Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“ҮЛГЭРЧ ГЭР БҮЛ” ЦАХИМ УРАЛДААНЫ УДИРДАМЖ

“Ковид-19” цар тахлын бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэнтэй холбогдуулан цагийг үр бүтээлтэй өнгөрүүлэх, үр хүүхдээ өсгөн хүмүүжүүлэхдээ ардын өв уламжлалыг сурталчлах замаар Монгол ардын үлгэрээр хүүхдээ хүмүүжүүлэх арга зүйг эцэг эхчүүдийг уриалах, гэр бүлийн халуун дулаан уур амьсгалыг бүрдүүлэх зорилготой юм.

ЗОХИОН БАЙГУУЛАГЧ:

Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг, Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газар Нийслэл, 21 аймаг, 9 дүүргийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар хэлтсүүд, 21 аймаг, 9 дүүрэг, 5 сумын Залуучуудын хөгжлийн төвүүд

ХАМРАХ ХҮРЭЭ:  

 Монгол Улсын хэмжээний  02-10 насны хүүхэдтэй гэр бүлүүд

ХУГАЦАА: 2021 оны 04 дүгээр сарын 15-ны өдрөөс 25-ны өдрийн дуустал 

УРАЛДААНД ТАВИГДАХ ШААРДЛАГА:

  • 02-10 насны хүүхэдтэй гэр бүл оролцох
  • Гэр бүлийн аль нэг гишүүн нь үлгэр ярьж өгөх
  • Монгол ардын үлгэр сонгох
  • Үлгэр ярих хугацаа 4 минут байх
  • Лайв болон видео хэлбэрээр цахимд байршуулсан байх
  • Нийтлэхдээ #ҮлгэрчГэрБүл, #ГэрээсээГэрэлтье хаштаг ашиглан цахимд байршуулах
  • 3-аас багагүй гэр бүлийг #challange хэлбэрээр урих
  • Like, share хийсэн байх

ШАЛГАРУУЛАЛТ:

 Уралдаанд оролцож буй гэр бүлүүд “Үлгэр уншсан бичлэг”-ээ  овог нэр, холбоо барих утас, гэрийн хаяг мөн Фэйсбүүк, цахим орчинд байршуулсан линкээ  2021 оны 04 дүгээр сарын 24-ны өдрийн 17:00 цагийн  дотор Засгийн Газрын хэрэгжүүлэгч Агентлаг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын info@fcy.gov.mn хаягаар ирүүлнэ.  

Уралдаанд ирүүлсэн бүтээлийн лайк, шэйр хандалтын тоо болон ажлын хэсгээс гарсан үнэлгээгээр шалгаруулна.

ШАГНАЛ:

1-Р БАЙР 500,000 төгрөг, Олон Улсын Хүүхдийн “Найрамдал” цогцолборт амрах эрхийн бичиг

2-Р БАЙР 300,000 төгрөг, Олон Улсын Хүүхдийн “Найрамдал” цогцолборт амрах эрхийн бичиг

3-Р БАЙР 200,000 төгрөг, Олон Улсын Хүүхдийн “Найрамдал” цогцолборт амрах эрхийн бичиг

ТУСГАЙ БАЙР 5  тус бүр  100,000 төгрөг

ШАГНАЛ ГАРДУУЛАЛТ:

2021 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр шагналыг Монгол шуудан ХХК-иар  хүргүүлнэ.

                                                                           Гэр_бүл_хүүхэд_залуучуудын_хөгжлийн_газар

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан