МОНГОЛ ИНЖЕНЕРИЙН УР УХААН, МОНГОЛ ТЕХНОЛОГЧИЙН УР ЧАДВАР ШИНГЭСЭН “ӨВ СОЁЛ ҮЙЛДВЭР” ХХК ҮҮД ХААЛГАА НЭЭЛЭЭ
З.Цэвээндорж: Маргаашаас нийтийн тээврийн үйлчилгээний төлбөр 1000 төгрөг болно
Англи хэлний багш нарыг бэлтгэх, чадавхжуулах төслийн талаар санал солилцов
Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо, Толгойтын даланд 135 метр суваг татлаа
Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газартай хамтран ажиллах санал солилцлоо
Б.Лхагвасүрэн: 2025 он бол маш том сорилтын жил байх болно
Д.Амарбаясгалан: Анх удаа алдагдалгүй төсөв баталж чадсан нь парламент олон ургалч үзлээр асуудалд хандаж буйн илрэл юм
Хаврын саруудын цаг агаарын ерөнхий төлөв
ЭНЭ ӨДӨР: Австрийн нэрт хөгжмийн зохиолч Франц Шуберт мэндэлжээ
МУИС-ийг МҮИС-д бэлэглэх үү?
Д.Сумъяабазар: Вакцинжуулалтын ажлыг эрчимжүүлэх хэрэгтэй
Нийслэлийн Онцгой комисс болон дүүргийн Онцгой комиссын удирдлагууд хуралдаж, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар үүрэг, чиглэл өглөө. Тухайлбал, дүүргийн удирдлагууд хийж, хэрэгжүүлж буй ажлаа иргэдэд ойлгомжтой байдлаар цаг тухай бүрд нь мэдээлэх, цар тахлын эсрэг авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний зохион байгуулалтыг сайжруулах, уялдаа холбоотой ажиллах, цаашид иргэдийг вакцинжуулах ажилд хариуцлагатай хандахыг анхаарууллаа.
Нийгэм
“Анна Каренина” жүжиг үзсэн иргэдийг шинжилгээнд хамрагдахыг анхааруулж байна
Сүүлийн өдрүүдэд иргэдийн дунд урлаг, соёлын тоглолт үзэх, олон нийтийн газраар үйлчлүүлэх, оршуулгын үйл ажиллагаанд олноороо оролцсоноос коронавирусийн халдвар тархах эрсдэл эрс нэмэгдэж байна. Тухайлбал энэ сарын 4,5,6-ны өдрүүдэд УДЭТ-ийн “Анна Каренина” жүжиг үзсэн үзэгчид болон ажилчдаас коронавирусийн нийт 54 тохиолдол батлагдлаа.
Нийгэм
Тусгаарлах байрны төлбөр буцаах болон зөрүү авах иргэдийн анхааралд
Тусгаарлах байрны төлбөр буцаах болон зөрүү авах иргэд бичиг баримтыг obeg.sankhuu@gmail.com хаягаар явуулна уу.
Иргэд өргөдөл, шилжүүлгийн баримт болон иргэний үнэмлэхний хуулбарын хамт илгээнэ гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.
Нийгэм
Хүнсний худалдаа эрхлэгч аж ахуйн нэгжүүдэд зөвлөн туслах үйлчилгээ үзүүлж байна
Өнгөрсөн хоёрдугаар сарын 23-наас хөл хорионы дэглэмийг сулруулж, аж ахуй нэгжүүдийн үйл ажиллагааг эхлүүлсэн. Үүнтэй холбогдуулан УОК-оос Коронавируст халдварын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм эдийн засагт үзүүлэх, сөрөг нөлөөллийг бууруулах тухай хууль, Засгийн газрын 2021 оны 45 дугаар тогтоолыг тус тус үндэслэн УОК-ын даргын түр журам батлах тухай тушаал гарсан юм. Энэ шийдвэрийн хүрээнд НМХГ-аас аж ахуйн нэгж, байгууллага, иргэдэд зөвлөн туслах үйлчилгээ үзүүлж байна.
Нийгэм
Зөвшөөрөлгүй барилгуудыг нураах хүртэл арга хэмжээ авна
Нийслэлийн суурьшлын бүсэд зөвшөөрөлгүй болон нийтийн эзэмшлийн талбайг түрж барьсан барилгуудыг цэгцлэх ажлын хэсэг байгууллаа. Уг ажлын хэсгийн ахлагчаар Нийслэлийн Засаг даргын орлогч Ж.Сандагсүрэн ажиллаж байна.
Ажлын хэсэг хуралдаж, холбогдох агентлагууд 116 барилгад нэг бүрчлэн санал, дүгнэлт гаргахаар тогтлоо. Үүнд үндэслэж, тухайн барилгын ажлыг цааш үргэлжлүүлэх эсэх болон хариуцлага тооцож, нураах хүртэл арга хэмжээ авах эцсийн дүгнэлтийг гаргах юм.
Нийгэм
Орон нутгийн түвшинд авч хэрэгжүүлэх арга хэмжээний санал, зөвлөмжийг боловсруулна
ОБЕГ-ын Гамшгийн эрсдэлийн удирдлагын газрын дарга, хурандаа Д.Баасансүрэнгээр ахлуулсан ажлын хэсэг Дундговь аймагт ажиллаж байна. Ажлын хэсгийн бүрэлдэхүүн аймгийн Онцгой комиссын хуралдааныг хуралдуулж, өвөлжилтйин нөхцөл байдлын талаар мэдээлэл сонслоо.
Нийгэм
Нийт хүн амын 1 650.0 мянга нь эмэгтэйчүүд байна
Монгол Улсад 2020 оны байдлаар нийт хүн амын 1 650.0 мянга нь эмэгтэйчүүд байна. Тэдгээрийн 5.4 хувь нь өрх толгойлсон бөгөөд 54.4 хувь нь сонгуульдаа идэвхтэй оролцдог. Монгол эмэгтэйчүүдийн дундаж наслалт 76 бөгөөд 3 эмэгтэй тутмын нэг нь дээд боловсролтой.
Нийгэм
С.БАТМӨНХ:Зам талбайг ухахгүйгээр ТУНЕЛИЙН СИСТЕМИЙГ ашиглан засварлах боломжтой
Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газар 2009 оноос тунелийн систем ашиглаж байна. Шугам сүлжээ эвдэрч, гэмтвэл зам талбайг заавал ухах шаардлагагүй тус системээр дамжин хялбар аргаар засах боломжтой юм. Сүүлийн үед орон сууц шинээр их баригдаж байгаатай холбоотой инженерийн шугам сүлжээний өргөтгөл, шинэчлэл, техник технологийн ажлыг үе шаттай хийж хэрэгжүүлж байна хэмээн ОСНААУГ-ын инженерийн дэд дарга бөгөөд Ерөнхий инженер С.Батмөнх ярилаа.
Нийгэм
Иргэдийн өргөдөл, гомдлыг 24 цагийн турш хүлээн авч байна
Нийслэлийн лавлагаа, мэдээллийн 1800-1200 тусгай дугаар нь долоо хоногийн турш 24 цагаар ажиллаж байгаа. Тэгвэл өчигдөр буюу гуравдугаар сарын 3-нд иргэдээс нийт 399 дуудлага ирсэн бөгөөд 390 буюу 97.7 хувьд нь үйлчилгээ үзүүлсэн байна. Нийт дуудлагын хүлээлгийн дундаж хугацаа есөн секунд, иргэнтэй ярьсан дундаж хугацаа 1.25 минут байгаа юм. Мөн “Нийслэлийн мэдээ” фэйсбүүк хуудасны чатботод 24 иргэн хандсанаас найман иргэн автомат хариулагчаас мэдээлэл авч, 16 иргэнд оператор ажилтан мэдээлэл өгч ажиллалаа.
Нийгэм
Автомашины бэлтгэл, бэлэн байдлыг хангав
НОБГ-ын нийслэлийн Аврах анги-105-ын алба хаагчид шар усны үерийн дуудлагаар ажиллах аврах ажиллагааны зориулалттай “УАЗ” фургон, “ГАЗЕЛЬ” маркийн автомашинуудын бэлтгэл, бэлэн байдлыг хангалаа.
Автомашинуудыг уснаас аврах, ус зайлуулах зориулалттай багаж хэрэгслээр тоноглож, үүрэг гүйцэтгэхэд бэлэн болгоод байна.
Нийгэм
Б.Бямбадорж:Цаг аваагүй хүмүүсийн ачааллаас болж эмнэлгийн хэрэгсэл тасалдсан асуудал байгааг үгүйсгэхгүй
Хот хооронд зорчих хөдөлгөөнийг гуравдугаар сарын 1-нд нээсэнтэй холбоотойгоор шинжилгээний цэгүүдэд ачаалал үүссэн. Иймээс өнөөдрөөс 14 шинжилгээний цэгийг наймаар нэмж, 22 болгосон юм. Үүнтэй холбоотойгоор Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Б.Бямбадорж, НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсийн дарга Г.Хонгорзул нар мэдээлэл хийлээ.
Нийгэм
Ж.Эрдэнэбатад өөр төрлийн таслан сэргийлэх арга хэмжээ авахыг прокурорт даалгажээ
Өмгөөлөгч Д.Батсүх, Г.Оюунцэцэг, Б.Баясгалан нарын гаргасан Жаргалтулгын Эрдэнэбатад авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлүүлэх тухай хүсэлтийг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2021 оны 03 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч өнөөдөр буюу 2021 оны 03 дугаар сарын 03-ны өдөр хянан хэлэлцлээ.
Нийгэм
Хүнсний импортын татварыг чөлөөлснөөр нийлүүлэлт нэмэгдэж байна
Ковид-19 халдварт цар тахлын нөхцөл байдлын улмаас хүнсний гол нэрийн бүтээгдэхүүний хангамжийн тогтвортой байдлыг урт хугацаанд хангах зорилгоор бүх төрлийн хүнсний будаа, ургамлын тосыг импортын барааны гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татвараас; Монгол Улсын нутаг дэвсгэрт боловсруулж, дотооддоо борлуулсан хүнсний будаа, ургамлын тосыг нэмэгдсэн өртгийн татвараас 2020 оны 12 дугаар сарын 04-нөөс 2021 оны 07 дугаар сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд тус тус чөлөөлөх эрх зүйн орчныг бүрдүүлсэн.
Нийгэм
1800-1200 тусгай дугаарт иргэдийн санал, хүсэлтийг хүлээн авч, шийдвэрлэн ажиллаж байна
Нийслэлийн лавлагаа, мэдээллийн 1800-1200 тусгай дугаар нь 24/7 цагийн хуваариар ажиллаж байгаа. 2021 оны гуравдугаар сарын 2-ны өдөр иргэдээс нийт 507 дуудлага ирлээ. Нийт дуудлагын хүлээлгийн дундаж хугацаа найман секунд, иргэнтэй ярьсан дундаж хугацаа 1.23 минут байна. Мөн “Нийслэлийн мэдээ” фэйсбүүк хуудасны чатботод 25 иргэн хандсанаас 18 иргэн автомат хариулагчаас мэдээлэл авч, долоон иргэнд оператор ажилтан мэдээлэл өгч ажилласан байна.
Нийгэм
Ж.Сандагсүрэн: Залуучуудыг боловсрол, эрүүл мэнд, хөдөлмөр эрхлэлт, хөгжлийн чиглэлд дэмжин ажиллана
Нийслэлийн Засаг даргын орлогч Ж.Сандагсүрэн Монголын залуучуудын холбооны төлөөллийг хүлээн авч уулзлаа. Энэ үеэр Монголын залуучуудын холбооны ерөнхийлөгч О.Гэрэлт-Од залуучуудад тулгамдаж байгаа асуудал болон тэдний хөдөлмөр эрхлэлт, цагийн ажлын талаар байр сууриа илэрхийлж, цаашид хэрхэн хамтран ажиллах талаар санал солилцсон юм. Мөн залуучуудыг орон сууцны хөтөлбөрт хамруулахад анхаарч ажиллахыг хүслээ.
Нийгэм