Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны ээлжит хуралдаан боллоо Юн Сок Ёльд холбогдох эрүүгийн хэргийн шүүх хурлыг энэ сарын 20-нд товложээ Монгол Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооноос зохион байгуулж буй “Агаарын бохирдлыг бууруулах хүрээнд утааны асуудлаарх бодлого, шийдвэрийн хэрэгжилтийн үр дүн, шийдэл” ерөнхий хяналтын сонсгол өнөөдөр хоёр дахь өдрөө Төрий Сум, хороонд ажиллах хүүхэд, гэр бүлийн нийгмийн ажилтныг чиглүүлэх, мэргэшүүлэх сургагч багш нарыг бэлтгэж байна Олон улсын прокуроруудын холбоо үүсэн байгуулагдсаныхаа 30 жилийн ойг Монголд тэмдэглэнэ Нийслэлийн хэмжээнд 18:00-21:00 цагаас бусад цагт хог хаяхыг хориглолоо Энэ сарын 22, 23-ны өдрүүдэд бүх нийтийн их цэвэрлэгээ зохион байгуулна Монголын хүүхдийн өвлийн спортын VIII наадам болно Баянгол дүүргээс бүртгэгдсэн менингококкын сэжигтэй тохиолдлын хариу сөрөг гарчээ “Харбин-2025” Азийн өвлийн спортын наадам эхэллээ
АНХААР: 14:00 ЦАГААС ХОЙШ ТЕМПЕРАТУР ОГЦОМ УНАНА

-12 ЖИЛ ТОХИОГООГҮЙ БАЙГАЛИЙН ГАМШИГТ ҮЗЭГДЛЭЭС СЭРЭМЖЛҮҮЛЖ БАЙНА-

Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээллээр өнөөдөр Хэнтий, Сүхбаатар, Говьсүмбэр, Дорноговийн нутаг, Төв, Дундговийн зүүн хэсгээр салхи секундэд 26-28 метр, зарим үед 34 метр хүртэл ширүүсэн хүчтэй шороон шуурга шуурч, Төв, Хэнтий аймгийн хойд хэсгээр хүчтэй цасан шуурга шуурна хэмээн мэдээлсэн. Тэгвэл өнөөдөр 14.00 цагаас хойш дээрх аймгуудад агаарын температур огцом унаж, хүчтэй салхи, шороон шуурга дэгдэж, цасан шуурга шуурах юм байна.

Харин 16.17-нд нутгийн зүүн хагаст, ялангуяа Хэнтий аймгийн нутгаар нойтон цас орж, хүчтэй шороон болон цасан шуурга шуурч, эрс хүйтрэхийг онцгойлон анхааруулаад буй.

Энэ үзэгдэл нь 2008 оны тавдугаар сарын 26-27-нд дээр дурдсан аймгуудад болсон цаг агаарын гамшигт үзэгдэлтэй төстэй байгаа аж.

2008 онд болсон гамшигт үзэгдлийн үеэр цаг уур, онцгой байдлын байгууллагаас урьдчилан сэргийлэх мэдээг хүргэсээр байсан ч 52 хүний амь эрсдэж, 324,000 мал хоргодож, эрчим хүчний болон холбооны шонгууд нурж, 100 гаруй гэр, байшингийн дээвэр хийсч байжээ. 

Тийм учраас өглөөний наранд хууртаж, нимгэн хувцастай гарахгүй, хүүхдээ малд явуулахгүй, малаа холын бэлчээрт гаргахгүй байхыг анхааруулж байна.

2 Сэтгэгдэл
Энэ мэт аюулт үзэгдлийг зураг дүрслэл харьцуулалттай урьдчилан сэргийлж танилцуулж байх нь маш зөв. Баярлалаа. МҮОНТ, бусад томоохон мэдээллийн хэрэгслэлээр цаг агаарын мэдээг зөвхөн халуун хүйтнийг харуулсан тоо зураг гаргаад уншаад явчих юм. Салхины хүч, бороо цасны их багыг нэмж харуулдаг, тайлбарладаг байх хэрэгтэй. Ялангуяа ийм үед ард иргэдэд ахуй байдлаа анхаарах оосор бич, дээвэр, хашаа хороогоо бэхлэх, тог цахилгаанаас хол байх, мөн салхи аюулт үзэгдэл аль аймаг суманд ямар байгаа цагийн нөхцөл байдал зэрэг мэлээлэл, сэрэмжлүүлгийг сайн хүргэж байя. Баярлалаа. Та бүхэнд эрүүл энх, амар тайван өдрүүдийг хүсье.
setgel sanaagaar toglochihiimaa 14 tsagaas hoish ogtsom unana enetr
Энэ мэт аюулт үзэгдлийг зураг дүрслэл харьцуулалттай урьдчилан сэргийлж танилцуулж байх нь маш зөв. Баярлалаа. МҮОНТ, бусад томоохон мэдээллийн хэрэгслэлээр цаг агаарын мэдээг зөвхөн халуун хүйтнийг харуулсан тоо зураг гаргаад уншаад явчих юм. Салхины хүч, бороо цасны их багыг нэмж харуулдаг, тайлбарладаг байх хэрэгтэй. Ялангуяа ийм үед ард иргэдэд ахуй байдлаа анхаарах оосор бич, дээвэр, хашаа хороогоо бэхлэх, тог цахилгаанаас хол байх, мөн салхи аюулт үзэгдэл аль аймаг суманд ямар байгаа цагийн нөхцөл байдал зэрэг мэлээлэл, сэрэмжлүүлгийг сайн хүргэж байя. Баярлалаа. Та бүхэнд эрүүл энх, амар тайван өдрүүдийг хүсье.
Хамгийн их уншсан