Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

МҮЭХ-ны шаардлага, саналын мөрөөр тодорхой шийдвэрүүд гарч эхэллээ

МҮЭ-ийн Холбоо болон МБШУҮЭ-ийн холбооны санал, шаардлагын мөрөөр тодорхой шийдвэрүүд эхнээсээ гарч байна. Тодруулбал ТҮ1-3 дугаар зэрэгэлэлийн албан хаагчдын өмнө тулгамдаад буй асуудлын хүрээнд УИХ, Засгийн газарт удаа дараа хүргүүлсэн санал шаардлагын хүрээнд БШУЯ-наас Засгийн газарт холбогдох асуудлыг танилцуулсан байна. Энэ хүрээнд Монгол Улсын Засгийн Газрын 2022.03.16-ны хуралдаанаар,

ТҮ1-3 ажилчдын цалин хөлсийг энэ гуравдугаар сард багтаан хэвийн горимд оруулах,

Дутуу эх үүсвэрүүдийг төсөвт шуурхай зохицуулалт хийж ажилчдыг хохиролгүй болгох

ТҮ1-4 ажилчдын цалингийн доод шатлалыг нэмэгдүүлэх шийдвэр чиглэл гаргасан байна.

МҮЭ-ийн Холбоо болон Боловсрол, Шинжлэх Ухааны ҮЭ-ийн холбооны зүгээс Засгийн газрын дээрх шийдвэр тушаал бодит байдалд бүрэн хэрэгжих, УИХ-аар зохих хуульд өөрчлөлт оруулж, алдаатай шийдвэрийг засах хүртэл санал шаардлагаа тавьсаар байх болно гэдгийг мэдэгдээд буй юм.

 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан