УИХ дахь намын бүлгүүд Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авах нь зүйтэй гэж үзлээ
Гаалийн байцаагч нарын ХОМ-тэй холбоотойгоор ГЕГ-аас 11 гаалийн байцаагчийг АТГ-т шалгуулахаар өгчээ
Тамирчид шалгаруулж авна
АН-ын бүлэг: Ерөнхийлөгчийн 2025 оны төсөвт тавьсан хоригийг бүхэлд нь хүлээж авах нь зүйтэй гэж үзлээ
“Хүүхэд хөгжлийн орчин үеийн асуудлууд III” олон улсын эрдэм шинжилгээний хурал боллоо
2024 оны арваннэгдүгээр сарын 22-ны өдрийн 09:00 цагийн байдлаар нийтийн тээврийн 1125 автобус иргэдэд үйлчилж байна
“Хууль тогтоомжийн тухай хууль: хэрэгжилтийн үр дагаврын үнэлгээ ба харьцуулсан судалгаа” хэлэлцүүлэг болно
Улс тунхагласны баяраар зарим хилийн боомтууд амарна
Эдийн засагч, эрдэмтдээс бүрдсэн баг Нийгмийн даатгалын санд хяналт тавина
Т.Мөнхсайхан: Эмнэлгийн нэн яаралтай, шаардлагатай тусламж үйлчилгээг зогсоогоогүй
Боловсролын байгууллагуудад коронавируст халдвар тархах эрсдэлийн үнэлгээ хийлээ
Сүхбаатар аймгийн Онцгой байдлын газраас Боловсрол, соёл, урлагийн газар, Мэргэжлийн хяналтын газар, Эрүүл мэндийн газартай хамтран аймгийн хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг боловсролын байгууллагуудад коронавируст халдвар тархах эрсдэлийн үнэлгээ хийлээ.
Боловсрол
Хүүхдийг цахим орчноос хараат биш сонирхолд суурилсан туршилтын орчноор нь дэмжих боломж
Япон Улсын Засгийн газар, “All Life Line Net” ТББ, Монгол Улсын Боловсролын Их Сургуулийн харъяа “Моноцүкүри” төвийн хамтран хэрэгжүүлдэг “Монгол Улсын Ерөнхий боловсролын сургуулийн байгалийн ухааны сургалтын хэрэглэгдэхүүний чанарыг сайжруулах нь” төслийн ажил бол хүүхдийн сонирхолд тулгуурлан физик, байгалийн ухааны стандарт мэдлэгийг олгоход чиглэжээ.
Боловсрол
Өсвөр насныхны өмнө тулгамдсан сэтгэлзүйн асуудлыг шийдвэрлэхэд НҮБ-ын Хүүхдийн сантай хамтарна
Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан өнөөдөр НҮБ-ын Хүүхдийн сангийн Монгол дахь суурин төлөөлөгч Алекс Хайкенстай уулзав. НҮБ-ын Хүүхдийн сантай 2017 оноос хойш боловсролын салбарт хамтран ажиллаж, энэ хугацаанд 6 сая ам.долларын хөрөнгө оруулалтыг татсан.
Боловсрол
“Багш нар хүүхэдтэй эерэг аргаар харилцах арга зүй” сургалтыг цахимаар зохион байгууллаа
Боловсрол, шинжлэх ухааны яам, Япон улсын “Хүүхдийг ивээх сан”-тай хамтран аймаг, нийслэлийн Боловсрол, соёл урлагийн газрын Сургуулийн өмнөх боловсрол хариуцсан мэргэжилтнүүдэд “Багш нар хүүхэдтэй эерэг аргаар харилцах арга зүй” сургалтыг цахимаар зохион байгууллаа. Энэхүү сургалтаар сургуулийн өмнөх боловсрол хариуцсан мэргэжилтнүүд хүмүүжлийн эерэг аргаар хүүхэдтэй харилцах аргачлал, өдөр тутмын үйл ажиллагаанд хэрэгжүүлэх агуулга, арга зүйд суралцсан юм.
Боловсрол
Боловсрол, шинжлэх ухааны салбарынхан төрийн дээд шагнал хүртлээ
Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Боловсрол, шинжлэх ухааны салбарт олон жил үр бүтээлтэй ажилласан хувь нэмрийг нь үнэлж, ажил хөдөлмөрөөрөө тэргүүлсэн хүмүүсийг төрийн дээд шагнал гардуулах ёслол өнөөдөр боллоо. Шагналыг Боловсрол, шинжлэх ухааны дэд сайд Г.Ганбаяр, Төрийн нарийн бичгийн дарга Д.Батбаатар нар гардуулав.
Боловсрол
Л.Энх-Амгалан:Оюутны хөгжлийн зээлд хүсэлт гаргасан 11,665 оюутныг хамруулахаар болсон
УИХ-ын гишүүн, Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан өөрийн цахим хуудсаараа дамжуулан дараах мэдээллийг өглөө.
“ӨНӨӨДӨР 18.00 ЦАГТ ОЮУТНУУДАА СОНСОЖ, ЧӨЛӨӨТЭЙ ЯРИЛЦАНА...Өөрийн пэйж хуудсаар шууд дамжуулах тул илүү олон оюутан саналаа илэрхийлэх боломж үүснэ.
Боловсрол
Л.Энх-Амгалан: БШУЯ тендерийн яам биш, бүх тендерийг Худалдан авах ажиллагааны газарт шилжүүлсэн
УИХ-ын гишүүн, Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан өөрийн цахим хуудсаараа дамжуулан дараах мэдээллийг өглөө.
“Боловсрол шинжлэх ухааны сайдаар очоод яамны хамт олондоо хамгийн түрүүнд хэлсэн зүйл бол БШУЯ бол тендерийн яам биш шүү, Барилгын яам биш шүү л гэж хэлсэн.
Боловсрол
ХҮҮХДЭД ҮГЛЭЖ БУС ҮЛГЭРЛЭЖ СУРГАХ ХЭРЭГТЭЙ...
Монголын Ахмад багш нарын холбооны төлөөлөлтэй БСШУ-ы сайд уулзлаа. Холбооны тэргүүн, Монгол Улсын гавьяат багш Д.Амар Боловсрол, шинжлэх ухааны салбарын 100 жилийн түүхэн ойг угтаж сурагчдын дунд номтой нөхөрлөх аян өрнүүлье, шатар, даам тоглуулдаг болох, сайхан бичигтэн бий болгох, бүтээлч багшийг шалгаруулах зэрэг хэд хэдэн үйл ажиллагааг зохион байгуулах санал гаргав.
Боловсрол
БШУ-ы САЙД Л.ЭНХ-АМГАЛАН ҮЕ ҮЕИЙН САЙД НАРЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан 1990 оноос хойш салбарын сайдаар ажиллаж ирсэн үе үеийн сайд нарыг өнөөдөр хүлээн авч уулзлаа.
Уулзалтад Боловсролын сайд Н.Уртнасан, Шинжлэх ухаан, Боловсролын сайд С.Төмөр-Очир, Гэгээрлийн сайд Ч.Лхагважав, А.Баттөр, Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд А.Цанжид, Ө.Энхтүвшин, Н.Болормаа, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ж.Батсуурь, Г.Чулуунбаатар, Ц.Цогзолмаа, Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Цэдэвсүрэн нар оролцлоо.
Боловсрол
Боловсролын салбарынхныг орон сууцжуулах асуудлыг шийдвэрлэхээр харилцан тохиролцлоо
Нийслэлийн боловсролын салбарын хөрөнгө оруулалт, төсөл арга хэмжээ, сурагчдын хоцрогдол, цар тахлын нөхцөл байдалд танхимын болон зайн сургалтаар боловсролын үйлчилгээг хүртээмжтэй хүргэх асуудлаар Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан, дэд сайд Г.Ганбаяр тэргүүтэй яамны удирдлагууд, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар нарын нийслэлийн удирдлагууд харилцан санал солилцлоо.
Боловсрол
Л.Энх-Амгалан:Танхимын хичээлийг хэдийд эхлүүлэх нь хатуу хөл хорионы үр дүнгээс хамаарна
УИХ-ын гишүүн, Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан өөрийн цахим хуудсаараа дамжуулан дараах мэдээллийг өглөө.
“Би өчигдөр 3 дугаар сарын 1-нд танхимаар хичээл эхлүүүлэх асуудлыг СУДАЛЖ БАЙНА гэсэн мэдээлэл өгсөн. Яг эхлүүлнэ гэж хэлэхэд хэд хэдэн эрсдэл байна. Цаг агаарын нөхцөл байдал, Томуу, томуу төст өвчний хамгийн их дэгдэлттэй үе тохиодог, Ковид цар тахлын дэгдэлт тухайн үед ямар хэмжээнд байх вэ гэдгийг одоогоор хэн ч хэлж мэдэхгүй байгаа. Мөн УОК-оос гаргасан хатуу хөл хорио тогтоох өдрүүдийн үр дүнгээс хамаарч дүгнэлт хийж танхимын хичээл хэзээ эхэлж болох вэ гэдгийг судалж байна.
Боловсрол
САЙД Л.ЭНХ-АМГАЛАН ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭ, СУДАЛГААНЫ БҮХ ХҮРЭЭЛЭНД ОЧИЖ АЖИЛЛАНА
Улсын Их Хурлын гишүүн, Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан шинжлэх ухаан, технологийн салбарын албан хаагчидтай уулзав.
Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан “Манай улсын эдийн засаг шинжлэх ухаанжаагүй, шинжлэх ухааны салбар нь эдийн засагжаагүй юм байна.
Боловсрол
Шинээр цэцэрлэг, сургууль байгуулах хүсэлтийг 2 дугаар сарын 15-наас цахимаар авна
Боловсролын тухай хуулийн 20, 21 дүгээр зүйл заасны дагуу шинээр ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг байгуулах иргэн, аж ахуйн нэгжийн хүсэлтийг 2021 оны 02 дугаар сарын 15-наас 28-ны өдрүүдэд цахим хэлбэрээр хүлээн авна.
Цахимаар хүлээн авах хаяг www.license.edu.mn болон www.esis.edu.mn системээр дамжин орж болно.
Боловсрол
Харвардын Бизнесийн сургуулийн манлайллын хөтөлбөр эхэллээ
Харвардын Бизнесийн сургуулийн Harward Business Mentor хөтөлбөр албан ёсны эрхтэйгээр өнөөдөр эхэллээ. МҮХАҮТ, АНУ -ын Харвардын Бизнесийн сургуулийн хамтын ажиллагааны хүрээнд цахимаар буюу зайнаас энэхүү сургалтад хамрагдах боломж бүрдсэн юм. Дэлхийн нэртэй менежментийн эксперт, манлайлагчдын хамгийн сүүлийн үеийн чухал санаа, судалгаа, үнэлгээг багтааж, практикт суурилж баталсан уг хөтөлбөрт энэ удаад 90 орчим хүн хамрагдаж байна
Боловсрол
ЯПОНЫ БУЦАЛТГҮЙ ТУСЛАМЖААР БАРИГДСАН ДӨРӨВ ДЭХ СУРГУУЛИЙГ УЛСЫН КОМИСС ХҮЛЭЭН АВЛАА
Япон Улсын Засгийн газрын буцалтгүй тусламжаар “Улаанбаатар хотын бага дунд боловсролын сургуулийн барилга байгууламжийг сайжруулах” төслийн хүрээнд нийслэлд хоёр сургууль, хоёр сургуулийн өргөтгөлийн барилгыг барих ажил 2017 онд эхэлсэн.
Боловсрол
Мэдээллийн технологийн компаниуд цахим туршилтын үр дүнгээ тайлагналаа
Боловсролын салбарын үйл ажиллагааг цахим хэлбэрт шилжүүлэх, ерөнхий боловсролын сургуулийн сургалтын удирдлагын систем, цахим сургалтын платформ хөгжүүлэх туршилтын ажлын тайлангийн хурал боллоо.
Өнгөрсөн оны 10 дугаар сард Боловсрол, шинжлэх ухааны яамнаас сургалтын удирдлагын систем, цахим платформ хөгжүүлэгч үндэсний компаниудтай нийгмийн хариуцлагын хүрээнд Санамж бичиг байгуулж, ерөнхий боловсролын 90 сургуульд 3 сарын хугацаанд туршилтыг зохион байгуулсан. Туршилтын явцад сайн дурын үндсэн сургуулиуд нэмэгдэж хамралт өргөжсөн бөгөөд нийт ерөнхий боловсролын 108 сургуулийн 13588 багш, 125717 сурагч хамрагдсан байна.
Боловсрол