Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Улсын хилээр хууль бусаар мансууруулах бодис нэвтрүүлэхийг завдсан залуус баригджээ
image

Манай улсын хил, гаалийн байгууллага өнөөдөр улсын хилээр сэтгэцэд нөлөөлөх, мансууруулах үйлчилгээтэй бодис их хэмжээгээр оруулж ирэхийг завдсан гэмт үйлдлийг шуурхай илрүүлэн таслан зогсоож, холбогдох этгээдүүдийг Тагнуулын байгууллагад хүлээлгэн өглөө.  Монгол Улсын иргэн 25-30 насны хэсэг залуус улс хоорондын шуудан илгээмж ашиглан АНУ-аас сэтгэцэд нөлөөлөх, мансууруулах үйлчилгээтэй шингэн каннабис, экстаси, ЛСД зэрэг бодисыг улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэхийг оролдоод ийнхүү баригджээ.

Гаалийн байгууллага 2022 он гарсаар сэтгэцэд нөлөөлөх, мансууруулах үйлчилгээтэй бодис улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэхийг завдсан зургаан удаагийн үйлдлийг шуурхай илрүүлэн, 1,6 литр бодисыг хураан холбогдох байгууллагад хүлээлгэн өгсөн байна.   

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан