Залуучуудын хөгжлийг дэмжих, залуу гэр бүлийг орон сууцжуулах бодлогыг хэлэлцэв
Нийслэл-385” менторшип хөтөлбөр үр дүнгээ хэлэлцэж, хаалтаа хийлээ
Баянзүрх дүүргийн хэмжээнд цас хусах, давс бодис цацах ажил хийгдэж байна
“Үндэсний бичгийн цэвэр бичигтэн” шалгаруулах уралдааны шилдгүүд тодорлоо
Халтиргаа гулгаанаас үүдэлтэйгээр толгойн гэмтэл, мөчдийн хугарал зонхилон тохиолдож байна
Дэд ахлагч Б.Марал пауэрлифтингийн ДАШТ-ээс хүрэл медаль хүртлээ
Улаанбаатар-Мандалговь чиглэлийн авто замд цасан шуургатай, үзэгдэх орчин хязгаарлагдмал байна
I, II ангийн сурагчдын амралт арванхоёрдугаар сарын 23-нд эхэлнэ
Засгийн газар хуралдаж байна
"Болор цом 42”яруу найргийн наадамд яруу найрагч А.Лхагва түрүүллээ
Л.Нинжжамцыг Парламентын сурталчилгаа мэдээллийн төвийн даргаар томиллоо
Монгол Улсын Их Хурлын даргын Ажлын албаны Парламентын сурталчилгаа, мэдээллийн төвийн даргаар сэтгүүлч, эрх зүйч Лувсандашийн Нинжжамц ажиллахаар боллоо. Парламентын хууль тогтоох, хянан шалгах, төлөөллийн чиг үүргээ хэрэгжүүлж буй талаарх мэдээллийг олон нийтэд түгээх, ард түмний засаглах эрхийг хангаж, хууль тогтоох үйл ажиллагаанд иргэдийн оролцоог идэвхжүүлэх чиглэлээр энэхүү төв ажиллах юм.
Улс төр
Цахим засаглалд шилжих, хүнд суртал, авлигагүй төрийн үйлчилгээг бүрдүүлэх үндэсний хороо хуралдлаа
Цахим засаглалд шилжих, хүнд суртал, авлигагүй төрийн үйлчилгээг бүрдүүлэх үндэсний хороо өнөөдөр хуралдлаа. Хурлаар нийслэлийн Газрын алба, Ашигт малтмалын лицензийг сонгон шалгаруулахтай холбоотой мэдээллийг холбогдох албаныхан Үндэсний хорооны гишүүдэд танилцууллаа.
Улс төр
Цар тахлын үеийн шинэ сэргэлтийн хуулийн төсөлд ажил олгогч эзэд, мэргэжлийн холбоодын саналыг сонслоо
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Ажил олгогч эздийн нэгдсэн холбоо, Монголын мэргэжлийн холбоодын нэгдсэн зөвлөлийн гишүүдтэй уулзлаа. Засгийн газар “Коронавируст халдвар /Ковид-19 /-ын цар тахлын үеийн шинэ сэргэлтийн хууль"-ийн төслийг боловсруулж байна.
Улс төр
Д.Лүндээжанцанд Японы Эзэн хааны “Мандах нар” одонгийн "Сүр жавхлант тууз" зэрэглэлийн одонг гардууллаа
Монгол Улсын Их Хурлын дарга асан, Улсын Их Хурлын даргын ахлах зөвлөх Данзангийн Лүндээжанцанд Япон Улсын төрийн дээд шагнал, Цог жавхлант Эзэн хааны "Мандах нар" одонгийн тэргүүн зэрэг "Сүр жавхлант тууз" одонг гардуулан ёслолын ажиллагаа өнөөдөр (2021.09.09) боллоо.
Улс төр
Төрийн албан хаагчдын ажлын гүйцэтгэлд суурилж, цалингийн системийг шинэчилнэ
Цахим засаглалд шилжих, хүнд суртал, авлигагүй төрийн үйлчилгээг бүрдүүлэх үндэсний хорооны ажлын хүрээнд Ерөнхий сайдын ажлын алба, Төрийн албаны зөвлөл, Сангийн яам, Хөдөлмөр нийгмийн хамгааллын яам, Хууль зүй, дотоод хэргийн яам хамтран “Төрийн албаны гүйцэтгэлд суурилсан цалингийн шинэчлэл” уулзалт хэлэлцүүлэг зохион байгууллаа.
Улс төр
Бага насны хүүхдүүдийг маргаашаас томуугийн вакцинд хамруулна
Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан, Эрүүл мэндийн сайд С.Энхболд нар өнөөдөр Халдварт өвчин судлалын үндэсний төвд ажиллалаа. Монгол Улсын Засгийн газар НҮБ-ын Хүүхдийн сангаар дамжуулан БНСУ-аас 360 мянган хүн тун томуугийн вакцин худалдан авсныг ХӨСҮТ-ийн дэргэдэх Вакцин, биобэлдмэлийн үндэсний төв агуулахад хүлээлгэн өглөө.
Улс төр
Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар панел хэлэлцүүлэгт үг хэллээ
Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар Парламентын тэргүүн нарын дэлхийн V Бага хурлын “Парламентуудын нээлттэй, ил тод байдал ба аюулгүй байдал: Тэдгээрийг тэнцвэртэй хангах нь” сэдэвт хэлэлцүүлэгт оролцож үг хэлэв. Энэхүү панел хэлэлцүүлгийг Того Улсын Үндэсний Ассамблейн дарга хатагтай Ява Джигбоди Цеган удирдан хөтөлж, Австри, Латви, Арабын Нэгдсэн Эмират, Чили, Румын, Швейцарь, Йемен, Уругвай, Эстони, Балба, Нигер улсын парламентын тэргүүн нар илтгэгчээр оролцлоо.
Улс төр
УИХ-ын дарга Г.Занданшатар Япон Улсын парламентын Зөвлөхүүдийн танхимын дарга Санто Акико-той уулзав
Парламентын тэргүүн нарын дэлхийн V Бага хуралд оролцож буй Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар Япон Улсын парламентын Зөвлөхүүдийн танхимын дарга Санто Акико-той энэ сарын 7-ны өдөр Вена хотноо уулзав. Уулзалтын үеэр талууд Монгол-Японы стратегийн түншлэлийн харилцаа, хамтын ажиллагааг бүхий л салбарт өргөжүүлэн хөгжүүлэхэд парламент хоорондын нягт хамтын ажиллагааг өргөжүүлэх боломжийн талаар санал солилцов.
Улс төр
Тусгай зөвшөөрлүүдийг багасгах, хүний хүчин зүйлээс хэт хамааралгүй болгох санал боловруулахыг даалгалаа
Авлигын индексийг бууруулах зорилго бүхий ажлын хэсгээс Засгийн газрын өнөөдрийн ээлжит хуралдаанд танилцуулга хийв. Авлигатай тэмцэхэд хамгийн их чөдөр тушаа болж буй зүйлс нь улс төрийн намын санхүүжилт, төрийн өмчит компаниудын засаглал, тендер шалгаруулалт гэх судалгааны дүн гарчээ. Иймд засаглалыг сайжруулж, тендер шалгаруулах үйл явцыг ил тод болгохоор ажиллана гэж ажлын хэсгийн ахлагч Х.Нямбаатар Засгийн газрын хуралдаанд танилцууллаа.
Улс төр
Гурван хувийн хүүтэй 100 тэрбум төгрөгийн зээлийг махны нөөц бүрдүүлэх аж ахуйн нэгжүүдэд олгоно
Өнөөдөр болсон Засгийн газрын ээлжит хуралдаанаар дээрх асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ.
“Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наяд төгрөгийн цогц төлөвлөгөө”-ний хэрэгжилтийн хүрээнд аймаг, нийслэлийн хүн амын 2021-2022 оны өвөл, хаврын улирлын хүнсний хэрэгцээнд 20.0 мянган тонн хүртэл махны нөөц бүрдүүлэхэд зориулан 100.0 тэрбум төгрөгийг нэг жилийн хугацаатай гурван хувийн хүүтэй олгохоор,
Улс төр
Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаас гарсан шийдвэрүүд
Засгийн газрын ээлжит хуралдаан 2021 оны есдүгээр сарын 08-нд болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.
Орон нутагт халдварын тохиолдол нэмэгдэж байна
Цар тахлын тохиолдол дэлхийн улс орнуудад буурахгүй байна. ДЭМБ-ын мэдээллээр 2021 оны есдүгээр сарын 7-ны байдлаар “Ковид-19”-ийн цар тахал дэлхийн 225 улсыг хамарч, нийт 221.9 сая хүн халдвар авсны 4.5 сая нь нас барж, 198.5 сая нь эдгэрчээ. Харин манай улсад өнөөдрийн байдлаар 240.938 хүн өвчилсний 104.758 нь орон нутагт, 135.252 нь нийслэлд бүртгэгджээ.
Улс төр
МОНГОЛ, ХЯТАДЫН ЗАСГИЙН ГАЗАР ХООРОНДЫН КОМИССЫН ДАРГА НАРЫН УУЛЗАЛТ БОЛЛОО
Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны Монгол, Хятадын Засгийн газар хоорондын комиссын хоёр талын дарга нарын уулзалтыг 2021 оны 9 дүгээр сарын 7-ны өдөр цахим хэлбэрээр зохион байгуулав.
Улс төр
Оюу толгой төслийн гүний усны ашиглалтын үйл явц, байгаль орчинд нөлөөлж буй нөлөөлөлийн талаар мэдээлэл сонслоо
Оюу толгой төслийн байгаль орчны нарийвчилсан үнэлгээ, байгаль орчны менежментийн төлөвлөгөө, говийн бүсийн гүний ус ашиглалтын байгаль орчинд нөлөөлөх байдлын болон холбогдох хууль, бусад шийдвэрийн хэрэгжилтийг Шалган, санал дүгнэлт гаргах ажлын хэсгийн гишүүд өнөөдөр (2021.09.07) хуралдаж, холбогдох байгууллагуудын төлөөлөлтэй уулзлаа.
Улс төр
Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуулийн төслийн ажлын дэд хэсэг хуралдлаа
Монгол Улсын Засгийн газраас 2021 оны тавдугаар сарын 19-ний өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуулийн төслийг Байнгын хорооны болон чуулганы нэгдсэн хуралдааны хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсэгт мэргэжил арга зүйн туслалцаа үзүүлэх ажлын дэд хэсгийн хуралдаан өнөөдөр (2021.09.07) боллоо.
Улс төр
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНСУ-ын Ерөнхийлөгч Мүн Жэ Ин-тэй цахим уулзалт хийнэ
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2021 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр Бүгд Найрамдах Солонгос Улсын Ерөнхийлөгч Мүн Жэ Ин-тэй дээд түвшний цахим уулзалт хийнэ. Энэ нь хоёр улсын төрийн тэргүүн нарын түвшинд сүүлийн дөрвөн жилд хийгдэж буй анхны уулзалт юм.
Улс төр