МОНГОЛ ИНЖЕНЕРИЙН УР УХААН, МОНГОЛ ТЕХНОЛОГЧИЙН УР ЧАДВАР ШИНГЭСЭН “ӨВ СОЁЛ ҮЙЛДВЭР” ХХК ҮҮД ХААЛГАА НЭЭЛЭЭ
З.Цэвээндорж: Маргаашаас нийтийн тээврийн үйлчилгээний төлбөр 1000 төгрөг болно
Англи хэлний багш нарыг бэлтгэх, чадавхжуулах төслийн талаар санал солилцов
Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо, Толгойтын даланд 135 метр суваг татлаа
Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газартай хамтран ажиллах санал солилцлоо
Б.Лхагвасүрэн: 2025 он бол маш том сорилтын жил байх болно
Д.Амарбаясгалан: Анх удаа алдагдалгүй төсөв баталж чадсан нь парламент олон ургалч үзлээр асуудалд хандаж буйн илрэл юм
Хаврын саруудын цаг агаарын ерөнхий төлөв
ЭНЭ ӨДӨР: Австрийн нэрт хөгжмийн зохиолч Франц Шуберт мэндэлжээ
МУИС-ийг МҮИС-д бэлэглэх үү?
“Улаанбаатар хотын хөгжлийн корпораци” ХК-ийн гүйцэтгэх захирлаар Н.Баярчимэгийг томиллоо
“Улаанбаатар хөгжлийн корпораци” ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөл хуралдаж, корпорацийн гүйцэтгэх захирлаар Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгч Н.Баярчимэгийг томиллоо. Ажил хүлээлцэх үеэр Нийслэлийн ИТХ-ын даргын зөвлөх Ш.Үнэнбат “Улаанбаатар хотын тогтвортой хөгжлийг хангах төсөл хөтөлбөрүүдийг төр, хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлэх гүүр нь энэ байгууллага юм. Нийтийн тээврийн парк шинэчлэл, эрх зүйн орчныг сайжруулахаас авхуулаад олон ажил, арга хэмжээ энд төвлөрч байгаа. Нийслэлийн иргэдэд ажиллаж, амьдрахад таатай орчин бүрдүүлэх үйлсэд нь амжилт хүсье” гэв.
Н.Баярчимэг нь
- 2002-2003 онд “Розенблат Ассосэйтс” Канадын цагаачлалын хуулийн фирмийн Монгол дахь төлөөлөгчийн газарт Эрх зүйн зохицуулалт хариуцсан захирал
- 2003-2006 онд “Мобиком корпораци”-ийн Зуунмод дахь салбарт мэргэжилтэн, салбарын захирал
- 2011 онд “Моннис интернэйшнл” ХХК-д хуулийн мэргэжилтэн
- 2011-2016 онд “Үндэсний хөрөнгө оруулалтын банк” ХХК-д хуульч, ахлах хуульч, хэлтсийн дарга
- 2016-2017 онд Үндэсний хөгжлийн газарт мэргэжилтэн, хэлтсийн дарга
- 2017 онд Уул уурхай, хүнд үйлдвэрийн яаманд мэргэжилтэн, хуулийн хэлтсийн дарга
- 2018-2019 онд “Эрдэнэс тавантолгой” ХК-д дэд захирал
- 2019-2020 онд “Эрдэнэс тавантолгой майнинг” ХХК-д дэд захирал
- 2020 онд Сонгинохайрхан дүүргийн ЗДТГ-т Засаг даргын орлогч
- 2020 оноос нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч, нийслэлийн Засаг даргын Хүний хөгжил, нийгмийн бодлогын асуудал хариуцсан орлогчоор ажиллаж байсан туршлагатай.
Нийслэлийн ИТХ-ын ХМОНХТ
0 Сэтгэгдэл