Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

НИТХ дахь Ардчилсан намын бүлэг: Нийслэлийн төсвийн тодотгол, санхүүжилтийг хариуцлагатай нь хамт хэлэлцэх шаардлагатай Газрын тос боловсруулах үйлдвэрийг 2028 оны II сард ашиглалтад оруулах төлөвлөгөөтэй байгаа гэв Монгол Улс Дэлхийн дижитал ба хиймэл оюуны өрсөлдөх чадварын үнэлгээгээр 70 орноос 67-д эрэмбэлэгдлээ Булган аймгийн засаг дарга Д.Пүрэв-Очирыг төрийн албан хаагчийн анкетаа хуурамчаар бүрдүүлсэн үндэслэлээр огцруулжээ Ерөнхийлөгч У. Хүрэлсүх Улсын драмын эрдмийн театрын уран бүтээлчидтэй уулзав Газрын тос боловсруулах үйлдвэрийг 2028 оны II сард ашиглалтад оруулах төлөвлөгөөтэй байгаа гэв Баян-Өлгий аймгийн ИТХ энэ сарын 20-нд хуралдаж, шинэ Засаг даргаа тодруулна Т.Даваадалай, Т.Мөнхдалай нарт холбогдох хэргийг прокурорт буцаажээ Нөмрөгийн дархан цаазат газарт биотехникийн арга хэмжээ авч эхэлжээ Өвөлжилтийн бэлтгэл, отор нүүдлийн зохион байгуулалтыг эрчимжүүлэх чиглэл өглөө
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч байна

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаараа “Санхүүгийн зохицуулах хорооны гишүүнд нэр дэвшигчийг бүртгэх тухай” Байнгын хорооны 32 дугаар тогтоолыг баталлаа.

Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.3 дахь хэсэгт “...Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хороо,Хууль зүйн байнгын хорооноос нэр дэвшүүлсэн тус бүр 1 гишүүн орон тооны, бусад дөрвөн гишүүн нь орон тооны бус байна …” гэж заасан байдаг.

​Тогтоол батлагдсантай холбогдуулан Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдрөөс эхлэн бүртгэж эхэллээ.Бүртгэлийг 2026 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 17.30 цаг хүртэл явуулах тул нэр дэвших хүсэлтээ холбогдохмаягтын дагуубөглөж, дараах баримт бичгийн хамт УИХ-ын Хууль зүйн байнгын хороонд ирүүлнэ үү.

Нэр дэвших тухай хүсэлтэд дараах баримт бичгийг хавсаргана. Үүнд:

1.Төрийн албан хаагчийн анкет;

2.Эрх бүхий байгууллагаас нэр дэвшүүлсэн албан бичиг, шийдвэр;

3.Иргэний үнэмлэхийн хуулбар;

4.Нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар, эсхүл түүнтэй адилтгах баримт бичиг;

5.Боловсролын зэргийн дипломын хуулбар;

6.Хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлэг;

7.Энэхүү загварт заасан баримт бичиг;

8.Холбогдох бусад баримт.

Энэ талаарх мэдээллийг 51-262727 дугаарын утсаар тодруулж, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, Жанжин Д.Сүхбаатарын талбай, 14201, Төрийн ордон, Хууль зүйн байнгын хороо, 329 тоот гэсэн шуудангийн хаягаар болонuyanga.s@parliament.mnцахим шуудангаар холбогдох боломжтойгэж Улсын Их Хурлын Нээлттэй парламентын газраас мэдээллээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан