Засгийн газрын хуралдаанаар гаргасан шийдвэрүүдээс Цахим хөгжил, харилцаа холбооны сайд Н.Учрал танилцууллаа.
Тэрбээр эрүүл мэндийн долоон төрлийн үйлчилгээг цахимд оруулж байгаа талаар “Эрүүл мэндтэй холбоотой долоон төрлийн үйлчилгээг цахимд оруулж, И-Монголиа системд нэвтрүүлэх гэж байна. Эхний ээлжинд эмийн жорыг цахимд оруулах үйлчилгээг нэвтрүүлсэн. Мөн дүрс оношилгооны дүгнэлтүүдийг И-Монголиа системд орууллаа. Иргэд үүнийг өөрийн зөвшөөрлөөр бусад эмнэлэгт харуулах боломжийг нээж өгч байна. Мөн шинжилгээний хариуг авахаар дахин эмнэлэгт очихгүй байх зорилгоор шинжилгээний хариуг тухайн иргэний И-Монголиа дахь хуудсанд байршуулна. Тавдугаар сарын 4-нөөс эхлэн эдгээр мэдээллийг И-Монголиа системд бүрэн нэвтрүүлж, ашиглах боломж бүрдэнэ” гэлээ.
Ингэснээр иргэд эмчийн жорыг заавал цаасан дээр бичүүлж, эмийн сан руу явах шаардлагагүй болж байгаа юм. И-Монголиа системийн архив руу орж тухайн иргэнд нэг жилийн дотор бичсэн эмийн жорыг харах боломжтой болжээ.
Түүнчлэн дээрх системд хүүхдийн вакцины мэдээлэл, жирэмсэн эхийн карт зэрэг мэдээллийг оруулах аж