Н. Батбилгүүн УАШТ-ий иж бүрэн медальтан боллоо
Нийслэлийн түгжрэлийг бууруулах найман багц төслийн нэгжтэй танилцаж санал солилцлоо
Иргэдийн нийтийн тээврээр өглөө 07-08 цагийн хооронд хамгийн их зорчиж байна
Сайдын шуурхай хуралдаанаас гаргасан чиг үүргийг хэрэгжүүлж ажиллав
Монгол Улсын Засгийн газар Европын сэргээн босголт, хөгжлийн банктай сэргээгдэх эрчим хүчийг хөгжүүлэхэд хамтран ажиллана
Хилийн боомтууд гурав хоног амарна
АНУ-д оршин суугаа монгол иргэдийн анхааралд!
Ипотекийн зээлийг орон сууцны талбайн хэмжээнээс хамааран хүүгийн шаталсан хувилбар санал болгоно
Улаанбаатар хотод 25 сургууль, 26 цэцэрлэг уурын зуух ашиглаж байна
А.Батцэнгэл: Төгсбуянтын зурхайгаар гуравдугаар сарын 1-нд шинэлнэ
БЗД 21-ээс дүүш насныханд тамхи, электрон тамхи худалдахыг хориглоно
Баянзүрх дүүргийн удирдлагын багаас дүүргийн хэмжээнд 21-ээс доош насны иргэдэд тахми, электрон тамхи худалдахыг хориглож “Тамхигүй – Гэрэлт ирээдүй” уриалгыг дэвшүүллээ. Энэ хүрээнд холбогдох удирдлага, хэлтэс албад холбогдох аж ахуй нэгжүүдтэй уулзаж, хамтран ажиллана.
Нийгэм
Азийн сангаас хийсэн авлигын судалгаанд үндэслэн төрийн үйлчилгээг цахимжуулна
Манай улс “Цахим Үндэстэн” болох зорилтынхоо хүрээнд эхний ээлжид төрийн үйлчилгээг цахимжуулж байгаа билээ. Өнөөдрийн байдлаар төрийн үйлчилгээний нэгдсэн систем “e-Mongolia” – д 60 байгууллагын 639 үйлчилгээ цахимжиж, нэгтгэгдээд байгаа бөгөөд энэ 2022 онд 1200 үйлчилгээг цахимжуулахаар ажиллаж байна.
Нийгэм
“Харилцан хүндэтгэе” аянд НЗДТГ нэгдлээ
Жил бүрийн гуравдугаар сард Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр хийгээд Монгол Улсын Зэвсэгт хүчний өдөр тохиодог. Эхний өдрийг эмэгтэйчүүдийн, тэр дундаа эхчүүдийн баяр болгон тэмдэглэж заншсаны сацуу Зэвсэгт хүчний өдрийг эрчүүдийн баяр мэтээр ойлгох нь бий. Дээрх хоёр баяртай холбоотойгоор жендерийн асуудал хамгийн ихээр хөндөгддөг.
Нийгэм
Эрүүлжүүлэх байрны багтаамж 1-2 дахин хэтэрч, стандартын шаардлага хангахгүйд хүрчээ
Нийслэлийг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэлийн 7.1.3, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 4.3.3.3 дахь заалтын хэрэгжилтийг хангуулах тухай асуудлыг Нийслэлийн Цагдаагийн удирдах газрын дарга Р.Отгонжаргал танилцуулав.
Нийгэм
Нийслэлийн удирдлагуудын иргэдтэй уулзах хуваарь гарлаа
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч нийслэлийн удирдлагуудын иргэдтэй уулзах хуваарийг танилцууллаа. Тухайлбал, Нийслэлийн Засаг даргын Эдийн засгийн хөгжил, төр, хувийн хэвшлийн түншлэлийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Ж.Сандагсүрэн, Цахим хөгжил, хууль, эрх зүй, төрийн үйлчилгээний асуудал хариуцсан орлогч Р.Дагва нар сар бүрийн эхний долоо хоногт иргэдтэй уулзана
Нийгэм
“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг нийслэлд хэрэгжүүлэх төлөвлөгөөг танилцууллаа
Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хурал өчигдөр боллоо. Хурлын эхэнд “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг нийслэлд хэрэгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний төслийг Нийслэлийн Засаг даргын Ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлыг бууруулах асуудал хариуцсан орлогч П.Баттөр танилцуулав.
Нийгэм
Авлигыг уучилдаггүй ард түмэн буюу ЮнСогЕль
Бидний хамгийн сайн мэддэг энэ орны ард түмэн шинэ ерөнхийлөгчөө сонголоо. Солонгосчуудын хувьд ерөнхийлөгчийн сонгууль халуун сэдэв болж байна. УИХ, орон нутагтаа үнэмлэхүй олонхи болоод байсан Ардчилсан нам энэ удаад 0.7 хувь буюу 247 мянгахан саналаар ялагдав. Ялалтын тугаа мандуулчихаад буулгасан гэхэд болно. Хэн нь ч хэнээсээ ч илүү гарч чадаагүй эн тэнцүү хоёр өрсөлдөгчийн сонгуулийн дүн санал нэгтгэгдэж дуусах мөчид л ялагч тодорсон юм. Ингээд солонгосчуудын сонголт яагаад ингэж эргэв, бид энэ сонгуулиас юунд суралцаж болох байсныг сийрүүлье.
Нийгэм
Орон сууцны барилга байгууламжид хяналт шалгалт хийлээ
Онцгой байдлын байгууллагаас улсын хэмжээнд орон сууцны барилга байгууламжид гамшгаас хамгалах болон галын аюулгүй байдлын тухай хууль, стандарт, норм, нормативын баримт бичгийн хэрэгжилтийг хангуулах төлөвлөгөөт хяналт шалгалтыг зохион байгууллаа.
Нийгэм
Улаанбаатар хотын дугуйн зам 49.66 км-ээр нэмэгдэнэ
Нийслэлийн Замын хөгжлийн газраас нийслэлд өмнөх жил эхлүүлсэн дугуйн замын ажлыг үргэлжлүүлэхээр бэлтгэл ханган ажиллаж байна. Улаанбаатар хот нийтдээ 90 орчим км дугуйн замтай. Энэ жилийн хувьд 49.66 км дугуйн замыг хоёр багц ажлын хүрээнд хийж гүйцэтгэх юм.
Нийгэм
Ажлын хэсгийн нэгдсэн хуралдаан зохион байгуулагдаж байна
Дэлхийн хотуудын гамшигтай тэмцэх чадавхыг бий болгох, бэхжүүлэх зорилгоор НҮБ-ын Гамшгийн эрсдэлийг бууруулах газраас “Аюулгүй, гамшигт тэсвэртэй хотыг бий болгох нь” санаачилгыг Монгол Улсад хоёр үе шаттайгаар хэрэгжүүлж байна. Энэ хүрээнд гамшгаас урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах, нөхцөл байдлын мэдээг цуглуулах, болзошгүй эрсдэлийг тодорхойлж, зөвлөмж гаргах чиглэлээр нийслэлийн Засаг Даргын шийдвэрээр Ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг томилсон.
Нийгэм
Улаанбаатар хотын тогтвортой авто зам, тээвэр төслийг хэрэгжүүлэх нэгжид албан тушаалын сонгон шалгаруулалт зарлалаа
Нийслэлийн Засаг даргын Тамгын газарт Олон улсын сэргээн босголт, хөгжлийн банкны санхүүжилтээр хэрэгжүүлж буй “Улаанбаатар хотын тогтвортой авто зам, тээвэр төсөл”-ийн төсөл хэрэгжүүлэх нэгжид доорх албан тушаалын сонгон шалгаруулалтыг нээлттэй зарлаж байна. Иймд ажлын зартай танилцан, шаардлага хангасан хүн материалаа зааврын дагуу ирүүлнэ үү.
Нийгэм
12 дугаар ангийн 300 сурагчийг ЭЕШ-д бэлдэх зорилгоор цахим давтлагад хамруулна
Баянзүрх дүүргийн Засаг дарга Н.Баярмөнхийн санаачилгаар “Сайн сургууль таны дэргэд ТББ”-тай хамтарч 12 дугаар ангийн 300 сурагчийг Элсэлтийн Ерөнхий шалгалт буюу ЭЕШ-д цахим хэлбэрээр давтлага өгч бэлдэхээр боллоо. Энэ хүрээнд талууд санамж бичигт гарын үсэг зурсан. Сурагчдын цахим сургалтын зардлыг дүүргээс бүрэн шийдвэрлэж байгаа бөгөөд 3 сарын турш цахим давтлагад хамруулах юм.
Нийгэм
АЙМГУУД ӨӨРСДИЙН ОНЦЛОГ, НӨӨЦӨД ТУЛГУУРЛАН ЦАХИМ ШИЛЖИЛТЭЭ ХИЙНЭ
Цахим хөгжил, харилцаа холбооны яам болон “И-Монгол” академийн хамтарсан баг энэ 2022 онд бүх аймгуудыг цахимжуулах ажлын хүрээнд ирэх 03 дугаар сарын 15-наас эхлэн хөдөө, орон нутагт ажиллаж, “Цахим жишиг аймаг” болоход нь мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөх юм.
Нийгэм
“Хотуудын гамшгийн тэсвэрлэх чадавхыг онооны аргаар үнэлэх” аргачлалын дагуу хийх ерөнхий үнэлгээг хийж байна
НҮБ-ын “Аюулгүй, гамшигт тэсвэртэй хотыг бий болгох нь” санаачилгын хүрээнд “Хотуудын гамшгийг тэсвэрлэх чадавхын онооны аргаар үнэлэх” аргачлалын дагуу Онцгой байдлын ерөнхий газраас ерөнхий үнэлгээг цахимаар хийж байна.
Нийгэм
“Санхүүгийн мөрдлөг” сургалт зохион байгуулж байна
Авлигатай тэмцэх газар нь НҮБ-ын Мансууруулах бодис, гэмт хэрэгтэй тэмцэх алба болон Дэлхийн банкны хамтарсан түншлэл болох “Хулгайлагдсан хөрөнгө буцаах санаачилга (StAR)”-тай хамтарсан “Санхүүгийн мөрдлөг” сургалтыг АТГ, ЦЕГ, УЕПГ-ын мөрдөгч, прокурор, шинжээчдийг хамруулан 2022 оны 2 дугаар сарын 28-ны өдрөөс зохион байгуулж байна.
Нийгэм
Төвлөрлийг задалж, түгжрэлийг бууруулах бүтээн байгуулалтыг хот дэмжиж ажиллана
Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороонд “Хайрхан худалдааны нэгдсэн төв” төслийг хэрэгжүүлэх “Нью фоос” ХХК-тай Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар өнөөдөр хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа. Улаанбаатар хотын төвлөрлийг бууруулахад хувь нэмрээ оруулж буй тус бүтээн байгуулалтыг нийслэлийн зүгээс эрх зүйн хүрээнд дэмжиж ажиллах юм. Цаашид ч төвлөрлийг задлах, түгжрэлийг бууруулах энэ мэт бүтээн байгуулалтын ажлыг бодлогын хүрээнд дэмжиж ажиллахаа нийслэлийн удирдлагууд илэрхийллээ.
Нийгэм