Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёльд холбогдох эрүүгийн хэргийн анхны шүүх хурал болж байна 81.070 иргэн ногдол ашгаа банкны дансанд шууд шилжүүлэн авах хүсэлт гаргаад байна Голомт банк харилцагчийн үйлчилгээндээ ISO 9001:2015, ISO 23592:2021 стандартыг нэвтрүүллээ Завханд “Шинэ хоршоо" хөдөлгөөний хүрээнд 36 тэрбум төгрөгийн санхүүжилт олгогдоод байна Б.Лхагвасүрэн: Инфляц хоёр оронтой тоо руу орвол бид бодлогын хүүг хөндөх зайлшгүй шаардлагатай болно “МОНГОЛЫН ХҮҮХДИЙН СПОРТЫН ӨВЛИЙН VIII НААДАМ”-ЫН ХОККЕЙН ТЭМЦЭЭНИЙ ХАГАС ШИГШЭЭ ШАТНЫ ТОГЛОЛТУУД ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА Төв аймагт нарийн мэргэжлийн бүх төрлийн мэс засал хийгдэх боломж бүрджээ Гадаадын иргэний оршин суух үнэмлэхийг киоск машинаас хэвлэх боломжтой боллоо Үндэсний их баяр наадмын нээлт, хаалтын арга хэмжээг Н.Наранбаатар найруулна Оманы Султант Улсын гадаад харилцаа, хамтын ажиллагаа хариуцсан Шадар сайдад бараалхав
Нийслэлийн мөсний шагай сонирхогчдын аварга шалгаруулах харваа тэмцээн өнөөдрөөс эхэллээ

Олон зуун жилийн түүхтэй уламжлалт мөсний шагайн харвааг сэргээн хөгжүүлэх, харваачдын залгамж үеийг бэлтгэх, олон нийтэд сурталчлан цаашид төгөлдөржин хөгжих үндэс, нөхцөлийг бий болгох зорилгоор анх удаа нийслэлийн мөсний шагай сонирхогчдын аварга шалгаруулах харваа тэмцээнийг НИТХ, НЗДТГ болон Монголын Үндэсний Мөсний шагайн холбоо хамтран зохион байгуулж байна. Тус тэмцээнд төвийн зургаан  дүүргийн  иргэд оролцох бөгөөд өнөөдөр Хан-Уул дүүргийн иргэд мэргэнээ сорилоо. Уг тэмцээн энэ сарын 22-ны өдөр хүртэл үргэлжилнэ. 

Тэмцээний зохион байгуулалтын талаар Монголын Үндэсний Мөсний шагайн холбооны дэд тэргүүн Б.Угтахбаяр “Тэмцээнд нийслэлийн төвийн зургаан дүүргийн 189 хорооны иргэд оролцож байгаа бөгөөд Туул, Дунд, Сэлбэ, Улиастайн гол дээр болно. Тодруулбал, баг тус бүр хоёр хүний бүрэлдэхүүнтэй байх бөгөөд 189 багийн 378 сонирхогч оролцож байгаа юм. Дүүрэг бүрээс оролцсон хамгийн өндөр оноотой таван баг энэ сарын 22-ны өдрийн 11:00 цагт Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд болох нийслэлийн мөсний шагай сонирхогчдын аварга шалгаруулах харваа тэмцээнд оролцон, аваргаа шалгаруулна” гэв.  

Мөсний шагайн харвааны хөгжлийн талаар Монгол Улсын Үлэмж Дархан мэргэн Д.Ууганбаяр “Нууц товчоонд дурдсанчлан анх Чингис, Жамуха хоёр Онон голын мөсөн дээр шагай тоглож эхэлж байсан гэж ярьдаг. Түүнээс хойш 300 гаруй жилийн өмнө Архангай аймгийн Зая гэгээн энэ төрлийн наадгайг дэг журамд оруулж байсан түүхтэй. Ийнхүү өдгөө үндэсний үнэт өв, өвлийн спортын төрөл болтлоо хөгжиж чадсан. Мөсний шагай харвааны талбайг дэвжээ гэж нэрлэх бөгөөд дэвжээний өргөн 3-5 метр, урт 60-90 метр зайтай байдаг бөгөөд багт хуваагдан уламжлалын дагуу усны урсгал дагуу сум харвадаг. Уг спортоор хичээллэснээр цэвэр агаарт байхаас гадна дунджаар 20 шагайн сум тавихад 5-6 км алхсантай дүйцдэг. Мөн нүдний хараанд сайн зэрэг давуу талтай” гэлээ.  

Тэмцээний оролцогч, Хан-Уул дүүргийн 2 дугаар хорооны иргэн Б.Батсайхан “Манай Архангай аймагт мөсөн шагайг эрт дээр үеэс тоглож эхэлсэн түүхтэй. Тэр ч утгаараа сонирхогчийн түвшинд өмнө нь нэг удаа шагай харваж байсан. Харин өнөөдөр анхны тэмцээнд өөрийгөө сорьж байна. Эл спортын төрөл нь идэр есийн хүйтэнд гол хөлдөхөөр болдог учир монгол эр хүний тэсвэр тэвчээрийг сорьдог онцлогтой” хэмээн сэтгэгдлээ хуваалцсан юм. 

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан