Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

БУЛГАН АЙМАГ БҮС, ОРОН НУТГИЙН ХӨГЖЛИЙН БОДЛОГЫН хүрээнд

 
БҮС, ОРОН НУТГИЙН ХӨГЖЛИЙН БОДЛОГЫН хүрээнд : Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 11,3 тэрбум төгрөгийн 16 төсөл арга хэмжээ 2022 онд үргэлжлэн хийгдэж, энэ онд Булган сумын 75 хүүхдийн 3 дугаар цэцэрлэг, Баян-Агт сумын ЗДТГ-ын барилга, Бугат сумын Ханжаргалант баг, Хутаг-Өндөр сумын Дондогийн булагийн цахилгаан хангамж, Бүрэгхангай, Гурванбулаг, Сайхан, Хишиг-Өндөр сумын хүүхдийн тоглоомын талбайн ажлууд ашиглалтад орлоо.
2022 онд улсын төсвөөс шинээр 20,4 тэрбум төгрөгийн 14 төсөл арга хэмжээг хэрэгжүүлж байна. Үүнд Булган сумын 4-р цэцэрлэгийн 280 хүүхдийн барилгыг 4,6 тэрбум, Орхон, Сэлэнгэ, Хутаг-Өндөр сумын төвийн инженерийн хангамж дэд бүтэцийг 1,4 тэрбум, Орхон сумын ЭМТ-ийн барилгыг 2,3 тэрбум, Хутаг-Өндөр сумын сургуулийн 150 хүүхдийн дотуур байрыг 3,1 тэрбум, Дашинчилэн сумын 150 хүүхдийн сургуулийн дотуур байрыг 3,5 тэрбум, Хутаг-Өндөр сумын үерийн хамгаалалтын далан сувгийн ажлыг 4,2 тэрбум, Орхон-Хишиг-Өндөр-Гурванбулаг чиглэлийн хатуу хучилттай 31,08 км авто замын ажлыг 29,9 тэрбум, Тэшиг сумын төвийн 35кВ ЦДАШ-ын ажлыг 6,7 тэрбум, Тэшиг сумын цөцгийн тос үйлдвэрлэх сүүний фермын ажлыг 2,9 тэрбум, Могод сумын халуун усны барилгын ажлыг 163,4 сая төгрөгөөр тус тус хийхээр гэрээ байгуулагдсан бөгөөд тухайн төсөл арга хэмжээнүүдийн энэ оны төлөвлөгөөт ажлуудыг гүйцэтгэж дууслаа.
​Орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар он дамнан хэрэгжиж байсан Сайхан сумын шугам сүлжээний өргөтгөл, Баян-Агт сумын ариутгах татуурга, цэвэрлэх байгууламжийг ажлыг хүлээн авч ашиглалтад орууллаа. Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-ын 1,2 тэрбум төгрөгийн санхүүжилтээр Хангал суманд 75 хүүхдийн цэцэрлэгийн барилга, 46.1 тэрбум төгрөгийн санхүүжилтээр Хялганат-Хангал-Эрдэнэт чиглэлийн 53.6 км хатуу хучилттай авто замын ажлыг гүйцэтгэгч нартай гэрээ байгуулан энэ оны төлөвлөгөөт ажлыг гүйцэтгэлээ.
2022 онд орон нутгийн төсвөөс шинээр 7,2 тэрбум төгрөгийн 36 төсөл төсөл арга хэмжээг хэрэгжүүлэн ажиллаж байгаагаас Булган сумын 1-р цэцэрлэгийн их засварыг 396 сая, Булган сумын нийтийн эзэмшлийн орон сууцны орцны засвар тохилтын ажлыг 342,8 сая, Нэгдсэн эмнэлэгийн дотрын тасгийн засварыг 218 сая, Сэлэнгэ сумын сургуулийн барилгын засварыг 496 сая, Сэлэнгэ сумын Соёлын төвийн барилгын засварыг 350 сая, Могод сумын сургуулийн дотуур байрны засварыг 269,9 сая, Баяннуур сумын Соёлын төвийн засварыг 419,3 сая, Аймгийн ЗДТГ-ын Г блокийн засварыг 247,6 сая, Баруун замын байлдааны штаб музейн засварыг 117,0 сая, Бүрэгхангай сумын дотуур байрны засварыг 196,3 сая, Баяннуур сумын мооргийн барилгыг 80,0 сая, Бүрэгхангай, Орхон сумын цэвэр усны даралтад цамхагийн ажлыг 498,6 сая, Хангал сумын шинэ суурьшлын бүсэд ЦДАШ татах ажлыг 150,0 сая, Доод 4 замын гэрлэн дохионы засвар шинэчлэл 78,6 сая төгрөгөөр тус тус ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, ажлыг гүйцэтгүүлэн ашиглалтад оруулаад байна.
Дэлхийн банкны “Эрчим хүч-2” төслийн хүрээнд Булган сумын нийт айл өрх, аж ахуйн нэгж байгууллагыг 2 тарифт ухаалаг тоолуурт шилжүүлж байнгын ашиглалтад оруулаад байна. Төсөл хэрэгжсэнээр цахилгаан эрчим хүчний алдагдал буурах, хэрэглэгчид хэрэглээгээ зохицуулах боломж бүрдэх, цахилгаан эрчим хүчний аюулгүй найдвартай ажиллагаа хангагдах хангагдахаас гадна 800 мянган кВт.цаг эрчим хүч хэмнэх боломжтой боллоо.

1 Сэтгэгдэл
Булган аймагт олон асуудлууд шийдэгджээ. Сайхан мэдээ байна.Тойргоос сонгогдсон гишүүд нь овоо санаачлагатай ажиллаж төсөв хөрөнгийн асуудал дээр нь дэмжлэг үзүүлдэг хэрэг дээ.
Хамгийн их уншсан