Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн ОУВС-ийн хуралд илтгэгчээр оролцож байна
Хүндэтгэх шалтгаанаар нийслэлд 48 цагаас дээш хугацаанд зорчсон орон нутгийн тээврийн хэрэгсэл хураамж төлөхгүй
Хяналтын цэгээр 112 тонн худалдаалах мах нэвтрүүлжээ
Ерөнхий хэлэлцээрийн хэрэгжилтийг хангах үүрэг бүхий ажлын хэсгийн анхдугаар хуралдаан болов
УИХ-ын даргын 81 дүгээр захирамжаар байгуулагдсан ажлын хэсэг Дорнод аймагт ажиллалаа
Гавьяат тамирчин Э.Цэндбаатар, Педро Берналын тэмцээн эхэлнэ
Мэндчилгээ
БНХАУ саран дээр буулгах сансрын бүхээг болон жолоодлоготой хөлгийн нэрсийг зарлав
Монгол-Хятадын талууд хил холболтын төмөр замын хэлэлцээрт өнөөдөр гарын үсэг зурна
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн БНХАУ-д хийх ажлын айлчлал эхэлж байна
Мэндчилгээ
СХЗГ-ын Сорьцын хяналтын газар нь гоёл чимэглэлийн үйлдвэрлэл, худалдаа, алт олборлолт болон алтны нийлүүлэлтийн сүлжээнд ажилладаг байгууллага юм. Энэхүү байгууллага нь 1963 оны 2-р сарын 15-ны өдөр "Үнэт металлын чанар" шалгах тасаг нэртэй байгуулагдсанаас хойш өнөөг хүртэл “Монгол Улсын нутаг дэвсгэрт үнэт металл, эрдэнийн чулуу олборлолт, боловсруулалт, үйлдвэрлэл, үйлчилгээ явуулдаг бүхий л байгууллага, иргэдийн үнэт эдлэлийг магадлан шалгаж, сорьцын баталгааг хангуулах, холбогдох хууль тогтоомжийн дагуу хяналт тавьж, Сорьцын хяналтын хууль, эрх зүйн орчныг бүрдүүлэх, хяналтын тогтолцоог боловсронгуй болгох, олон улсын хамтын ажиллагааг хөгжүүлэх” чиглэлээр мэргэжлийн хамт олон тасралтгүй үйл ажиллагаа явуулан ажиллаж байна.Өнөөдрийн байдлаар нийт 300 гаруй тонн алтыг хайлж гулдмайлан сорьц тогтоосон, нийт 1 сая орчим ширхэг үнэт эдлэлд сорьцын баталгааны тэмдэг тавьж, баталгаажуулсан нь Монгол Улсын эдийн засагт өндөр үүрэг гүйцэтгэсний тод үр дүн юм.Бид цаашид шинээр батлагдсан “Стандартчилал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний итгэмжлэлийн тухай” хуулийн хүрээнд Засгийн газраас дэвшүүлсэн улс орны эдийн засгийн нөхцөл байдлыг тогтворжуулах, хямралыг даван туулах, салбарын хууль эрх зүйн орчныг шинэчлэн боловсронгуй болгох, хувийн хэвшлийн бизнесийг дэмжих, инновацийг хөгжүүлэх, нийгмийн амьдралын чанар, аюулгүй байдлыг хангахад чиглэсэн бодлого, зорилтуудыг амжилттай үргэлжлүүлэн Төрийн хууль тогтоомжийг бүрэн хэрэгжүүлж, мэргэжлийн өндөр ур чадвар, идэвхи санаачлага, үр бүтээл гарган харилцагч, үйлчлүүлэгчдээ дээдлэн Төр-Хувийн хэвшлийн түншлэлийг хөгжүүлэн та бүхэнтэй хамтран ажиллана гэдэгт итгэл төгс байна.Ийнхүү Монгол улсад Сорьцын хяналтын байгууллага үүссэний 62 жилийн ойг тохиолдуулан салбарын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсан үе үеийн удирдлагууд, ахмадууд, тус салбарт ажиллаж байсан, одоо ажиллаж байгаа албан хаагчид, харилцагч, хамтран ажилладаг иргэд, аж ахуй нэгж байгууллагууддаа түүхт ойн мэндчилгээг дэвшүүлж, эрүүл энх, сайн сайхныг хүсэн ерөөе.
Стандарт, хэмжил зүйн газрын дарга С.Батбаатар
0 Сэтгэгдэл