Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

БНХАУ саран дээр буулгах сансрын бүхээг болон жолоодлоготой хөлгийн нэрсийг зарлав

Хятад улс Сар руу анхны жолоодлоготой сансрын нислэг үйлдэхээр зэхэж байгаа. Энэ ажлын хүрээнд нислэгийн үед ашиглагдах Саран дээр буулт хийх үеийн сансрын өмсгөл болон өөрөө явагч роботын нэрсийг өчигдөр ил болгож зарласан байна. Сарны судалгааны чиглэлээр АНУ-ын хэрэгжүүлж байгаа “Артемис” олон улсын сансрын хөтөлбөртэй өрсөлдөн Хятад улс 2030 он гэхэд сар руу сансрын нисэгчид илгээхээр төлөвлөж байгаа. Энэ хүрээнд явагдаж байгаа бэлтгэл шатны техник боловсруулалтын үйл явцаасаа мөн ийнхүү мэдээлсэн байна.Саран дээр буулт хийх үеийн сансрын нисэгчдийн өмсгөл нь Wangyu буюу сансрыг тольдогч гэсэн утгатай. Энэ нь Хятадын өмнө нь бүтээсэн, задгай сансарт гарах үеийн өмсгөл болох “сансар руу нисэх” гэсэн агуулгатай «Feitian» гэдэг нэрийг илүү лавшруулсан, сансрын улам гүн рүү нь нэвтэрч судлах гэсэн утгын илэрхийлэл гэдгийг Хятадын сансрын судалгаа сургалтын төвийн захирал Жан Ваншин мэдээлжээ. Харин жолоодлоготой сарнаа явагчийн нэр нь “Тансуо” буюу үл мэдэгдэх зүйлийг судлах гэсэн утгатай байна. Эдгээр нэр нь Сарнаа явагчийн зорилго, бодит үнэ цэнийг илэрхийлэхээс гадна, Хятадын ард түмний Сарны нууцыг тайлж мэдэх, сансрын хязгааргүй орон зайг энх тайвны зорилгод судлан шинжлэх, сансрын аж үйлдвэрлэлээ хөгжүүлэх, сансрын гүрэн болох зорилгыг мөн бүрэн дүүрэн илэрхийлж байгаа юм гэж тус Сансрын агентлаг мэдээлэлдээ онцолжээ.Сарнаа явагч болон буугч аппаратуудыг боловсруулах ажил одоогоор хөнгөн, овор хэмжээ багатай өмсгөл бүхээг бүтээх, хүндрэлтэй нөхцөлүүдээс иж бүрэн хамгаалагдсан байх зэрэг гол чухал технологио боловсруулсан. Одоо жинхэнэ эх загвар бүтээх үндсэн шатанд шилжжээ. Ийм эх загваруудын бүтээмж, үйл ажиллагааг нягталж иж бүрэн үнэлж шалгах шатандаа, бүх ажил төлөвлөсний дагуу явж байна гэж Хятадын Сансрын төвийн захирал мэдээлсэн байна.2030 он гэхэд Сар руу жолоодлоготой сансрын баг илгээх төлөвлөгөөнийхөө хүрээнд Хятад улс Дэлхийгээс Саранд очоод эргэж ирэх, тэхдээ саран дээр богино хугацаатай буулт хийж, хүн робот хамтарсан судалгаа шинжилгээ явуулах чиглэлд үсрэнгүй амжилт гаргах бодолтой байгаа юм. Энэ зорилгоор газар дээрх байгууламж, тоног төхөөрөмжийн үйлдвэрлэл, туршилтын ажлууд бүрэн дууссан байна. Вэнчань хөөргөлтийн талбайн барилгын ажил мөн төлөвлөсний дагуу явагдаж байгааг CCTV-ийн энэ мэдээлэлд дурдсан байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан