Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

НИТХ дахь Ардчилсан намын бүлэг: Нийслэлийн төсвийн тодотгол, санхүүжилтийг хариуцлагатай нь хамт хэлэлцэх шаардлагатай Газрын тос боловсруулах үйлдвэрийг 2028 оны II сард ашиглалтад оруулах төлөвлөгөөтэй байгаа гэв Монгол Улс Дэлхийн дижитал ба хиймэл оюуны өрсөлдөх чадварын үнэлгээгээр 70 орноос 67-д эрэмбэлэгдлээ Булган аймгийн засаг дарга Д.Пүрэв-Очирыг төрийн албан хаагчийн анкетаа хуурамчаар бүрдүүлсэн үндэслэлээр огцруулжээ Ерөнхийлөгч У. Хүрэлсүх Улсын драмын эрдмийн театрын уран бүтээлчидтэй уулзав Газрын тос боловсруулах үйлдвэрийг 2028 оны II сард ашиглалтад оруулах төлөвлөгөөтэй байгаа гэв Баян-Өлгий аймгийн ИТХ энэ сарын 20-нд хуралдаж, шинэ Засаг даргаа тодруулна Т.Даваадалай, Т.Мөнхдалай нарт холбогдох хэргийг прокурорт буцаажээ Нөмрөгийн дархан цаазат газарт биотехникийн арга хэмжээ авч эхэлжээ Өвөлжилтийн бэлтгэл, отор нүүдлийн зохион байгуулалтыг эрчимжүүлэх чиглэл өглөө
Улаанбаатарын авто зогсоолын төлбөрийг байршлаас нь хамаарч ялгаатай тогтооно

Улаанбаатар хотын авто зогсоолын төлбөрийг байршил, бүсчлэлээс нь хамааруулан ялгаатай тогтоох асуудлыг хэлэлцэж байна. Мөн нийслэлийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй бүх авто зогсоолыг дахин тоолж, нэгдсэн бүртгэл үүсгэхээр болжээ.

Энэ хүрээнд авто зогсоолын хүртээмж, ашиглалт, менежментийг сайжруулах, тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх ажлын хэсгийн хоёрдугаар хурал өнөөдөр боллоо.

Хурлаар авто зогсоолын төлөвлөлт, зохион байгуулалт, тэмдэг тэмдэглэгээний стандартыг олон улсын жишигт нийцүүлэн шинэчлэх, байршил, бүсчлэлд үндэслэн төлбөрийн ялгаатай тариф тогтоох, нийтийн эзэмшлийн авто зогсоолын төлбөр хураах журам, эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох асуудлыг хэлэлцсэн байна.

Мөн Дэлхийн банкны дэмжлэгтэй хэрэгжүүлэх “Ухаалаг авто зогсоол” төслийн бэлтгэл ажил, санхүүжилтийн явц болон хэрэгжилтэд тулгарч буй асуудлыг хэлэлцжээ.

Энэ үеэр нийслэлийн Замын хөгжлийн төсөл, хөтөлбөрийн зохицуулагч Л.Хосбаяр нийслэлийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй төрийн, хувийн хэвшлийн болон холимог эзэмшлийн бүх авто зогсоолыг дахин тоолж, нэгдсэн бүртгэл үүсгэх шаардлагатайг онцолжээ. Түүнчлэн зогсоолын ашиглалт, эзэмшилтэй холбоотой гэрээ, хэлцэл, тэдгээрийн хэрэгжилтийг шалгаж судлах шаардлагатайг дурджээ.

Авто зогсоолын төлбөрийн шинэ тарифын талаар иргэдийн санал, байр суурийг судалж, цаашдын зохицуулалтыг бодит нөхцөл байдал, олон нийтийн хэрэгцээнд нийцүүлэн боловсруулахыг ажлын хэсгийн бүрэлдэхүүнд үүрэг болгосон байна.

Эх сурвалж: НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан