны өдөр тохиож буй. Энэ жил “Хилэнт эх” хэмээх модон луу жил гарч байгаатай холбогдуулан жилийн ерөнхий төлөв байдлын талаар Монголын бурхан шашинтны төв Гандантэгчэнлин хийдийн зурхайч Ч.Очирбатаас тодрууллаа.
Нийгэм
Цагаан сарын барилдаан тасрахгүй, болдгоороо болно
Уламжлалт цагаан сарын баярын өдөр буюу XVII жарны "Хилэнт эх" хэмээх модон луу жилийн шинийн 1-ний өдөр 2024 оны хоёрдугаар сарын 10-нд тохионо. Гэхдээ битүүний өдөр тасарч байгаа. Энэ талаар "Түвдэнпэлжээлин” хийдийн хамба лам Ж.Гончигсүрэнгээс тодруулахад "Энэ жилийн цагаан сарын баярын битүүний өдөр тасарсан гэх мэдээлэл үнэн. Гэхдээ энэ жил аргын тооллын хоёрдугаар сарын 9-н буюу хуучны 29-нд сүм хийдүүд битүүний өдрийн хурал номоо хурна. Ард иргэд тэр өдөр битүүлэг хийх зан үйлээ хийж болно" гэв.
Нийгэм
Цагаан сарын битүүний өдөр тасарчээ
Монголчууд бидний уламжлалт цагаан сарын баярын өдөр буюу XVII жарны "Хилэнт эх" хэмээх модон луу жилийн шинийн 1-ний өдөр 2024 оны хоёрдугаар сарын 10-нд тохионо. Олон нийтийн сүлжээнд эннэ жил битүүний өдөр тасарсан гэх мэдээлэл цацагдаж байна. Энэ талаар "Түвдэнпэлжээлин” хийдийн хамба лам Ж.Гончигсүрэнгээс тодрууллаа. Тэрбээр "Энэ жилийн цагаан сарын баярын битүүний өдөр тасарсан гэх мэдээлэл үнэн.Гэхдээ энэ жил аргын тооллын хоёрдугаар сарын 9-н буюу хуучны 29-нд сүм хийдүүд битүүний өдрийн хурал номоо хурна. Ард иргэд тэр өдөр битүүлэг хийх зан үйлээ хийж болно" гэв.
Нийгэм
Өдөрт 4 удаа 1000 төгрөгөөр зорчих журмыг эцэслээгүй гэв
Өнгөрсөн 2023 оны есдүгээр сард нийтийн тээврийн аж ахуйн нэгжийн төлөөллүүд уулзаж, үйлчилгээг иргэдийн хэрэгцээ, шаардлага, стандартад нийцүүлэх талаар санал солилцож, шийдвэрлэх арга замын талаар хэлэлцсэн. Уулзалтад нийтийн тээврийн үйлчилгээ эрхэлдэг төр, хувийн хэвшлийн 20 орчим байгууллагын удирдлага хийгээд холбогдох албаныхан оролцсон бөгөөд олон санал гарсан талаар мэдээлж байв. Үүнээс онцлох сэдэв нь автобусаар зорчих үнийг 1000 төгрөг болгох. Тодруулбал, автобусаар зорчих үнийг 1000 төгрөг болгох талаар иргэдээс санал авч зорчих хөлсийг нэмнэ гэдгийг онцолсон.
Нийгэм
Өнөөдөр СОНДГОЙ дугаараар төгссөн автомашин хөдөлгөөнд оролцоно
Нийслэлийн Засаг даргын захирамжаар 2023 оны арванхоёрдугаар сарын 18-наас энэ сарын 31 хүртэл улсын дугаарын тэгш, сондгой тоогоор хязгаарлаж замын хөдөлгөөнд оролцохоор болсон. Үүний дагуу өнөөдөр буюу 9-нд сондгой дугаартай автомашин хөдөлгөөнд оролцох юм.
Нийгэм
"Түмэн тэмээний баяр" Өмнөговь аймгийн Даланзадгад суманд болно
Монголын аялал жуулчлалын салбарт өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх суурийг тавьсан нэгэн чухал эвэнт бол яах аргагүй "Түмэн тэмээний баяр" билээ. Тэгвэл "Түмэн тэмээний баяр"-ыг 2024 оны хоёрдугаар сарын 1-3-ны өдрүүдэд Өмнөговь аймгийн Даланзадгад хотод зохион байгуулахаар болжээ.
Нийгэм
326-р ангид амиа алдсан цэргийн задлангийн дүгнэлт гарч, ар гэрийнхэнд нь танилцуулжээ
Өнгөгрсөн арваннэгдүгээр сарын 13-нд Био комбинатад байрлах ЗХ-ний 0326 дугаар ангид алба хаахаар ердөө 20 гаруй хоногийн өмнө очсон 21 настай залуу "шалтгаан тодорхойгүй байдлаар" амиа алдсан харамсалтай хэрэг гарч, олон нийтийг цочроогоод байсан.
Нийгэм
Төрийн бүх үйлчилгээг “E-Mongolia”-гаар ачаалалгүй авах боломжтой
Монгол Улсын Засгийн газраас цахим үндэстэн болох зорилго тавьж, үе шаттайгаар төрийн үйлчилгээнүүдийг иргэдэд оочер дараалалд зогсохгүйгээр авах боломжийг бүрдүүлж буй. Төрөөс авах боломжтой нийт 1170 үйлчилгээг өнгөрсөн гурван жилийн хугацаанд иргэд E-Mongolia платформоор дамжуулж авсан байна.
Нийгэм
Өнөөдрөөс эхлэн оюутны хөнгөлөлттэй зорчих эрхийг хязгаарлалаа
2023 оны долоодугаар сарын 7-нд баталсан Боловсролын тухай хуулийн шинэчилсэн найруулгад "43.2.5. нийтийн тээврийн хэрэгслээр хичээлдээ явах зайлшгүй шаардлагатай сурагч, оюутны нийтийн тээврийн хэрэгслээр зорчих зардлын 50 хүртэл хувьтай тэнцэх хэмжээний нөхөн олговрыг аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас тогтоосон журмын дагуу олгох" гэсэн заалт хасагдсан байна. Үүнтэй холбоотойгоор 2024 оноос эхлэн хөнгөлөлттэй зорчих боломжгүй болжээ. "Холбогдох байгууллагууд зохицуулалт хийхээр ажиллаж байна" хэмээн Улаанбаатар смарт карт ХХК-иас мэдэгдлээ.
Нийгэм