Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэг сэтгүүлч Б.Сансартуяад хандив өргөлөө

Сэтгүүл зүйн салбарт 11 жил ажилласан сэтгүүлч Б.Сансартуяа уушгины цулцангийн ховор төрлийн эмгэг өвчний оноштойгоор Тайваньд эмчлүүлэхээр болоод байгаа билээ.  Монголд хоёр дахь тохиолдол нь оношлогдоод уг өвчний эмчилгээнд 130 сая төгрөг шаардлагатай байгаа бөгөөд эмчилгээний зардлыг олохын тулд найзууд нь хандивын аян өрнүүлээд байна. Энэ хүрээнд хандив зохион байгуулагчид төр, хувийн хэвшлийн байгууллагууд, мэргэжлийн холбоодод хандаж,  тусламж, дэмжлэг хүсчээ.

Тэгвэл өнөөдөр УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэг сэтгүүлч Б.Сансартуяаг хүлээн авч уулзан, хандив өргөсөн байна.  

Хандив зохион байгуулагчдын зүгээс төрийн байгууллага, хувийн хэвшлийн ААН-үүдийг хандивын гараа сунгахыг уриалж байгаа бөгөөд аянд нэгдсэн байгууллагуудад хандивын хайрцаг аялуулж, бэлгийн багц борлуулж байгаа юм байна.  

Одоогоор Сонгинохайран дүүргийн Засаг даргын Тамгын газар аяныг дэмжиж, хайрцгийг аялуулж байгаа бол “MU NA” эко савангийн брэнд хамтран ажиллаж, бүтээгдэхүүнийхээ борлуулалтын мөнгөн дүнг хандивлахаар болжээ.  Мөн “Нэг үзэг-мянган үйлс” аяны хүрээн дэхь үзэг, балны багцаа онлайнаар борлуулж байгаа юм байна.

Хандив аянд нэгдэж, дэмжиж оролцохыг хүсвэл хандив зохион байгуулагчидтай 8810-6016, 9110-4001 утсаар холбогдоорой.

Мөн Эзэмшигчийн нэр: Б.Сансартуяа

  • Голомт банк: 1805150212
  • ХХБ 2611206858 дансаар сэтгэлийн хандив өргөнө үү.

 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан