Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Улсын хэмжээнд 7.814 шинэ хоршоо байгуулагдаад байна “Бүсгүй” уран сайхны кино бүх кино театрын дэлгэцээр гарч эхэллээ "Насны хишиг" тэтгэмжид анх удаа хамрагдах ахмадуудыг бүртгэж байна СЗХ-ны дарга, орон тооны бус гишүүд, Хяналтын зөвлөлийн дарга, гишүүд, Монголбанкны МБХ-ны зарим гишүүнийг томилох, чөлөөлөх асуудлыг шийдвэрлэв БНСУ-ын волейболын дасгалжуулагчид Монголд ажиллах гэж байна… Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах талаар мэдэгдэл хүргүүллээ ЭЗБХ: Нэр дэвшигчийн томилгооны сонсголын тайланг хэлэлцэж, Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайдын мэдээллийг сонсов Саудын Араб: “FMF25” Дэлхийн ашигт малтмалын ирээдүйг тодорхойлно Тээврийн хэрэгслийн улсын дугаар авах хүсэлтийг carplate.ulaanbaatar.mn цахим системээр авч байна Д.Ариунбаатар: Өнгөрсөн зун бороо их орсон учир халиа тошин үүсдэггүй газруудад ч халиа үүсээд байна
БНСУ-ын волейболын дасгалжуулагчид Монголд ажиллах гэж байна…

 

 

Манай улсад үүсэж хөгжсөн орчин цагийн спортын ууган төрөл болох волейболын спорт сүүлийн жилүүдэд олон нийтийн дунд илүү түгэн дэлгэрч, “Дээд лиг” болон шат шатны ангилалд өрсөлдөх баг клубуудын тоо эрчимтэй нэмэгдэж байгаа билээ. Үүнийг дагаад волейболын спортыг сонирхон хичээллэх хүүхэд багачуудын тоо өсөж, тэдэнд зааж сургах сургалт хөтөлбөрүүд, академи клубууд ч их болжээ. Гэхдээ бид энэ тал дээр үнэхээр сайн ажиллаж байна уу, багш дасгалжуулагчдын чадамж, мэргэжлийн байдал, хүний нөөц сайн байна уу гэвэл хангалтгүй байсан хэвээр. Спортоор хичээллэн тамирчин болж, амжилт гаргахад хамгийн чухал зүйл бол анхан суурь техник, ур чадварыг зөв суулгаж, биеийн болоод оюуны чадамжийг жигд хөгжүүлэхэд оршдог. Өнөөдөр манай улсад дотооддоо сургалт, үйл ажиллагаагаа явуулж байгаа олон байгууллага, клубууд байгаа ч олон улсад биш юм аа гэхэд Ази тив, бүс нутгийн хэмжээндээ очиход учир дутагдалтай байсан хэвээр л байна. Тэгвэл гадны орнуудын сургалтын системүүдийн хувьд гэвэл өнөөдөр манай улсад хамгийн түгэн дэлгэрсэн нь БНСУ-ын арга барил буюу бидний ярьдгаар "школь". Хамгийн тод жишээ гэвэл дасгалжуулагч Жон Ён Ха анх манай улсад ирж, лигийн 3 удаагийн аварга “Энагурэ” клубийн анхдагч үеийн тамирчдыг бэлтгэж, багийн суурь болоод бэлтгэл, тоглолтын агуулга, арга барил, философи гээд бүгдийг нь суулгаж, хожмын олон олон амжилтуудыг гаргах үндсийг тавьж, гарааг нь маш сайн эхлүүлсэн байдаг. Энэ нь зөвхөн тус клубээр хязгаарлагдахгүй. Монголын эмэгтэйчүүдийн шигшээ баг болоод тус клубээс шилжин явсан тоглогчдын дараагийн олон багуудад ч нөлөөгөө үзүүлсэн юм. Одоогийн жишээ дурдахад БНСУ-ын мэргэжилтэн И Сүн Кю манай “Дээд лиг”-ийн тэмцээний “Хасу Мегастарс” багт ажиллаж, багаа аваргын төлөө шалгаруулаад байна. Түүний удирдлагад баг нь лигийн тэмцээнд хамгийн олон буюу 14 тоглолт дараалан хожсон амжилтыг гаргаж, энэ жилийн 20 тоглолтоос 19 хожсон гээд урьд өмнө нь байгаагүй өндөр үзүүлэлттэй явна. Мөн БНСУ-д сурч, спортын боловсрол эзэмшсэн болоод одоо суралцаж байгаа олон тамирчин өдгөө Монголын “Дээд лиг”-тээ амжилттай тоглож байна. Тухайлбал “Хасу Мегастарс” багийн Б.Баярсайхан, “Эс Жи Хокс” багийн Ж.Энх-Эрдэнэ, М.Уранбаяр, “Натур Бакс” багийн Б.Амар, Т.Пүрэвдорж, “Энагурэ” багийн С.Булгантамир, Д.Анужин, Ж.Энхсоёл гээд дурдаад байж болно. Гэхдээ эдгээр тамирчид бүгд БНСУ-д очиж суралцаж байсан бол энэ удаад манай хүүхэд залууст эх орондоо гадны мэргэжлийн дасгалжуулагчдаас суралцах сайхан боломж гарч байна. Энэ нь юу вэ гэвэл БНСУ-ын “Sports cube” академийн мэргэжлийн дасгалжуулагчид Монгол Улсыг зорин ирж, сургалт үйл ажиллагаагаа явуулах гэж байна. 2025 оны хоёрдугаар сард эхлэх тус сургалтад Олон улсын волейболын холбооны зэрэглэлтэй дасгалжуулагч Кёүн Мин Ха (Ha Kyoung Min) тэргүүтэй тамирчин байхдаа өндөр түвшинд, олон улсад тоглож байсан мэргэжлийн дасгалжуулагчид ажиллах юм байна. Түүний хувьд БНСУ-ын эрэгтэйчүүдийн үндэсний шигшээ багт 8 жил тоглож, 2006 оны Азийн наадмын аварга болж байсан төдийгүй Солонгосын лигийн томоохон багуудад олон улирал амжилттай тоглож байсан юм.

 

Мөн Өмнөд Солонгосын волейболын лигийн шилдэг клубуудэд тоглож байгаад өдгөө дасгалжуулагчаар ажиллаж буй Беа Хонгии (Bea Honghee), Ким Миеонжин (Kim Miyeongjin) нарын мэргэжилтнүүд ирж туслах дасгалжуулагчаар ажиллах юм. Уг сургалтаар заах хичээлүүд нь тухайн байгууллага болоод дасгалжуулагчдын хийсэн судалгааны үндсэн дээр зөвхөн монгол хүүхдүүдэд зориулсан хөтөлбөр, систем, арга зүйгээр явагдахаараа онцлогтой. БНСУ-д өөрсдийн академийн үйл ажиллагаагаа сүүлийн 10 жилийн хугацаанд тасралтгүй явуулсан туршлагатай тэд өдгөө улсдаа төдийгүй волейболын спорт өндөр хөгжсөн Япон тэргүүтэй Ази тивийн бусад улсуудад үйл ажиллагаагаа явуулж эхэлжээ. Ийнхүү Монголын хүүхэд багачууд ч энэхүү олон улсын сургалт, үйл ажиллагааны нэг хэсэг болох боломж нээгдэж байна. Зөвхөн монгол хүүхдүүдэд зориулсан волейболын сургалт, цогц хөтөлбөрийг бэлтгээд байгаа тэд энэ сургалтдаа 10-14 нас, 15-18 нас, 15-с дээш нас гэсэн ангиллуудаар хүүхэд залуусыг хамруулж, анхан болон ахисан шатны түвшинд үйл ажиллагаагаа явуулах юм байна. Сургалт хоёрдугаар сарын 03-ны өдөр эхлэх бөгөөд фэйсбүүк дэх “SC Volleyball academy in Mongolia” хуудсаар бүртгэлээ эхлүүлжээ. 

Хамгийн зөв хөрөнгө оруулалт боловсрол байдаг. Тийм учраас энэхүү сургалт нь монголын олон хүүхэд залуусын волейболын спортын гарааг мэргэжлийн үүднээс зөв эхлүүлэх боломжуудын нэг байх боломжтой. Түүнчлэн манай улсад өмнө нь төдийлөн байгаагүй, олон улсын түвшинд нийцэхүйц явагдах мэргэжлийн сургалтуудын нэг болох болно гэж зохион байгуулагдагчид онцолж байна. Хүүхэд залуус волейболыг олон багш дасгалжуулагчдаас сонгон заалгаж, хаана ч сурч, тоглож болох ч тэр бүхнээс сурах ур чадвар, таньж мэдэх бүх зүйлс болоод үр дүн нь харилцан адилгүй. Тамирчны хожмын амжилт, түүний замнал нь хол, ойр ямар байх нь тухайн спортоос эзэмшсэн үндсэн суурь боловсрол, суурь техник, ур чадвараас 100% шалтгаалдаг юм. Хэдхэн жилийн дараа анхны багш нь БНСУ-ын мэргэжилтэн Кёүн Мин Ха гэх тодотголтойгоор овог нэрээ дуудуулж, волейболын талбайд гялалзах тамирчид эндээс гараагаа эхлүүлэх боломжтой… 

 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан