Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

НИТХ дахь Ардчилсан намын бүлэг: Нийслэлийн төсвийн тодотгол, санхүүжилтийг хариуцлагатай нь хамт хэлэлцэх шаардлагатай Газрын тос боловсруулах үйлдвэрийг 2028 оны II сард ашиглалтад оруулах төлөвлөгөөтэй байгаа гэв Монгол Улс Дэлхийн дижитал ба хиймэл оюуны өрсөлдөх чадварын үнэлгээгээр 70 орноос 67-д эрэмбэлэгдлээ Булган аймгийн засаг дарга Д.Пүрэв-Очирыг төрийн албан хаагчийн анкетаа хуурамчаар бүрдүүлсэн үндэслэлээр огцруулжээ Ерөнхийлөгч У. Хүрэлсүх Улсын драмын эрдмийн театрын уран бүтээлчидтэй уулзав Газрын тос боловсруулах үйлдвэрийг 2028 оны II сард ашиглалтад оруулах төлөвлөгөөтэй байгаа гэв Баян-Өлгий аймгийн ИТХ энэ сарын 20-нд хуралдаж, шинэ Засаг даргаа тодруулна Т.Даваадалай, Т.Мөнхдалай нарт холбогдох хэргийг прокурорт буцаажээ Нөмрөгийн дархан цаазат газарт биотехникийн арга хэмжээ авч эхэлжээ Өвөлжилтийн бэлтгэл, отор нүүдлийн зохион байгуулалтыг эрчимжүүлэх чиглэл өглөө
Өвөлжилтийн бэлтгэл, отор нүүдлийн зохион байгуулалтыг эрчимжүүлэх чиглэл өглөө

Энэ өвөл агаарын температур олон жилийн дунджаас хүйтэн байх төлөвтэй байгаа тул өвөлжилт, хаваржилт хүндрэх эрсдэл нэмэгдэж байна. Үүнтэй холбоотойгоор Улсын онцгой комиссын ажлын албанд малчдаас отор нүүдэл хийхэд тулгарч байгаа хүндрэл, бэрхшээлийн талаар удаа дараа санал, хүсэлт ирүүлжээ.

Үүнд: Улсын тусгай хэрэгцээний отрын есөн бүсэд 1.37 сая орчим толгой мал өвөлжүүлэхээр 13 аймгийн 40 сум, нийслэлийн нэг дүүргийн 1028 малчин өрх хүсэлт ирүүлсэн байна.

Улсын онцгой комиссоос 21 аймагт ажиллаж, өвөлжилтийн бэлтгэл ажил болон орон нутагт тулгамдаж байгаа асуудлыг судлан, санал, дүгнэлтийг Засгийн газрын хуралдаанд танилцуулж, холбогдох шийдвэрийг гаргуулж байгаа юм.

Шадар сайд албан чиглэлдээ аймаг дундын отрын бүс нутгийн ашиглалт, мал сүргийн шилжилт хөдөлгөөнийг зохион байгуулах, аймаг, орон нутгийн уялдаа холбоог хангах, отор нүүдэл хийж байгаа малчдад төрийн үйлчилгээг тэгш, хүртээмжтэй хүргэхэд онцгой анхаарч, хууль тогтоомжийн хүрээнд шаардлагатай арга хэмжээг авч ажиллахыг чиглэл болголоо.

Эдгээр арга хэмжээ нь өвөлжилтийг хохирол багатай даван туулах, малчдын эрсдэлийг бууруулах, отор нүүдлийн зохион байгуулалтыг сайжруулахад чиглэж байна.

ХуваалцахFacebookX (Twitter)

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан