Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Н.Учрал: Технологийн компаниудыг татвар, бусад хэлбэрээр дэмжинэ

Н.Учрал: Технологийн компаниудыг татвар, бусад хэлбэрээр дэмжинэ

Засгийн газрын өнөөдөр/2024.05.01/-ийн хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэсэн асуудлын талаар мэдээлэл хийлээ.


Цахим хөгжил харилцаа холбооны сайд Н.Учрал:

– Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Монголын эдийн засгийг төрөлжүүлэх, ирээдүйд эдийн засагт эерэг өөрчлөлт оруулах Мэдээлэл технологийн үйлдвэрлэлийг дэмжих тухай хуулийн төслийг хэлэлцэн дэмжлээ. Харилцаа холбоо мэдээлэл технологийн салбар жилдээ 1,7 их наядын борлуулалт хийдэг. 1,7 их наяд тэр чигээрээ харилцаа холбооны салбар эзэлдэг. Гэтэл өчигдөр “Стартап” челленж арга хэмжээ болоход 97 компани бүртгүүлэхэд компаниудын нийт үнэлгээ нь 163 тэрбум төгрөгт хүрсэн. Нэг ёсондоо технологийн салбарынхан төрийн дэмжлэггүйгээр бор зүрхээрээ олон улсын төвшинд өрсөлдсөөр иржээ. Саяхан Киргизстанд “Калбро” компани хөрөнгө оруулалт татлаа. Жилийн өмнө “Пибкоблав” компани Казахстаны шилдэг стартап-аар тодроод хөрөнгө оруулалт авсан. Казахстаны Үндэсний дата төв нь Монголын компанитар клауд  стимен хийлгээд явж байна.

Монголоос олон улсын зах зээлд өрсөлдөх боломжтой олон технологийн компани энэ мэтчлэн төрж байгаа. Нэг ёсны хөрөнгө оруулалт татах бололцоо бүрдсэн байгаа.

Технологийн эрин зуунд Монгол Улс хаана оршихыг тодорхойлох, технологийн боол байх уу, технологийн эзэн байх уу гэдгийг шийдвэрлэх чухал ач холбогдолтой. Өнөөдөр Монгол хүний мэдлэг оюун дэлхийд үнэлэгдэж, мэдээлэл технологийн инженерүүд дэлхийн бүх том компанид ажиллаж, их дээд сургуулиудад багшилж байна. Бүс нутгийн орнуудад Казахстан, Киргиз, Узбек улсад манай салбарын залуучууд нутагшиж амжилттай экспорт хийж байна. E-Mongolia, E-Barimt, Хурдан цэг зэрэг төрийн үйлчилгээний цахим шилжилт дэлхийн өнцөг булан бүрт жишиг болж, олон улсын шагналууд дараа дараалан хүртэж байна. Энэ амжилтаа бид бататгаж, Монголдоо чадварлаг залуучуудаа тогтоох, мэдээллийн технологийн салбарыг хөгжүүлж, байгалийн шавхагдах баялаг дууссаны дараа эдийн засагт бодитой хувь нэмэр оруулж, нүүрс зэсийг орлох чадвартай үйлдвэрийн шинэ салбарыг өнөөдрөөс хөл дээр нь босгох ёстой. Бидний үр хүүхдээ ажилтай орлоготой, хөгжилтэй улс үлдээе гэвэл одооноос л анхаарах ёстой. Мэдээллийн технологийн үйлдвэрлэлийг дэмжих хуулийн төсөлд тусгагдсан гол зарчмууд нь нэгдүгээрт, хиймэл оюун ухаан, их өгөгдөл, сансар судлал зэрэг дэвшилтэт технологийн хөгжлийг түлхүү дэмжиж, энэ чиглэлийн хүний нөөц бэлтгэх, судалгаа шинжилгээг хөгжүүлэх, мэдээлэл технологийн компаниудыг татварын болон татварын бус хэлбэрээр төрөөс нэгдсэн бодлогоор дэмжинэ.

  • Хоёрдугаарт, Аж ахуйн нэгжийн орлогын албан татвар, нийгмийн даатгалын шимтгэлийн хөнгөлөлт, чөлөөлөлт, оюуны өмчийн шагнал урамшуулал, грант олгоно.

  • Гуравт, Мэдээллийн технологийн дэмжлэг үзүүлэх виртуал бүс байгуулж, гадаад дотоодын технологийн компаниуд, хөрөнгө оруулагчдыг бүртгэж, олон улсад гарах зорилготой бүс нутгийн хэмжээний мэдээлэл технологийн хаб байгуулна.

  • Дөрөвт, Хиймэл оюун ухаан, их өгөгдөл, сансрын үйлдвэрлэлийн дэвшилтэт технологид суурилсан сэндбоксын орчин бий болгоно.

  • Тавдугаарт, Мэдээллийн технологийн бүтээгдэхүүн, үйлчилгээ, гарааны компанийн зах зээлийн үнэлгээг Сангийн яам, Монголын мэргэшсэн үнэлгээчдийн институттэй хамтран хийж эдийн засгийн эргэлтэнд оруулахад дэмжлэг үзүүлнэ.

  • Зургадугаарт, Монгол Улс нь мэдээллийн технологийн үйлдвэрлэлийг эдийн засагт үзүүлэх үр өгөөжийг нэмэгдүүлэх замаар цахим эдийн засгийг дэмжиж, хөдөлмөрийн зах зээл дахь шинэ ажлын байрыг нэмэгдүүлэх юм гэлээ.

1 Сэтгэгдэл
Технологийн компаниуд улсыг хөгжүүлэх, дэвшилтэт технологийг гаднаас олж нэвтрүүлэх, Монгол улсын экспорт, үр ашгийг дээшлүүлэх чиглэлд яг тагнуулын байгууллага шиг, түүнээс ч илүү ажиллах шаардлагатай. Улстөрчид нь зөвхөн хувийн эрх ашиг хөөцөлдсөн, төрийн болон судалгааны байгууллага нь мөнгө хөөцөлдсөн унтаа байвал энэ сайхан байгалийн нөөц баялаг, ард түмний хувь заяа хумхын тоос болно.
Хамгийн их уншсан