Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

 Дараах хоёр байршилд 10 хоног зам хаана

 

Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, “Нийслэлийн төр захиргааны байгууллагуудыг Хан-Уул, Яармаг шинэ дэд төвд шилжүүлэн байршуулах болсонтой холбогдуулан ерөнхий төлөвлөгөөнд тусгагдсан 1.7 км авто зам”-ын барилгын ажлын хүрээнд дараах замуудын хөдөлгөөнийг хаахаар болсон байна.

Үүнд: Нүхтийн замаас Хан-Уул дүүрэг 4 дүгээр хорооны нэгдсэн эмнэлэг хүртэлх 712 у/м, Наадамчдын гудамжнаас Хан-Уул дүүргийн нэгдсэн эмнэлэг хүртэлх 280 у/м авто замыг 2020 оны 10 дугаар сарын 1-11-ний өдрийг хүртэлх хугацаанд хаана. Энэ үеэр цементээр бэхжүүлсэн суурь болон өнгө хучилтын ажлыг хийх тул тээврийн хэрэгсэл эзэмшигчид энэ хугацаанд зураглалын дагуу түр замыг сонгон хөдөлгөөнд оролцохыг анхаарууллаа.

 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан