Сонгинохайрхан дүүрэгт хороо, цагдаагийн хэлтэс, эрүүл мэндийн төвийн цогцолбор ашиглалтад ороход бэлэн боллоо
Улаанбаатарын өвлийн наадамд гадаад улсын 100 гаруй тамирчин оролцоно
Үхрийн мах нэг килограмм нь дунджаар 22 223 төгрөгийн үнэтэй байна
"Амар байна уу 2025" үзэсгэлэн худалдаанд 1000 гаруй ЖДҮ эрхлэгч оролцож байна
Ахлах ангийн сурагчдад зориулсан санхүүгийн суурь мэдлэг олгох “Level-UP хөтөлбөр” Ховд аймагт нээлтээ хийлээ
Улаанбаатарт өдөртөө 24 хэм хүйтэн
Баруун бүсийн 5 аймагт 349,6 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтын ажлыг тусгажээ
“Улаанбаатар” өвлийн явган алхалтын фестиваль зохион байгуулна
Зудын эрсдэлийн үнэлгээгээр Баян-Өлгий, Завхан, Увс “маш их” эрсдэлтэй гарчээ
Завхан аймаг эрүүл мэндийн салбарын хөрөнгө оруулалтаа нэмжээ
ҮНДЭСНИЙ ШИГШЭЭ БАГИЙН ТАМИРЧИД НЭГДСЭН БЭЛТГЭЛД ГАРЛАА
"Токио-2020" олимпийн наадам эхлэхэд 192 хоног үлдээд буй. Өчигдөр /01.11/ жүдо, бокс, чөлөөт бөхийн үндэсний шигшээ багийн нийт 150 гаруй хүмүүсийн бүрэлдэхүүнтэй баг, тамирчид Олон улсын "Найрамдал" төвд олимпийн бэлтгэл сургуулилтаа базаахаар гарч байна.
Үндэсний шигшээ багийн тамирчид нь халдвараас урьдчилан сэргийлэх журмыг чанд баримтлан, хатуу сахилга бат, зохион байгуулалттайгаар бэлтгэлдээ хамрагдах юм. Баг тамирчдыг БТСУХ-ны дарга Ц.Шаравжамц, МҮОХ-ны Ерөнхийлөгч Н.Түвшинбаяр, Ерөнхий нарийн бичгийн дарга Э.Бадар-Ууган нар үдэж өглөө. Тэдэнд МҮОХ халдвараас сэргийлэх хэрэглэл бүтээгдэхүүнээр дэмжлэг өгч, олимпийн бэлтгэлээ амжилт дүүрэн, эрчимтэй өрнүүлэхийг хүсэн ерөөв.
0 Сэтгэгдэл