Хүн төрөлхтний “хар тив” хэмээдэг Африк тивийн хүн ам өнөөдөр нэг тэрбум даваад Азийн дараа орж байгаа. Колончлолын их давалгаа энэ тивийг бараг бүхэлд нь хамарч хүн амынх нь бүтэц ихээхэн өөрчлөгдсөн ч энэ тивийн уугуул аборигенууд өөрийн гэсэн соёл иргэншил, зан заншлаа хадгалсаар, амьдарсаар байна. Хар тивийн уугуул 107 угсаатан байгаад нийтдээ нэг сая орчим хүн амьдардаг гэсэн тоо бий. Эднээс хамгийн олон хүн амтай нь араб, хаус, йоруба, фульбе, аромо, игма зэрэг угсаатан байна. Эднээс гадна цөөн хүнтэй жижиг омгууд бүр 3000 орчим бий. Эд бүгд өөр өөрийн шашин, соёл, хэлтэй. Энэ омгуудын хүмүүс гадаад хэл сурч, орчин үеийн зарим нэг эд зүйл хэрэглэх болсон ч хэдэн мянганыхаа амьдралын хэвшлээ солихыг нэг их яарахгүй л байна.