Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Улсын хэмжээнд 7.814 шинэ хоршоо байгуулагдаад байна “Бүсгүй” уран сайхны кино бүх кино театрын дэлгэцээр гарч эхэллээ "Насны хишиг" тэтгэмжид анх удаа хамрагдах ахмадуудыг бүртгэж байна СЗХ-ны дарга, орон тооны бус гишүүд, Хяналтын зөвлөлийн дарга, гишүүд, Монголбанкны МБХ-ны зарим гишүүнийг томилох, чөлөөлөх асуудлыг шийдвэрлэв БНСУ-ын волейболын дасгалжуулагчид Монголд ажиллах гэж байна… Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах талаар мэдэгдэл хүргүүллээ ЭЗБХ: Нэр дэвшигчийн томилгооны сонсголын тайланг хэлэлцэж, Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайдын мэдээллийг сонсов Саудын Араб: “FMF25” Дэлхийн ашигт малтмалын ирээдүйг тодорхойлно Тээврийн хэрэгслийн улсын дугаар авах хүсэлтийг carplate.ulaanbaatar.mn цахим системээр авч байна Д.Ариунбаатар: Өнгөрсөн зун бороо их орсон учир халиа тошин үүсдэггүй газруудад ч халиа үүсээд байна
ЦУОШГ: Энэ зун бороотой, сэрүүхэн байх төлөв ажиглагдаж байгаа

Үерийн аюулаас сэргийлэх чиглэлд авах арга хэмжээний талаар албаныхан мэдээлэл өглөө. Мөн үеэр ЦУОШГ-ын Ус, цаг уур, орчны шинжилгээний хүрээлэнгийн ерөнхий инженер Д.Жаргалан ойрын өдрүүдийн цаг агаарыг танилцууллаа.

Тэрээр "Зургаадугаар сарын эхний арван хоногт олон жилийн дунджаас сэрүүн байна. Хур тунадас зургаадугаар сарын 1, 2, 3-нд хойд хэсгээр буюу уулархаг нутгуудаар орох магадлал өндөр. Зургаадугаар сарын 4-нд нутгийн баруун хагаст, 5-нд төв болон зүүн аймгуудын нутгаар бороотой, сэрүүхэн байх төлөвтэй байна. Хоёрдугаар арван хоногийн хувьд хур тунадас харьцангуй бага, олон жилийн дунджаас дулаан өдрүүд үргэлжлэх хэдий ч дундуураа түр зуурын аадар борооны давтамж ажиглагдах магадлалтай. Мөн гуравдугаар арван хоногтоо ахиу бороотой. Ирэх сарын сүүлээр олон жилийн дунджаас сэрүүн өдрүүд үргэлжлэхээр байна.

Зургаадугаар сард баруун болон говийн аймгуудын нутгаар олон жилийн дунджаас дулаан, бусад нутгаар дунджийн орчим байна. Говийн аймгуудаар хур тунадас харьцангуй бага орно. Харин төв болон зүүн аймгуудын нутгаар дунджаас ахиу тунадас орох төлөв гарсан. Энэ зун ерөнхийдөө бороотой, сэрүүхэн байх төлөв ажиглагдаж байгаа. Ялангуяа төв, зүүн аймгуудын нутгаар илүү хур тунадастай, аадар борооны давтамж өндөр байна" гэв. 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан