Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны ээлжит хуралдаан боллоо Юн Сок Ёльд холбогдох эрүүгийн хэргийн шүүх хурлыг энэ сарын 20-нд товложээ Монгол Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооноос зохион байгуулж буй “Агаарын бохирдлыг бууруулах хүрээнд утааны асуудлаарх бодлого, шийдвэрийн хэрэгжилтийн үр дүн, шийдэл” ерөнхий хяналтын сонсгол өнөөдөр хоёр дахь өдрөө Төрий Сум, хороонд ажиллах хүүхэд, гэр бүлийн нийгмийн ажилтныг чиглүүлэх, мэргэшүүлэх сургагч багш нарыг бэлтгэж байна Олон улсын прокуроруудын холбоо үүсэн байгуулагдсаныхаа 30 жилийн ойг Монголд тэмдэглэнэ Нийслэлийн хэмжээнд 18:00-21:00 цагаас бусад цагт хог хаяхыг хориглолоо Энэ сарын 22, 23-ны өдрүүдэд бүх нийтийн их цэвэрлэгээ зохион байгуулна Монголын хүүхдийн өвлийн спортын VIII наадам болно Баянгол дүүргээс бүртгэгдсэн менингококкын сэжигтэй тохиолдлын хариу сөрөг гарчээ “Харбин-2025” Азийн өвлийн спортын наадам эхэллээ
Нийслэлийн 7 байгууллагын 51 үйлчилгээг цахим хэлбэрээр авч болно

Иргэн Та үйлчилгээ авах гэж төрийн байгууллагууд руу заавал биечлэн очихоос илүү мэдээллийн технологийн дэвшилтэт системүүдийг ашиглан цаг хугацаа, орон зайнаас үл хамаарч нийслэлээс үзүүлж буй төрийн үйлчилгээг цахимаар олон хувилбараар авах боломжтой болжээ. Тухайлбал, төрийн үйлчилгээг цахим хэлбэрээр хэрхэн авах талаарх зөвлөмж, мэдээллийг “Хотын дарга сонсож байна 1800-1200” лавлагаа, мэдээлийн утсаар ажлын өдрүүдэд 09:00-18:00 цагийн хооронд авч болохоос гадна дээрх тусгай дугаарын утсаар нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудаас иргэн, хуулийн этгээдэд үзүүлж буй төрийн үйлчилгээ, хэрэгжүүлж буй бодлого, үйл ажиллагааны талаарх мэдээллийг авч, төрийн байгууллага, албан тушаалтанд хандан өргөдөл, гомдол гаргаж шийдвэрлүүлэх боломжтой.  

Үүнээс гадна “Check my service” гар утасны аппликэйшныг ашиглан нийслэлийн нутгийн захиргааны байгууллага, албан тушаалтанд хандаж өргөдөл, гомдол, санал, хүсэлтийнхээ холбогдох зураг, баримт материалыг хавсарган хэзээ ч, хаанаас ч илгээн богино хугацаанд шийдвэрлүүлэх боломжтой. Гаргасан өргөдөл, гомдлыг зохих ёсны байгууллагууд шийдвэрлэсний дараа тухай иргэнд утасны дугаараар нь холбогдож хариуг өгөх юм.

Тээврийн хэрэгслийн нэгдсэн цахим үйлчилгээний https://smartcar.mn/ систем ашиглан автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар, агаарын бохирдлын төлбөр, авто зам ашигласны төлбөрийг аль ч банкны онлайн гүйлгээний эрхтэй төлбөрийн карт, QPay үйлчилгээгээр дамжуулан төлбөрөө төлөх бүрэн боломжтой. Мөн үйлчилгээг ухаалаг утасны “Smartcar” аппликейшн болон Татварын ерөнхий газрын  https://e-tax.mta.mn/https://itax.mta.mn/ цахим хуудас ашиглан авч болно.

Нийслэлийн цахим үйлчилгээний нэгдсэн https://eservice.ulaanbaatar.mn/ порталаар нийслэлийн 7 байгууллагын 51 үйлчилгээг цахим хэлбэрээр авч болохоос гадна өргөдөл гомдол гаргах, үйлчилгээний төлбөрийг цахимаар төлөх, үйлчилгээний шийдвэрлэлтийн явцад хяналт тавих, үнэлгээ өгөх, санал хүсэлт өгөхөд үйлчилгээний хоног хугацаа, шат дамжлага багатай зэрэг олон давуу талтай.

 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан