Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

НИТХ дахь Ардчилсан намын бүлэг: Нийслэлийн төсвийн тодотгол, санхүүжилтийг хариуцлагатай нь хамт хэлэлцэх шаардлагатай Газрын тос боловсруулах үйлдвэрийг 2028 оны II сард ашиглалтад оруулах төлөвлөгөөтэй байгаа гэв Монгол Улс Дэлхийн дижитал ба хиймэл оюуны өрсөлдөх чадварын үнэлгээгээр 70 орноос 67-д эрэмбэлэгдлээ Булган аймгийн засаг дарга Д.Пүрэв-Очирыг төрийн албан хаагчийн анкетаа хуурамчаар бүрдүүлсэн үндэслэлээр огцруулжээ Ерөнхийлөгч У. Хүрэлсүх Улсын драмын эрдмийн театрын уран бүтээлчидтэй уулзав Газрын тос боловсруулах үйлдвэрийг 2028 оны II сард ашиглалтад оруулах төлөвлөгөөтэй байгаа гэв Баян-Өлгий аймгийн ИТХ энэ сарын 20-нд хуралдаж, шинэ Засаг даргаа тодруулна Т.Даваадалай, Т.Мөнхдалай нарт холбогдох хэргийг прокурорт буцаажээ Нөмрөгийн дархан цаазат газарт биотехникийн арга хэмжээ авч эхэлжээ Өвөлжилтийн бэлтгэл, отор нүүдлийн зохион байгуулалтыг эрчимжүүлэх чиглэл өглөө
Уур амьсгалын өөрчлөлтийн тухай НҮБ-ын суурь конвенцын талуудын 31 дүгээр бага хурал (Unfccc Cop31)-ын дэлхийн удирдагчдын дээд түвшний уулзалт эхэллээ

Уур амьсгалын өөрчлөлтийн тухай НҮБ-ын суурь конвенцын Талуудын 31 дүгээр бага хурал (UNFCCC COP31) 2026 оны 11 дүгээр сарын 9-ний өдөр Бүгд Найрамдах Турк Улсын Анталья хотноо эхэлж, тус бага хурлын хүрээнд зохион байгуулж буй Дэлхийн удирдагчдын дээд түвшний уулзалт 11 дүгээр сарын 11-ний өдөр эхэллээ.

Бага хурлын хүрээнд 11 дүгээр сарын 11-12-ны өдөр зохион байгуулах Дэлхийн удирдагчдын дээд түвшний уулзалтад Монгол Улсын Гадаад харилцааны сайд бөгөөд Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурлын (UNCCD COP17) Дарга Б.Батцэцэг тэргүүтэй төлөөлөгчид оролцож байна

902439579_1131532295910698_7782997066617443256_n

Тус бага хуралд Конвенцод нэгдэн орсон 198 талууд, олон улсын байгууллага, иргэний нийгэм, хувийн хэвшлийн төлөөлөл зэрэг нийт 100 мянга орчим төлөөлөгч оролцож байна. Бага хурлаар Парисын хэлэлцээрийн хэрэгжилтийг эрчимжүүлэх, хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох, санхүүжилт, технологийн дэмжлэгийг нэмэгдүүлэх зэрэг асуудлыг хэлэлцэж байна.

Энэ удаагийн бага хурлыг “Ирээдүйн COP”, “Хэрэгжилтийн COP” үзэл баримтлалын хүрээнд “Яриа хэлэлцээ, зөвшилцөл, үйл ажиллагаа” гэсэн гурван үндсэн зарчимд тулгуурлан зохион байгуулж байна. COP31-ийн нэг онцлог нь Турк, Австралийн хамтарсан удирдлагын загвараар ажиллаж, Турк Улс бага хурлыг даргалж, Австрали Улс хэлэлцээний үйл явцыг удирдаж буй явдал юм.

902022544_1454972645965262_6550112719619475162_n

Дэлхийн удирдагчдын дээд түвшний уулзалтад 40 гаруй улсын Ерөнхийлөгч, 30 гаруй улсын Ерөнхий сайд болон бусад өндөр түвшний төлөөлөгчид оролцож байна. Тухайлбал, Бразил, Египет, Финланд, Австри, Узбекистан, Азербайжан, Казахстан, Туркменистан, Кени, Нигери зэрэг улсын Ерөнхийлөгч, Ерөнхий сайд нар, түүнчлэн Европын Комиссын Ерөнхийлөгч Урсула фон дер Лайен, НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерреш нар оролцож, уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг олон улсын хамтын ажиллагаа, Парисын хэлэлцээрийн хэрэгжилтийг эрчимжүүлэх асуудлаар санал солилцож байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан