Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

300,000 төгрөгөө аваагүй иргэдэд ТЕГ-аас дараахи тайлбар өгөв

Засгийн газраас иргэн бүрд олгож байгаа 300,000 төгрөгийг олгож буй. Мөнгөө авч чадаагүй иргэдийг И-баримтын системд бүртгүүлэн дансаараа авахыг Сангийн яамнаас зөвлөсөн. Системд бүртгүүлэхэд гарч буй төлөвүүдийн талаар Татварын ерөнхий газраас тайлбар өгөв.

- Монгол Улсын Засгийн газраас иргэн бүрт олгож байгаа 300 мянган төгрөгийн мэдээлэл шалгахад “И-баримтын системд бүртгүүлж, мэдээллээ оруулна уу” гэсэн төлөвтэй байна.

- И-баримтын системд бүртгэлгүй аль эсвэл дансны мэдээлэл дутуу, бусад системийн дансаар мөнгө ороогүй байна. Иймд та и-баримтын бүртгэлийн системд бүртгүүлсэнээр Засгийн газраас олгож байгаа тусламжийн 300 мянган төгрөг орно.
 
- 300 мянган төгрөгийн мэдээлэл шалгахад “Мэдээлэл шалгагдаж байна та түр хүлээнэ үү” гэсэн төлөвтэй байна.

- Бүртгэл хэвийн буюу мэдээллээ зассан шинээр бүртгэл үүсгэсэн тул Сангийн яамны төрийн сангийн газарт хүргүүлэхэд бэлэн болсон дараагийн ээлжийн шилжүүлгээр дансанд тань орно.
 
-  И-баримтын системд “Амжилттай” гэсэн төлөв гарч байна.

- Таны дансанд 300 мянган төгрөг олгогдсон байна.
 
- “Хүлээгдэж буй” гэсэн төлөв

- Сангийн Яамны төрийн сангийн газарт мэдээлэл хүргэгдсэн байна.
 
- 300 мянган төгрөгийн мэдээлэл шалгахад “Нэр данс буруу гэсэн шалтгаанаар буцаагдсан” гэсэн төлөвтэй байна.

-И-баримтын системд бүртгүүлсэн мэдээллээ засварлах шаардлагатай байна.
 
- Мэдээлэл шалгахад “Идэвхигүй данс гэсэн шалтгаанаар буцаагдсан” гэсэн

- И-баримтын системд бүртгүүлсэн мэдээллээ засварлах шаардлагатай байна.

- “Төрийн сангаас гүйлгээний мэдээллийг харилцагч банк руу шилжүүлсэн” байна гэж гарч ирээд байна.

- Сангийн Яамны төрийн сангийн газраас харилцагч банк руу шилжүүлсэн байна. /Монгол банкнаас баталсан автомат килиринг хаус оролцогчийн дүрмийн дагуу 72 цагийн дотор буцалтын мэдээгээ төрийн сан руу илгээдэг. Нэр данс зөрүүтэй иргэдийн мэдээлэл 3 хоногийн дараа төлөв нь өөрчлөгдөнө.

300,000 төгрөг дансанд орсон эсэхээ https://ebarimt.mn/300?fbclid=IwAR25zWl00EjSJ5sZsRXh97i4UjPviGTYIYp_6AWc2VeyWjJxCY3vac2bQg8 холбоосоор орж регистрийн дугаараа хийн шалгах боломжтой юм.

 

3 Сэтгэгдэл
300000маянга оргүй байхын
Хца алб хагад авагүй хүн яаж авах вэ э байрамд нэгэд оргүй авах араг байнуу
300 е баримт нээсэн ч орохгүйл юм байна. асуух гэхээр ямар нэгэн холбоо барих утас ч байхгүй мэдэх газар нь олдохгүй юм. яаж авах вэ. хохироод үлдмээргүй байна.
Хамгийн их уншсан