Иргэд та бүхэн Коронавирусын эсрэг ДЭМБ-аас хүлээн зөвшөөрөгдсөн вакцинтай холбоотой худал ташаа, баталгаа нотолгоогүй, эх сурвалж нь тодорхойгүй мэдээллийг олон нийтийн сүлжээгээр тараахгүй байхыг хүсье.
Цар тахал бол ТОГЛООМ биш тул иргэд та бүхнийг ХАРИУЦЛАГАтай байхыг уриалж байна.
Энэ тухай Зөрчлийн хуульд тусгайлан заасан байгааг анхаарна уу.
Зөрчлийн хуулийн 5.13 дугаар зүйл.Гамшгаас хамгаалах тухай хууль зөрчих
1.Гамшиг, аюулт үзэгдэл, халдварт өвчин, осол, аюулын үед энэ талаар олон нийтийг төөрөгдүүлэх, худал мэдээ, мэдээлэл түгээсэн нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол хүнийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
Эх сурвалж:Монгол Улсын Шадар сайдын мэдээлэл пэйж хуудас