Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“Улаанбаатар дулааны сүлжээ” ТӨХК-ийн 335 ажилтан коронавирусийн эсрэг вакцинжуулалтад хамрагдлаа

Эрчим хүчний салбарын ажилтнууд өнөөдөр 2021 оны 03 сарын 09-ны өдрөөс коронавирусийн эсрэг вакцинжуулалтад хамрагдаж эхэллээ. Эрчим хүчний сайд Н.Тавинбэх салбарын инженер техникийн ажилчдыг тэргүүн ээлжинд вакцинжуулах хүсэлтийг өнгөрөгч оны арванхоёрдугаар сард Улсын Онцгой Комисст уламжилж байсан билээ.

Үүний дагуу “Улаанбаатар дулааны сүлжээ” ТӨХК 387 ажилтантайгаас 335 ажилтан, албан хаагчид коронавирусийн эсрэг вакцинжуулалтын эхний тунгаа хийлгэлээ.

Вакцинжуулалтын үйл ажиллагаа болон халдвар хамгааллын дэглэмийн үйл ажиллагаатай Улаанбаатар хотын Ерөнхий менежер Т.Гантөмөр дарга танилцаж зарим нэгэн үүрэг чиглэлүүдийг өгч ажиллалаа.

Эрүүл мэндийн шалтгаан, ээлжийн амралт бусад байдлаар вакцинд хамрагдаагүй ажилчдыг харьяа дүүргийн эрүүл мэндийн төвүүдтэй хамтран вакцинд хамруулах юм.

Вакцинжуулалтад хамрагдах зааврын дагуу халдвар хамгааллын дэглэмийг нарийн баримталж эмчийн үзлэгт хамруулсны дараа вакцин тариулж, дараа нь 15-30 минутын хугацаатай ажиглалт хийсэн бөгөөд ямар нэгэн байдлаар вакцин тариулсан ажилчдын биеийн байдалд өөрчлөлт гараагүй хэвийн хийгдлээ.

Вакцины хоёрдугаар тунг 28 хоногийн дараа хийхээр товлолоо.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан