Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

НИТХ дахь Ардчилсан намын бүлэг: Нийслэлийн төсвийн тодотгол, санхүүжилтийг хариуцлагатай нь хамт хэлэлцэх шаардлагатай Газрын тос боловсруулах үйлдвэрийг 2028 оны II сард ашиглалтад оруулах төлөвлөгөөтэй байгаа гэв Монгол Улс Дэлхийн дижитал ба хиймэл оюуны өрсөлдөх чадварын үнэлгээгээр 70 орноос 67-д эрэмбэлэгдлээ Булган аймгийн засаг дарга Д.Пүрэв-Очирыг төрийн албан хаагчийн анкетаа хуурамчаар бүрдүүлсэн үндэслэлээр огцруулжээ Ерөнхийлөгч У. Хүрэлсүх Улсын драмын эрдмийн театрын уран бүтээлчидтэй уулзав Газрын тос боловсруулах үйлдвэрийг 2028 оны II сард ашиглалтад оруулах төлөвлөгөөтэй байгаа гэв Баян-Өлгий аймгийн ИТХ энэ сарын 20-нд хуралдаж, шинэ Засаг даргаа тодруулна Т.Даваадалай, Т.Мөнхдалай нарт холбогдох хэргийг прокурорт буцаажээ Нөмрөгийн дархан цаазат газарт биотехникийн арга хэмжээ авч эхэлжээ Өвөлжилтийн бэлтгэл, отор нүүдлийн зохион байгуулалтыг эрчимжүүлэх чиглэл өглөө
ЗГ:Дулаан гараашийг татвараас чөлөөлөх холбогдох хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо

Засгийн газрын ээлжит хуралдаан /2026.11.11/ болж байна.

Иргэдийн хувийн хэрэгцээний авто зогсоол, гараашийг үл хөдлөх эд хөрөнгийн албан татвараас чөлөөлөх асуудлаар УИХ-ын гишүүн А.Ганбаатарын санаачилсан хуулийн төсөл болон Засгийн газраас боловсруулсан төслийг нэгтгэн УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо.

УИХ-ын гишүүн А.Ганбаатар уг хуулийн төслийг энэ оны тавдугаар сараас боловсруулж, есдүгээр сарын 11-нд D-Parliament цахим хуудсаар олон нийтийн санал авч, Засгийн газарт хүргүүлээд байсан.

Ерөнхий сайд Н.Учралын зөвлөх О.БатхүүE-Zasag.mnсистемд эхлүүлсэн бөгөөд“Гараашны татвар цуцлуулах” нийтийн өргөдлийг 20 хоногт 100 гаруй мянган иргэндэмжсэн тул Засгийн газраас хуулийн төсөл боловсруулах шийдвэр гаргасан.

Шинэчлэн боловсруулсан төсөлд Монгол Улсын Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулж, иргэдийн өмчилж буй хувийн хэрэгцээний гарааш, авто зогсоолын нэгийг үл хөдлөхийн татвараас бүрэн чөлөөлөхөөр тусгалаа.

Манай улсын эрс тэс уур амьсгалтай нөхцөлд гарааш нь тансаг хэрэглээ бус, өрхийн ахуйн хэрэгцээ тул ийнхүү татвараас чөлөөлөх нь зүйтэй гэж санаачлагчид үзжээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан