Их, дээд сургуулиудын академик эрх чөлөөг хангаж, өмчийн хэлбэр харгалзалгүйгээр дэмжин ажиллана
Ханнс-Зайделийн сангийн Монгол дахь суурин төлөөлөгч Феликс Гленктэй уулзлаа
Б.Ганболд Америк тивийн цомын тэмцээнээс хүрэл медаль хүртлээ
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илүү үйлчилж байсан
Төрийн албан хаагчийн ёс зүйн сургалтад 300 албан хаагч оролцож байна
Газрын тосны хайгуулын Хэрлэнтохой XXVIII талбайд бүтээгдэхүүн хуваах гэрээ байгуулав
“ГЭР БҮЛ - СОЁЛЫН АНХДАГЧ ОРЧИН” СОЁЛЫН БОЛОВСРОЛ ОЛГОХ ХӨТӨЛБӨРИЙН ХААЛТЫН АРГА ХЭМЖЭЭ БОЛЛОО
Үндсэн хуулийн ойн хүрээнд зохион байгуулдаг Шатар сонирхогчдын Улсын аварга шалгаруулах тэмцээн болно
Тусгай хэрэгцээт хүүхдийн 200 ортой цэцэрлэг ашиглалтад ороход бэлэн боллоо
Монголд дундаж өрх 8 жил мөнгөө хуримтлуулж байж орон сууцтай болохоор байна
Олон улсын шалгалтын үнэлгээг ЭЕШ-тай дүйцүүлэх хүсэлтэд 2022 оны төгсөгчид хамрагдана
Олон улсад нийтлэг хүлээн зөвшөөрдөг шалгалтын үнэлгээг Монгол Улсын их, дээд боловсролын байгууллагад оюутан элсүүлэх “Элсэлтийн ерөнхий шалгалт”-ын үнэлгээтэй дүйцүүлэх хүсэлтийг маргааш буюу 2023 оны 11 дүгээр сарын 1-ний өдрийн 09:00 цагаас эхлэн 11 дүгээр сарын 30-ны өдрийн 18:00 цагийн хооронд https://www.eec.mn/ цахим хаягаар хүлээн авна.
Боловсрол
БЗС-ийн журмыг шинэчилж, Ерөнхий сайдын тэтгэлгийг Засгийн газрын тэтгэлэг болгоно
Энэ ондоо багтааж Засгийн газар шинэ журмыг батлах юм. Ингээд ирэх жилийн сонгон шалгаруулалтыг шинэ журмаар зохион байгуулна. Тэгвэл Ерөнхий сайдын олгодог тэтгэлгийг Засгийн газрын тэтгэлэг болгож, сургалтын хөтөлбөрөөрөө шилдэг 100-д багтаж байгаа сургуулиудад урт болон богино хугацааны сургалтад хамруулдаг байх өөрчлөлт хийхээр Засгийн газар дээр ярьж байгаа аж.
Боловсрол
Л.Энх-Амгалан: Цэцэрлэгийн хүүхдийн хоолны мөнгөнөөс эцэг, эхчүүд хуваалцах ёстой
Нийгэмд өнөөдөр үүсч байгаа асуудал дээр төрийн бус байгууллагууд, хүүхэд хамгааллын чиглэлээр ажиллаж байгаа төрийн байгуллагууд бүгд шүгэл үлээж анхаарлаа хандуулах цаг нь болсон. Монгол Улс хүүхэд хамгааллын чиглэлээр баталсан хууль багадаагүй, эрх зүйн орчин маш их сайжирсан. Хамгийн гол нь хуулийг амьдрал дээр хэрэгжүүлэх тэр механизмыг бид нар бүрдүүлж чадаагүй. Үндэсний хэмжээнд хүүхэд хамгааллыг яах юм, орон нутгийн хэмжээнд яаж шийдэх юм, сургуулийн орчинд яаж хамгаалах юм, гэр бүлийн орчинд яаж шийдэх юм гэдэг хүүхэд хамгааллын тогтолцооны зураглалаа зөв хийж чадаагүй юм байна. Тэр алдаанууд өнөөдөр гарч байна. Судалгаагаар хүүхдүүдийн 70 хувь нь гэр бүлийн орчинд хүчирхийлэлд өртөж байна.
Боловсрол
Олон улсын шалгалтын дүнг ЭЕШ-ын оноотой дүйцүүлэх хүсэлтийг ирэх сарын 1-нээс хүлээн авна
Олон улсад нийтлэг хүлээн зөвшөөрдөг шалгалтын үнэлгээг Монгол Улсын их, дээд боловсролын байгууллагад оюутан элсүүлэх “Элсэлтийн ерөнхий шалгалт”-ын үнэлгээтэй дүйцүүлэх хүсэлтийг 2023 оны арваннэгдүгээр сарын 1-ний өдрийн 09:00 цагаас эхлэн арваннэгдүгээр сарын 30-ны өдрийн 18:00 цагийн хооронд www.eec.mn цахим хаягаар хүлээн авна.
Боловсрол
Сурагчдын I улирлын амралт ирэх сарын 6-нд эхэлнэ
2023-2024 оны хичээлийн жилд ерөнхий боловсролын сургууль дөрвөн улиралд хичээллэнэ. Цар тахлаас хойш сурагчид гурван ээлжээр хичээллэж, өвлийн улирлын амралтыг уртасгаад байсан бол энэ хичээлийн жилээс хуучин хувиараар хамрах БШУ-ы сайдын тушаал гарсан.
Боловсрол
“МАНАЙ БОЛОВСРОЛЫН ТОГТОЛЦОО ХҮҮХДИЙГ БАГААС НЬ АСУУЛТ АСУУХ ЧАДВАРТ СУРГАХГҮЙ БАЙНА”
Японы Хитоцүбаши их сургуулийг төгсөж, Васэда их сургуульд хүний шилжилт хөдөлгөөн болоод дээд боловсролын хөгжлийн судалгаа хийдэг нийгмийн шинжлэх ухааны доктор, Васэда их сургуулийн судлаач М.Ариунтуяатай Японы боловсролын систем болоод гадагшаа сурахад юун дээр анхаарах ёстой талаар ярилцлаа.
Боловсрол
Эрэмбэ чансаагаар тэргүүлсэн 10 их сургуулийг зарлалаа
БШУЯ-наас Монголын их дээд сургуулиудын эрэмбэ чансааг зарлалаа. Сургалтын чанар, судалгаа хийсэн байдал, хйисэн судалгаа нь олон улсын нэр хүндтэй сэтгүүлд хэвлэгдсэн эсэх, оюутны сурах орчныг бүрдүүлсэн байдал, төгсөгчдийн хэдэн хувь нь ажлын байртай болсон зэрэг үзүүлэлтээр их дээд сургуулиудыг үнэлж, анхны чансааг гаргажээ. Энэ нь урьдчилсан эрэмбэ бөгөөд үндсэн чансаа ирэх хавар гарах аж.
Боловсрол
Үдийн хоолыг чанартай болгоход эцэг, эхийн санхүүгийн дэмжлэг хэрэгтэй
Монгол Улс 2006 оноос ерөнхий боловсролын сургууль /ЕБС/-иудад "Үдийн цай" хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлсэн. "Үдийн цай"-г сурагчдад шаардлагатай шим тэжээлтэй болгох зорилгоор 2019 онд Ерөнхий боловсролын сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний тухай хуулийг баталж, 2021 оноос үдийн цайг хоол болгож өргөжүүлсэн. Гэхдээ нэг өдрийн сурагчийн хоолны дүн нь 1500 төгрөг.
Боловсрол
Хэлэлцээрийн явцад маргаан үүсвэл багш нар ажил хаяна гэв
Монголын багш нарын үйлдвэрчний эвлэлийн холбооноос өнгөрсөн есдүгээр сарын 25-нд мэдээлэл хийж, багшийн цалинг 3.5 сая төгрөгт хүргэхгүй бол ажил хаяна гэдгээ мэдэгдсэн. Үүнээс долоо хоногийн дараа /2023.10.02/ Боловсрол шинжлэх ухааны сайд багш нарын үйлдвэрчний эвлэлийн холбооноос гаргасан салбарын хэмжээнд хийгдэх хамтын хэлэлцээг эхлүүлэх саналыг хүлээж авсан юм. Тус саналыг Боловсролын сайд хүлээж авсан бөгөөд хамтын хэлэлцээнд оролцох хамтарсан төлөөллөө хуулийн дагуу томилохыг үүрэг болгоод буй. Ингэснээр өнөөдөр эхлэх байсан багш нарын ажил хаялтыг цуцалсан байна.
Боловсрол
Засгийн газар багш нартай зөвшилцөлд хүрэхгүй бол ажил хаяна гэв
Багш нар ажил хаялт зарлахаар болсон гэх мэдээллийг тодрууллаа. Энэ талаар Монголын багш нарын үйлдвэрчний эвлэлийн холбооны тэргүүн Д.Мөнхбаатараас тодруулахад “Энэ үйл ажиллагааг манай холбооноос зохион байгуулж байгаа. Гэхдээ бид шууд ажил хаялт хийхгүй. Эхний ээлжинд Засгийн газартай уулзахаар хүсэлт өгсөн. Түүгээр зөвшилцөлд хүрэх байх гэж найдаж байна. Хэрэв Засгийн газар бидний асуудлыг хүлээж авч зөвшилцөлд хүрэхгүй бол ирэх сарын 5-ны өдөр буюу Багш нарын баярын өдрөөр орон даяар багш нар ажил хаялт зарлахаар төлөвлөж байна. Тиймээс Засгийн газар багш нарын асуудалд нааштай хариу өгөх байх гэж найдаж байна” гэв.
Боловсрол
13 оюутныг Франц улсад сургана
Монгол Улсад франц хэлний мэргэжилтэн бэлтгэсний 60 жилийн ой энэ онд тохиож буй. Үүнтэй холбогдуулан "Франц хэлний сургалт болон Монгол, Францын харилцаа" сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хурал өнгөрсөн баасан гарагт МУИС-д боллоо. Уг хуралд зургаан орны төлөөлөгчид оролцож, Франц орон судлал, хоёр улсын харилцаа, хамтын ажиллагаа, хэл заах арга зүй, орчуулга, соёл судлалын асуудлаар илтгэл хэлэлцүүлэв. Хурлын үеэр хоёр орны соёл, боловсрол, археологи, эрүүл мэндийн салбар дахь хамтын ажиллагааг цаашид улам өргөжүүлэх талаар талууд санал солилцлоо. Үүний хүрээнд Монголоос "Ерөнхийлөгчийн илгээлт-2100" хөтөлбөрийн хүрээнд Францын Шинэ Сорбонны их сургуульд 13 оюутныг бакалаврын зэргээр сургахаар болсон байна.
Боловсрол
БШУЯ: Хичээлийн шинэчилсэн бүтэц олон улсын жишиг учир өөрчлөхгүй
Боловсрол, шинжлэх ухааны сайдын 2023 оны наймдугаар сарын 23-ны А/388 дугаар тушаалаар хичээлийн жилийн бүтцийг шинэчлэн баталсан. Ингэснээр ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын өвлийн амралт нэгдүгээр сарын 8-наас эхэлж буй. Гэвч өвлийн амралтын хугацаа өнгөрсөн жилүүдээс хожуу эхэлж байгаа нь эцэг, эхчүүдэд төдийлөн тааламжтай санагдахгүй байгаа.
Боловсрол
“Сургуулийн байргүй сурагчдын асуудлыг 21 хоногт шийднэ”
Нийслэлийн хэмжээнд хэд хэдэн сургууль байргүйгээс цахимаар хичээллэх , түрээсийн байранд шилжих хүртэл гурван ээлжээр хичээллэж буй. Мөн зарим сургууль он дуустал цахимаар хичээллэнэ гэх мэдээлэл ч гарсан. Энэ талаар Ерөнхий боловсролын газрын дарга Т.Ням-Очироос тодрууллаа.
Боловсрол