Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

МҮОНРТ-ийн захирлын сонгон шалгаруулалтыг АТГ-аас шалгаж эхэлжээ

Өнгөрсөн гуравдугаа сарын 5-нд нээлттэй сонгон шалгаруулалтаар Үндэсний зөвлөлийн гишүүдийн олонхийн санал авснаар Ерөнхий захирлаар А. Бүрэнбаатар томилсон.  Тухайн үед түүнийг Шадар сайд С.Амарсайханы нөлөөллөөр Монголын Үндэсний олон нийтийн радио телевизийн Ерөнхий захирлаар томилогдсон гэх мэдээллүүд хэвлэлээр хөвөрч байсан юм. Гэтэл уг томилгооны цаана хууль бус үйлдэл явагдсан гэх мэдээллийг эх сурвалжууд өгч байна. Тодруулбал, А.Бүрэнбаатарыг Ерөнхий захиралд томилох процесст ашиг сонирхлын зөрчил үүссэн аж. Зарим эх сурвалжийн өгсөн мэдээллээр тооллогын комиссын гишүүдийн тооллогын алдаанаас болж эхний шатанд өгсөн оноон дунд алдаа гарсан гэх. Уг асуудлыг шалгахаар энэ сарын 2-ны өдөр Авлигатай тэмцэх газраас тооллогын хуудсын эх хувь материалыг авч явсан байна.

Тухайн үед сонгон шалгаруулалтаас Р.Гандимаа 577 оноо, Бүрэнбаатар 571 оноо М.Амарбаяр 571 оноо Г.Гэрэл 571 гэж танилцуулж байв. Гэтэл тооллогын комиссын дүн үнэн хэрэгтээ өөр байсан аж. Үндэсний зөвлөлийн гишүүдийн ашиг сонирхлын үүднээс хийсэн энэ хууль бус үйлдэл нь Шадар сайд С.Амарсайхантай холбоотой байж болзошгүй байгаа"-г хэлж байна.

Ажлаа аваад сар гаруй болж буй А.Бүрэнбаатар өөрийн өрөөндөө бөөгийн зан заншил хийлгэж, заслын гэх бурмыг ажилчдын хоолондоо хийхийг завдсан зэрэг хэл аманд өртөөд байсан бол одоо хууль бусаар томилогдсон уу гэх асуудал дахин сөхөгдөх бололтой. Үүгээр зогсохгүй А.Бүрэнбаатарын өмнө тус телевизийн Ерөнхий захирлаар ажиллаж байгаад ажлаа өгсөн Н.Дэмбэрэл шүүхэд хууль бусаар ажпаас чөлөөсөн хэмээн нэхэмжпэл гаргаж анхан шатны шүүх дээрээ ялалт байгуулжээ.

Тэрбээр томилогдоод удаагүй байхдаа өнгөрсөн нэгдүгээр сарын 19-нд үүрэгт ажлаасаа нөлөөлөгдсөн юм. Учир нь түүнийг Монгол Улсын ерөнхийлөгч Х.Баттулгатай ярилцлага хийх үеэрээ тус телевизийн уран бүтээлчдийг хөөж гарган, "Херо" знтертайнментын уран бүтээлчдийг 600 студи рүү нэвтрүүлэн, ярилцлагын бичлэгийг хийлгэсэн, хууль бусаар томилогдсон, мөрийн хөтөлбөрөө уран бүтээлчдэд танилцуулаагүй гэсэн асуудлыг МҮОНРТ-ийн уран бүтээлчид тавьж, эсэргүүцлээ илэрхийлж, улмаар ажлаас өгөхөд хүргэсэн билээ. Ийнхүү олон захирлын нүүр үзээд удаж буй тус газарт ийнхүү дотоодын хэрүүл тэмцэл одоо ч үргэлжилсээр байгаа аж. Энэ нь мэдээж тус байгууллагын удирдлагууд нь улс төрийн нөлөөллөөр сонгогддопой холбоотой. Ер нь үе үеийн захирлууд намын гэх логог тэвэрч орж ирсэн тус байгууллага өнөөдөр өөдлөх гэхээсээ илүү уруудан доройтож явааг хэлэх хүн олон байна.

Эх сурвалж: ZUV.mn

 

5 Сэтгэгдэл
За ашгүй дэ. Баярлалаа. Вакцинжуулалт нэг эхэлчихвэл ч учиртай да
юу яриад байгаа юм бээ
Баярлалаа, Элчин сайд. Гуймхай мөртлөө голомхой гэж манайханд таарсан үг дээ. Хятад улс ковидын эсрэг эмнэлгийн багаж хэрэгсэл зэрэг зөндөө тусламж үзүүлж бгаа шт. Яавал илүү их хэмжээгээр нүүрс авах бүх л боломжийг олгож байгаа.
энэ одоо
Өнө эртний түүхтэй хоёр хөршөө ямархуу улсууд болохыг маш сайн мэдэх болохоор хэт их сүжрээд байлгүй дотроо бодолтой л амьдарцгаа оркуудаа! Тусгаар тогтнолоо хамгаална шүү яадаг ч байсан.
Хамгийн их уншсан