Улсын хэмжээнд 7.814 шинэ хоршоо байгуулагдаад байна
“Бүсгүй” уран сайхны кино бүх кино театрын дэлгэцээр гарч эхэллээ
"Насны хишиг" тэтгэмжид анх удаа хамрагдах ахмадуудыг бүртгэж байна
СЗХ-ны дарга, орон тооны бус гишүүд, Хяналтын зөвлөлийн дарга, гишүүд, Монголбанкны МБХ-ны зарим гишүүнийг томилох, чөлөөлөх асуудлыг шийдвэрлэв
БНСУ-ын волейболын дасгалжуулагчид Монголд ажиллах гэж байна…
Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах талаар мэдэгдэл хүргүүллээ
ЭЗБХ: Нэр дэвшигчийн томилгооны сонсголын тайланг хэлэлцэж, Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайдын мэдээллийг сонсов
Саудын Араб: “FMF25” Дэлхийн ашигт малтмалын ирээдүйг тодорхойлно
Тээврийн хэрэгслийн улсын дугаар авах хүсэлтийг carplate.ulaanbaatar.mn цахим системээр авч байна
Д.Ариунбаатар: Өнгөрсөн зун бороо их орсон учир халиа тошин үүсдэггүй газруудад ч халиа үүсээд байна
Зургаадугаар сарын 1-нд Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд хүүхдийн марафон болно
Зургаадугаар сарын 1-нд “Хүүхэд бүр ялагч-Хүүхэд бүр хамгаалагч” хүүхдийн марафон болно. Түүнчлэн үе тэнгийн дээрэлхэлт, ялгаварлан гадуурхалтыг таслан зогсоох, түүний хор уршиг, сөрөг үр дагаврыг сурталчлан таниулах, зөв хандлага, соёлыг дэлгэрүүлэх зорилготой хүүхэд бүр уг арга хэмжээнд нэгдэж, оролцох боломжтой.
Нийгэм
Н.Мэндбаяр: Үйлчлүүлэгч тоглоомоос бууж ирэхдээ ухаан алдсан байсан
"Үндэсний соёл амралтын хүрээлэн"-д 18-19 насны иргэн "Галзуу хулгана" тоглоом дээр суугаад бууж ирэх үедээ нас барсан байдалтай байна гэх дуудлага цагдаагийн байгууллагад бүртгэгджээ. Тус мэдээллийн дагуу шалгалтын ажиллагаа явуулж байгааг ЦЕГ-аас мэдээлэв.
Нийгэм
“Эх дэлхий, энх оршихуйн цадиг” агуулгаар энэ жилийн наадмыг найруулна
Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны хуралдаанаар Их Монгол Улс байгуулагдсаны 818 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 113 жил, Ардын хувьсгалын 103 жилийн ойн баяр наадмын нээлт, хаалтын арга хэмжээний зохион байгуулалтын талаар хэлэлцлээ. Энэ жилийн наадмын ерөнхий найруулагчаар Төв аймгийн “Монгол туургатан” театрын найруулагч Ц.Батнайрамдал ажиллана.
Нийгэм
Б.Чинбат: Жолооч нар машинаар нүүрс тээвэрлэж, хил дээр хонох шаардлагагүй болсон
Нүүрсний экспортын 48 хувийг гаргадаг Шивээхүрэн боомтын төмөр зам ашиглалтад орлоо. Ингэснээр тус боомтоор машинаар нүүрс тээвэрлэн хил дээр дугаарлан хонодог байдлыг халж, хилийн боомтоор нэвтрүүлэх нүүрсний хэмжээ 10 сая тонноор нэмэгдэх юм. Энэхүү бүтээн байгуулалтыг улсын төсвөөс хөрөнгө гаргалгүй, хувийн хэвшил 100 хувь өөрийн хөрөнгөөр хийж гүйцэтгэж байгаагаараа онцлог.
Нийгэм
Хүүхдийн баяраар Хүй долоон худагт майхантай байрлан урлагийн тоглолт үзэх боломжтой
“Монгол наадам цогцолбор” ОНӨТҮГ-аас үндэсний ёс заншил, их баяр наадмаа сурталчлах зорилгоор “Монгол хүү 2024” хүүхдийн баярын арга хэмжээг Хүй долоон худагт олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр буюу 6 дугаар сарын 1-ний өдөр зохион байгуулах гэж байна. Тус арга хэмжээний үеэр хүүхдийн үндэсний бөхийн барилдаан, сурын харваа, дугуйн уралдаан, гүйлтийн тэмцээн, “Аав ээж би” сагсан бөмбөгийн тэмцээн болон урлаг соёлын арга хэмжээ болно.
Нийгэм
Хүүхдийн баяраар дүрслэх урлагийн наадам болно
Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг энэ жил "Нэгдүгээрт хүүхэд-Хүүхдийн эрхийг дээдэлье" уриан дор тэмдэглэн өнгөрүүлнэ. Анх 1925 онд Женевт Хүүхдийн сайн сайхны төлөөх дэлхийн бага хурлын үеэр Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тунхагласан. Харин манай улсад Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг 1952 оноос эхлэн 72 дахь жилдээ тэмдэглэж байна. Энэ жил аймаг, нийслэл, сум, дүүрэг, хороод, аж ахуйн нэгжүүд өөрсдийн онцлогтоо тохирсон хөтөлбөртэй хүүхдийн эрхийг дээдэлсэн үйл ажиллагаануудыг зохион байгуулна.
Нийгэм
Зориулалтын бус хөвөгч, завь хэрэглэхгүй байхыг анхааруулав
Улсын онцгой комисс орон нутгийн удирдлагуудтай өчигдөр цахимаар хуралдаж, үер ус, болзошгүй эрсдэлээс сэргийлэх, бэлэн байдлаа хангах үүрэг, чиглэл өгөв. Цаг уурын байгууллагын мэдээллээр ирэх зургаадугаар сард баруун аймгуудын нутгаар хур тунадас багатай, дулаахан байх төлөвтэй. Гэвч төвийн аймгуудын нутгийн зүүн, зүүн аймгуудын хойд хэсгээр хур тунадас ахиу орох аж.
Нийгэм
Хүүхдийн баяраар зарим замыг хааж, тусгай хөтөлбөр төв талбайд болно
Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тэмдэглэн олон байршилд нэг өдөр тэмдэглэдэг. Энэ нь нэг газар хэт төвлөрөл үүсгэхгүйгээр баяраа өргөн дэлгэр тэмдэглэх давуу талтай. Ирэх Бямба гаригт тохиох хүүхдийн баяраар зарим замыг хааж, гэрэл дохионы горимд өөрчлөлт оруулахаас гадна төв талбайд нэгдсэн хөтөлбөр болох аж.
Нийгэм