УИХ дахь намын бүлгүүд Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авах нь зүйтэй гэж үзлээ
Гаалийн байцаагч нарын ХОМ-тэй холбоотойгоор ГЕГ-аас 11 гаалийн байцаагчийг АТГ-т шалгуулахаар өгчээ
Тамирчид шалгаруулж авна
АН-ын бүлэг: Ерөнхийлөгчийн 2025 оны төсөвт тавьсан хоригийг бүхэлд нь хүлээж авах нь зүйтэй гэж үзлээ
“Хүүхэд хөгжлийн орчин үеийн асуудлууд III” олон улсын эрдэм шинжилгээний хурал боллоо
2024 оны арваннэгдүгээр сарын 22-ны өдрийн 09:00 цагийн байдлаар нийтийн тээврийн 1125 автобус иргэдэд үйлчилж байна
“Хууль тогтоомжийн тухай хууль: хэрэгжилтийн үр дагаврын үнэлгээ ба харьцуулсан судалгаа” хэлэлцүүлэг болно
Улс тунхагласны баяраар зарим хилийн боомтууд амарна
Эдийн засагч, эрдэмтдээс бүрдсэн баг Нийгмийн даатгалын санд хяналт тавина
Т.Мөнхсайхан: Эмнэлгийн нэн яаралтай, шаардлагатай тусламж үйлчилгээг зогсоогоогүй
“СУРГАЛТЫН ЧАНАРТ АХИЦ ГАРГАЦГААЯ” СУРГАЛТ-СЕМИНАРТ САЙД Л.ЦЭДЭВСҮРЭН ОРОЛЦЛОО
Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Цэдэвсүрэн Сүхбаатар аймагт ажиллаж, Боловсрол, шинжлэх ухааны яамнаас цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийн багш, удирдах ажилтанд зориулан зохион байгуулсан “Сургалтын чанарт ахиц гаргацгаая” сургалт-семинарт оролцов.
Боловсрол
Түүх, хэл соёл, эх оронч сэтгэлгээ, үндэсний өв уламжлалыг сургалтын хөтөлбөрөөс хасаагүй
Монгол Улсын их, дээд сургуульд элссэн оюутнууд нэгдүгээр дамжаандаа Иргэний боловсрол, хүмүүнлэг, нийгмийн ухааны зарим хичээлийг олон кредитээр давтан үздэг. Сурагчдын ерөнхий боловсролын сургуульдаа тасралтгүй үздэг иргэний боловсрол, хүмүүнлэг, нийгмийн ухааны зарим хичээлийг 12 дугаар ангид нь кредитийн системд шилжүүлэх ажлыг Боловсролын хүрээлэнгийн оролцоотой эрдэмтэн судлаачдыг хамруулсан судалгааны үндсэн дээр шийдвэрлэхээр ажиллаж байна.
Боловсрол
Японд суралцах эрх авсан 50 оюутан нөгөөдөр арлын орныг зорино
Боловсрол, шинжлэх ухааны яамны харьяа “Инженер, технологийн дээд боловсрол” төслийн дэмжлэгээр Япон Улсад суралцах болзол хангасан Коосэн хөтөлбөрийн 34, Бакалаврын хамтарсан хөтөлбөрийн 16, нийт 50 оюутанд батламж гардууллаа.
Боловсрол
Мэргэжлийн багшлах эрхтэй боловсон хүчнээр бүрэн хангагдаагүй сургуулиуд байна
Чингэлтэй дүүрэгт сургалтын үйл ажиллагаа явуулдаг ерөнхий боловсролын сургууль, сургуулийн өмнөх боловсролын байгууллага, их дээд сургууль нийт 22 байгууллага төлөвлөгөөт шалгалтад хамрагдлаа. Шалгалтаар ерөнхий боловсролын сургуулийн хувьд хичээлийн кабинетгүй, сурагчид хамтран ажиллаж туршилт, ажиглалт хийх, мэдлэг бүтээх орчин бүрдээгүй, мэргэжлийн багшлах эрхтэй боловсон хүчнээр бүрэн хангагдаагүй,
Боловсрол
О.Мишээл эх орондоо “Алтан" медаль авчирлаа
Олон Улсын Математикийн Олимпиад IMO 61-ээс Монгол Улсын баг нэг алт, хоёр мөнгө, нэг хүрэл, хоёр тусгай шагнал хүртэж бахархам амжилт гаргалаа. Эрдэм мэдлэгээрээ эх орныхоо нэрийг дэлхийд мандуулсан сурагчид болон багаа дасгалжуулан оролцсон багш, дасгалжуулагч нарт баяр хүргэж, амжилт хүсье.
Боловсрол
Чингэлтэй дүүрэгт олон улсын жишигт нийцсэн сургууль ашиглалтад орлоо
Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороонд Япон улсын Засгийн газрын буцалтгүй тусламжаар баригдаж ашиглалтад орж буй Нийслэлийн Ерөнхий боловсролын 149 дүгээр сургуулийн нээлт өнөөдөр боллоо. Нээлтийн үйл ажиллагаанд УИХ-ын гишүүн М.Оюунчимэг, УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар, Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Цэдэвсүрэн, Япон улсын Элчин сайд Кобаяши Хироюки, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгалан, Чингэлтэй дүүргийн Засаг дарга Н.Батсүмбэрэл тэргүүтэй холбогдох албаны хүмүүс, багш, сурган хүмүүжүүлэгчид, сурагчид болон эцэг, эхчүүдийн төлөөлөл оролцов.
Боловсрол
ДОТООД ОРЧНЫ АГААРЫН ЧАНАР, АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ХАНГАСАН ШИНЭ ЦЭЦЭРЛЭГ ҮҮДЭЭ НЭЭЛЭЭ
НҮБ-ын Хүүхдийн Сан, БШУЯ хамтран хэрэгжүүлдэг “Бага насны хүүхдийн цогц хөгжлийг хангах” төслийн хүрээнд 1 тэрбум 200 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар 3-р цэцэрлэгийн хуучин барилгыг буулгаж, 100 хүүхдийн хүчин чадалтай цэцэрлэгийн шинэ барилгыг ашиглалтад оруулж, өнөөдөр хүүхдүүдээ хүлээн авлаа.
Боловсрол
Цахим бүртгэлд 17550 хүүхэд бүртгэгдсэн байна
Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн 103 дугаар тогтоол, БШУ-ны сайдын 2020 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн А/63 дугаар тушаалын дагуу хичээл, сургалтын үйл ажиллагааг хэвийн горимд шилжүүлэх болон 2 настай хүүхдийг элсүүлэн сургах болсон. Энэхүү шийдвэртэй холбогдуулан нийслэлийн хэмжээнд нийслэлийн төрийн өмчийн цэцэрлэгт 2 настай хүүхдийн “Бүртгэл, элсэлт”-ийг цахимаар зохион байгуулах болсон.
Боловсрол
16:00 цагт цэцэрлэгт хамрагдах хүүхдүүдийн нэрс эцэслэн гарна
Боловсрол, шинжлэх ухаан сайдын “Хичээл, сургалтын үйл ажиллагааг хэвийн горимд шилжүүлэх талаар авах арга хэмжээний тухай” 2020 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн А/63 тушаалын хэрэгжилтийг ханган цэцэрлэгийн сургалт, үйл ажиллагааг онцгой нөхцөлд хэвийн горимоор зохион байгуулах ажлын хүрээнд төрийн өмчийн цэцэрлэгт 2 настай хүүхдийг элсүүлэн суралцуулахаар болсон билээ.
Боловсрол
ТОГТВОРТОЙ ХӨГЖЛИЙН БОЛОВСРОЛ-II ТӨСЛИЙН НЭЭЛТ БОЛЛОО
Швейцарын хөгжлийн агентлагийн санхүүжилтээр Байгаль орчин аялал жуулчлалын яам (БОАЖЯ), Боловсрол, Шинжлэх Ухааны яам (БШУЯ), Боловсролын Хүрээлэн болон Байгаль орчны Мэдээлэл сургалтын төв ТББ-тай хамтран Тогтвортой хөгжлийн боловсрол төслийн 2-р үе шатыг хэрэгжүүлж эхэллээ.
Боловсрол
“Сургуулийн автобус” өнөөдрөөс 35 чиглэлд үйлчилж эхэллээ
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсаны дагуу Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах ажлын хүрээнд “Сургуулийн автобус” төслийг 2020-2021 оны хичээлийн жил эхэлсэнтэй холбогдуулан нийслэлийн Боловсролын газраас ирүүлсэн судалгаанд үндэслэн төвийн зургаан дүүргийн ерөнхий боловсролын 31 сургуулийн 35 чиглэлд 40 автобусаар өнөөдрөөс үйлчилж эхэллээ.
Боловсрол
Цэцэрлэгт хамрагдах хоёр настнуудыг маргаашнаас “Цахим бүртгэл”-ээр бүртгэнэ
Боловсрол, шинжлэх ухаан сайдын “Хичээл, сургалтын үйл ажиллагааг хэвийн горимд шилжүүлэх талаар авах арга хэмжээний тухай” 2020 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн А/63 тушаалын хэрэгжилтийг ханган цэцэрлэгийн сургалт, үйл ажиллагааг онцгой нөхцөлд хэвийн горимоор зохион байгуулах ажлын хүрээнд төрийн өмчийн цэцэрлэгт 2 настай хүүхдийг элсүүлэн суралцуулахаар боллоо.
Боловсрол
КОМПАНИУД “1000-ИНЖЕНЕР” ТӨСЛИЙН ТӨГСӨГЧДИЙГ АЖИЛД АВАХ ХҮСЭЛТЭЭ ИЛЭРХИЙЛСЭЭР БАЙНА
Боловсрол, шинжлэх ухааны яамны харьяа “Инженер, технологийн дээд боловсрол” төсөл АПУ ХК-тай хамтран ажиллах гэрээ байгууллаа. “1000-инженер” төслийн Коосэн болон Бакалаврын хамтарсан хөтөлбөрийн төгсөгчдийг ажлын байранд зуучлах талаар гэрээнд тусгажээ.
Боловсрол
ХӨДӨӨ АЖ АХУЙН ЧИГЛЭЛЭЭР ИХ СУРГУУЛЬ, ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭ-СУДАЛГААНЫ ХОТХОН БАЙГУУЛНА
Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт “Бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалд нийцүүлэн орон нутаг дахь их сургуулиудыг хотхон хэлбэрт үе шаттайгаар шилжүүлэх” дэд зорилт дэвшүүлсэн. Зорилтыг хэрэгжүүлэх хүрээнд Дархан-Уул аймагт үйл ажиллагаа явуулж буй ХААИС-ийн харьяа Ургамал, газар тариалангийн хүрээлэнг өргөтгөн их сургууль, эрдэм шинжилгээ-судалгааны хотхон болгохоор төлөвлөсөн.
Боловсрол