Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Салаан захирагчдаа зодуулсан байлдагч Ц.Б өнгөрсөн шөнө нас баржээ

Зэвсэгт хүчний 326 дугаар ангийн салаан захирагч, дэслэгч Г архи ууж, согтуурсан үедээ байлдагч Ц.Б-г зодож, гэмтээсэн талаар бид мэдээлсэн билээ. Байлдагч Б нь Төрийн тусгай албан хаагчдийн нэгдсэн эмнэлгийн Эрчимт эмчилгээний тасагт тархинд цус харвалттай гэх оноштойгоор эмчлүүлж байсан юм.  Эмнэлэгт ирэх дээ маш хүнд ухаангүй комын байдалтай хүргэгдсэн. Харамсалтай нь, даргадаа зодуулсан байлдагч өнгөрсөн шөнө амьсгал хураажээ.

Өвчтөн хоёр хоногийн турш эмчлүүлж байгаад ухаан оролгүй, амьсгал зүрх судасны дутагдал, тархины цус харвалтын улмаас өчигдөр 23:00 цаг орчимд өөд болжээ.

Энэ талаар ЦЕГ-аас тодруулахад "Хэрэгтнийг хорьсон шалгаж байна" гэх мэдээллийг өгсөн юм

Талийгаач 19 настай бөгөөд Чингэлтэй дүүргээс өнгөрсөн аравдугаар сард цэргийн албанд татагдаад байсан юм. Тэрээр Энэтхэг Улсад шашны сургуульд дөрвөн жил сураад, өнгөрсөн зургадугаар сард эх орондоо ирсэн гэдгийг ээж нь хэлсэн билээ.

 

2 Сэтгэгдэл
хамаг амьтны тусад бие сэтгэлээ зориулаад .дээр нь эх орондоотангараг оргосон буянтан бжээ.зодогч этгээд хунд нугэл хураажээ..
олигтой дэг журам боловсруулах хуульчгуй болохоор тусгай бусэд согтуу дарга ингэж бга юм. тэр орох есгуй газар...
Хамгийн их уншсан