Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

УИХ дахь намын бүлгүүд Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авах нь зүйтэй гэж үзлээ Гаалийн байцаагч нарын ХОМ-тэй холбоотойгоор ГЕГ-аас 11 гаалийн байцаагчийг АТГ-т шалгуулахаар өгчээ Тамирчид шалгаруулж авна АН-ын бүлэг: Ерөнхийлөгчийн 2025 оны төсөвт тавьсан хоригийг бүхэлд нь хүлээж авах нь зүйтэй гэж үзлээ “Хүүхэд хөгжлийн орчин үеийн асуудлууд III” олон улсын эрдэм шинжилгээний хурал боллоо 2024 оны арваннэгдүгээр сарын 22-ны өдрийн 09:00 цагийн байдлаар нийтийн тээврийн 1125 автобус иргэдэд үйлчилж байна “Хууль тогтоомжийн тухай хууль: хэрэгжилтийн үр дагаврын үнэлгээ ба харьцуулсан судалгаа” хэлэлцүүлэг болно Улс тунхагласны баяраар зарим хилийн боомтууд амарна Эдийн засагч, эрдэмтдээс бүрдсэн баг Нийгмийн даатгалын санд хяналт тавина Т.Мөнхсайхан: Эмнэлгийн нэн яаралтай, шаардлагатай тусламж үйлчилгээг зогсоогоогүй
Боловсролын салбарынхныг орон сууцжуулах асуудлыг шийдвэрлэхээр харилцан тохиролцлоо

Нийслэлийн боловсролын салбарын хөрөнгө оруулалт, төсөл арга хэмжээ, сурагчдын хоцрогдол, цар тахлын нөхцөл байдалд танхимын болон зайн сургалтаар боловсролын үйлчилгээг хүртээмжтэй хүргэх асуудлаар Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан, дэд сайд Г.Ганбаяр тэргүүтэй яамны удирдлагууд, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар нарын нийслэлийн удирдлагууд харилцан санал солилцлоо.

Уулзалтын эхэнд Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан хэлэхдээ “Нийслэлийн хэмжээнд гурван ээлжээр хичээллэдэг байсан бүх сургууль өнөөдөр бүгд хоёр ээлжтэй болсон. Гэхдээ ачааллыг дахин багасгах шаардлагатай 12 сургууль бий. 2021 онд нийслэлд 38 цэцэрлэг, 32 сургууль, 10 сургууль, цэцэрлэгийн цогцолборын хөрөнгө оруулалт тусгаж өгсөн. Одоо нийслэлд 30 гаруй мянган хүүхдийн цэцэрлэгийн асуудлыг шийдвэл сургуулийн өмнөх боловсрол бүрэн хангагдахаар байна. Сургуулийн тухайд бага сургуулиудыг барьж асуудлыг шийдвэрлэх боломжтой. Сургууль, цэцэрлэг барих гэхээр газрын асуудал хүндэрдэг. Гарах гарц нь гэр хорооллын айлуудтай тохирч газрыг чөлөөлөх ганцхан арга байна. Нийслэлийн хэмжээнд 10 гаруй мянган хүүхэд компьютер, зурагтгүй, тог цахилгаангүй газар амьдарч байгааг хороо, дүүргийн ажилтнуудаар дамжуулж туслах боломж юу байна. Нийслэлд 20943 багш, ажилтнууд бий. Иймд орлогод нийцсэн орон сууцанд хамруулах асуудлыг нийслэлийн удирдлагуудтай хамтраад шийдвэрлэх шаардлага байгаа юм. Боловсролын салбарт гар татаж болохооргүй цаг үе ирсэн” гэдгийг онцоллоо.

Энэ үеэр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар “Нийслэлийн Боловсролын газар, яамтайгаа хамтран салбарт хийгдэх хөрөнгө оруулалт, төсөл арга хэмжээний ажлуудыг харилцан уялдаа холбоотой гарган ажиллах хэрэгтэй. Сургууль, цэцэрлэг барихад газрын асуудал тулгамддаг. Энэ асуудлыг хамтраад шийдвэрлээд явах бүрэн боломжтой гэж харж байна. Боловсролын салбарт тулгамдаж байгаа төсөв санхүүгийн асуудалд онцгойлон анхаарч ажиллах болно. Хичээл, сургуулийн хоцрогдлын асуудлыг тооцоо судалгаанд үндэслэн хамтран ажлын хэсгийн түвшинд ярилцъя. Мөн нийслэлийн хэмжээнд түрээслээд өмчлөх хэлбэрээр орон сууцжуулах зургаан байршилд барилгын ажлыг эхлүүлнэ. Тэгэхээр аль нэг байршилд нь боловсролын салбарынханд зориулсан хотхон бий болгож, орон сууцжуулах бүрэн боломжтой” гэсэн юм.

Уулзалтын төгсгөлд Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан салбарын сайд, хотын захирагчийн түвшинд жилд хоёр удаа уулзалт зохион байгуулаад тулгамдсан асуудлыг шийдвэрлээд явах бүрэн боломжтой гэлээ. Мөн тэрбээр “Сургууль, цэцэрлэгийн газрын асуудлыг нийслэлтэй хамтарч шийдвэрлэх, төрийн өмчит сургууль, цэцэрлэгийн газрыг зарахгүй байхад анхаарах, хоцрогдлыг арилгах зорилгоор танхим болон зайн хэлбэрээр сургалтын үйл ажиллагаа явуулахад ариутгал, халдваргүйтгэл зэрэг зохион байгуулалтын ажилд хамтрах, багш, ажилтнуудыг орон сууцжуулах зэрэг асуудлаар ажлын хэсгийн түвшинд ярилцаж, шийдвэрлэе” хэмээв.

 

 

3 Сэтгэгдэл
Ih deed surguuliin olon jil zahiral hiisen, tetgevriin nas n bolson ch huviin omch shigee ajillaad aashlaad bj l bdag humuusee boliulna uu! Bid hugjmuur bn, Bid mergejliin udirdlagaar dutmag bn, Ene zahirluud suuldee helberdsen arga bariltai bolchih ym! Surgaltiin aguulga ene teriig n meddehgui ch meddeg dur gargaad ydargaa boloh ymaa, yaj hugjnuu...,,
Bvh bagsh nariig oron suutsjuulna bzde huduu oron nutag adilhn bzde
энэ шинэ сайд чинь биднийхээ төлөө их зүйл хийхнэ дээ. Түрээсинй байрнаас гарч өөрийн гэсэн орон сууцтай болох юмсан.
Хамгийн их уншсан