Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

А.Батцэнгэл: Төгсбуянтын зурхайгаар гуравдугаар сарын 1-нд шинэлнэ

Сар шинийн баяр хэдэнд болох талаар Гандантэгчэнлин хийдээс мэдээлэл хийлээ.

ШУА-ийн Физик технологийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан, Гавьяат багш Л.Бямбажаргал: Монгол Улсын Засгийн газрын 2002 оны дөрөвдүгээр сарын 3-ны өдрийн хуралдаанаас Монгол төрийн түүхэн тэмдэглэлт томоохон үйл явдлын болон төр, нийгмийн зүтгэлтний мэндэлсэн өдрийг өнөөгийн цаг тоололд шилжүүлэн тогтоох асуудал байнга гарч байгааг харгалзан Монгол Улсын цаг тооны цаглабар бий болгох талаар холбогдох байгууллага, эрдэмтдийн санал. монгол зурхайн уламжлалт аргад тулгуурласан төсөл боловсруулж Засгийн газрын хуралдаанд оруулахыг Боловсролын сайдад даалгасан байна.

Энэхүү даалгаврыг хэрэгжүүлэх зорилгоор мэргэжлийн эрдэмтэд, зурхайчдыг оролцуулан зурхайн тооллын асуудлаар онолын бага хурал зохион байгуулж, Монгол Улсын цаг тооны бичгийг зохиохдоо Монгол орны газар нутагт тохирсон. Монгол зурхайчдын хамтын бүтээл болох Төгсбуянт шинэ зурхайн ёсыг баримтлах нь зүйтэй гэсэн дүгнэлтэд хүрсэн.

Монголын цагаан сар гэдэг үг 1911 оноос хойш гарсан юм. "Зурхайч Л.Тэрбиш гэдэг хүн дураараа шинийн 1-нийг таслаад байгаа юм биш. 1944 онд Шинийн 1 тасарч, 1948 онд Шинийн нэг давхцаж байсан. Үүнээс хойш ямар нэгэн маргаан байхгүй.  Цагаан сарын шинийн нэгэн 2025 оны гуравдугаар сарын 1-нд тохионо.

 20 гаруй жил ямар нэгэн хэл амгүйгээр Төгсбуянтын зурхайгаар явж ирсэн

ШУА-ийн доктор, профессор, Гавьяат багш Х.Цоохүү: Одоогоос 22 жилийн өмнө аль зурхайгаар нь явах вэ гэдгийг олон түвшинд хэлэлцсэн. Монголын зурхайчид, эрдэмтэн судлаачид, Ерөнхийлөгчийн шашны зөвлөх оролцож байсан юм. Ер нь зөвшилцөлд хүрч, Төгсбуянтын зурхай нь үндэслэлтэй юм байна гэдэг дээр тохиролцсон. Энэ зурхай Монгол орны газар зүйн байршил, нар болон сарны хөдөлгөөн нарийн таардаг. Нэг хэсэг 20 гаруй жил ямар нэгэн хэл амгүйгээр Төгсбуянтын зурхайгаар явж ирсэн. Гэтэл сүүлийн жилүүдэд сар шинийн өдөр тасрах талаар ярьж байна. Тийм учраас 20 жилийн өмнө боловсруулсан судалгааг шинэчлэх шаардлагатай. Иймээс манай хүрээлэнд боловсруулсан ажлыг харж үзэх хэрэгтэй. Залуу эрдэмтний үгийг бас сонсох хэрэгтэй. Манайд Гантөмөр гэдэг залуу эрдэмтэн байгаа. Монгол орны газарзүйн байршлалаас хамаарч хийгдэж байгаа гэдгийг манай эрдэмтэн хэлж байна. Иймээс Төгсбуянтын зурхай цаашид явахр боломжтой гэж бодож байна.

Сар маш хурдан өнгөрдөг учраас сарны хоног тасарч, давхацлаа гэж ярьдаг

Монголын бурхан шашинтны төв Гандантэгчэнлин хийдийн Дэд хамба, гавж С.Гантөмөр: Өнөөдөр түүхэн өдөр болж байна. Монголын олон нэртэй эрдэмтэн судлаачдын олон жилийн зурхайн ёсыг гардуулж байгаад баяртай байна. Азийн олон оронд сарны тооллыг ашигладаг. Монголчууд Төгсбуянтын зурхайгаар ондоошиж, тусгаар тогтнолын бэлгэдлээ болгож байна. Сарны хоногийг тооцдог зурхайн ухаан 100 мянганы нэг хувьтай зөрдөг. Өөрөөр хэлбэл, 15 хоногийн нарийвчлалтай тооцоолдог. Заримдаа сар маш хурдан өнгөрдөг учраас сарны хоног тасарч, давхацлаа гэж ярьдаг. Үүнийг эрдэмтэн судлаачид судалгаагаараа баталж байна. Судалгааг хийсэн эрдэмтэн судлаачид цаашдын эрдмийн ажилд нь амжилт хүсэж байна

Төгсбуянтын зурхайгаар гуравдугаар сарын 1-нд шинэлнэ

 Гандантэгчэнлин хийдийн олон нийтийн хариуцсан А.Батцэнгэл: ШУА-ийн Физик технологийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний судалгааг Гандантэгчэнлин хийд хүлээн өгч байна. Бидний он цагийн тоолол шинжлэх ухаан талаас нотлогдож байна. Уламжлалт зурхайн талаас удаан боловсруулж ирсэн тооцоолол байдаг гэдгийг эрдэмтэд тайлбарлалаа. Цагаан сарын баяр маш чухал баяр. Цагаан сарын баяраар бид эцэг эхдээ хүндэтгэл үзүүлдэг.

Бурхны шашинд аз жаргалтай сайхан амьдрахад хамгийн түрүүнд эцэг эхийн ачийг санадаг, хайрладаг байх ёстой. Мөн өвлийн хүнд цагийг даван туулаад урин цагтай золгож буй баяр юм. Тиймээс цагаан сарын баяр Монголын цаг агаартай нийцсэн он цагийн тооллоор явж байгаа нь тодорхой. Бусад оронд дулаарчихсан байхад Монголд хараахан дулаараагүй байдаг.

Монголчууд бидэнд өөр өөр үзэл, байр суурь илэрхийлэх тохиолдол бий. Гэхдээ цагаан сарын баярыг хоорондоо маргалдаж мэтгэлцэхгүйгээр нэг судалгаа, дүн шинжилгээнд үндэслэж хийх нь чухал юм. Төгсбуянтын зурхайгаар цагаан сарын баяраа гуравдугаар сарын 1-нд буюу шинийн 2-ны өдөр тэмдэглэнэ. Ирэх зуун жилийн хугацаанд шинийн 1-н хоёр удаа тасрахаар байгааг судалсан. Энэ бол санаандгүй гаргаад ирсэн зүйл биш.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан