Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

НИТХ дахь Ардчилсан намын бүлэг: Нийслэлийн төсвийн тодотгол, санхүүжилтийг хариуцлагатай нь хамт хэлэлцэх шаардлагатай Газрын тос боловсруулах үйлдвэрийг 2028 оны II сард ашиглалтад оруулах төлөвлөгөөтэй байгаа гэв Монгол Улс Дэлхийн дижитал ба хиймэл оюуны өрсөлдөх чадварын үнэлгээгээр 70 орноос 67-д эрэмбэлэгдлээ Булган аймгийн засаг дарга Д.Пүрэв-Очирыг төрийн албан хаагчийн анкетаа хуурамчаар бүрдүүлсэн үндэслэлээр огцруулжээ Ерөнхийлөгч У. Хүрэлсүх Улсын драмын эрдмийн театрын уран бүтээлчидтэй уулзав Газрын тос боловсруулах үйлдвэрийг 2028 оны II сард ашиглалтад оруулах төлөвлөгөөтэй байгаа гэв Баян-Өлгий аймгийн ИТХ энэ сарын 20-нд хуралдаж, шинэ Засаг даргаа тодруулна Т.Даваадалай, Т.Мөнхдалай нарт холбогдох хэргийг прокурорт буцаажээ Нөмрөгийн дархан цаазат газарт биотехникийн арга хэмжээ авч эхэлжээ Өвөлжилтийн бэлтгэл, отор нүүдлийн зохион байгуулалтыг эрчимжүүлэх чиглэл өглөө
Сэргээн босголтын бэлэн байдлын үнэлгээ, Монгол Улсад хийсэн үнэлгээний үр дүнг хэлэлцэв

Азийн хөгжлийн банкны “Ази, Номхон далайн бүс нутгийн гамшигт тэсвэртэй сэргээн босголтын бэлэн байдлыг сайжруулах нь” төслийг НҮБ-ын Гамшгийн эрсдэлийг бууруулах газар, Азийн гамшгийн бэлэн байдлын төв хамтран хэрэгжүүлж байна. Тус төсөл нь дөрвөн улсын гамшигт тэсвэртэй сэргээн босголтыг хэрэгжүүлэх институцийн бэлэн байдал, зохицуулалтын механизмыг бэхжүүлэх зорилготой. Монгол Улсад уг төслийн хүрээнд гамшгийн дараах сэргээн босголтын үйл ажиллагааг үр дүнтэй, хүртээмжтэй, эрсдэлийн мэдээлэлд үндэслэн удирдан зохион байгуулахад шаардлагатай институцийн тогтолцоо, санхүүгийн механизм, туршлагаас суралцах тогтолцоог бүрдүүлэх замаар сэргээн босголтын бэлэн байдлыг сайжруулахыг зорьж байгаа юм.

Төслийн хүрээнд өнөөдөр “Сэргээн босголтын бэлэн байдлын үнэлгээний үр дүнг танилцуулах, хэлэлцэж баталгаажуулах семинар”-ыг зохион байгуулж, Монгол Улсад хийсэн үнэлгээний үр дүнг танилцууллаа. Уг үнэлгээгээр Монгол Улсын одоогийн чадавх, институцийн зохион байгуулалт, бодлого, санхүүжилтийн механизм, өгөгдөл, мэдээллийн тогтолцоо болон өмнөх сэргээн босголтын туршлагыг судалж, үр дүнтэй, гамшигт тэсвэртэй сэргээн босголтыг хэрэгжүүлэх үндэсний бэлэн байдлыг бэхжүүлэхэд чиглэсэн давуу болон дутагдалтай талууд, сайжруулах боломжуудыг тодорхойлсон.

Уг семинарт техникийн ажлын хэсгийн гишүүд болон холбогдох бусад төлөөлөл оролцож, үнэлгээний үр дүнг хэлэлцэж байна. Оролцогчид үнэлгээний үр дүнд санал өгөх, нэмэлт тодруулга шаардлагатай асуудлуудыг хэлэлцэх, үнэлгээг эцэслэхэд шаардлагатай нэмэлт мэдээлэл, нотлох баримтыг тодорхойлох, тэргүүлэх ач холбогдол бүхий зөвлөмж, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээг баталгаажуулах юм.

Семинарын үеэр төслийн ерөнхий танилцуулга, сэргээн босголтын бэлэн байдлын үнэлгээний үйл явц болон Монгол Улсад ашигласан Сэргээн босголтын бэлэн байдлын хүрээ, үнэлгээний арга хэрэгслийг танилцуулсан. Мөн үнэлгээний дөрвөн үндсэн чиглэл болох “засаглал, санхүү, чадавх, өгөгдөл ба мэдлэг”-ийн хүрээнд тодорхойлсон хэрэгцээ, үнэлгээний гол үр дүнг танилцуулж, хэлэлцлээ.

Түүнчлэн үнэлгээний гол үр дүн, тэргүүлэх ач холбогдол бүхий зөвлөмж болон цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний талаар нэгдсэн ойлголтод хүрсэн юм. Хэлэлцэж баталгаажуулсан үнэлгээний үр дүн, зөвлөмжийг гамшгийн дараах сэргээн босголтын бэлэн байдлын үнэлгээний тайланг эцэслэх, Гамшгийн дараах сэргээн босголтын бэлэн байдлыг сайжруулах үндэсний замын зураглал боловсруулахад ашиглана. Уг замын зураглалд институцийн зохицуулалт, өгөгдөл, мэдээллийн тогтолцоо, сэргээн босголтын санхүүжилтийн зохицуулалт, төлөвлөлт, хэрэгжилтийг бэхжүүлэх арга хэмжээг тусгах юм.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан