Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

 СҮХБААТАР АЙМАГТ 1 ХҮНИЙГ ЭРЭН ХАЙХ, АВРАХ АЖИЛЛАГААГ ХИЙЖ БАЙНА

Гуравдугаар сарын 16-ны өглөөний байдлаар цаг агаарын аюулт үзэгдлийн улмаас Сүхбаатар аймагт сураггүй болсон нэг хүнийг эрэн хайх, аврах ажиллагааг хийж байгаа юм байна.

Шуурганд төөрсөн 579 иргэнийг эсэн мэнд олсныг Онцгой байдлын ерөнхий газар мэдээллээ. Байгалийн аюулт үзэгдлийн улмаас Архангай аймагт нэг, Дундговь аймагт есөн иргэн нас бараад байна.

Үүнээс гадна Дундговь аймагт 69 барилга, объектын дээвэр хуурч, 30 автомашины шил хагарч, 587 хашаа хороо унаж, 92 гэр нурсан байна. Хохирлын үнэлгээг гаргаж байгаа тухай Дундговь аймгийн Онцгой комисс мэдээллээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан